antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2013 5 comments

Манай улсад 700 орчим Вьетнам иргэн суурьшсан байна

нийтлэсэн Admin

vzasГадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан БНСВУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна. 

Манай улсад эдүгээ 700 орчим Вьетнам иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг гэх тоо бий. Үүнээс 400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Эдгээр иргэн ихэвчлэн визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зөрчил гаргадаг.

Мөн Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй Вьетнам авто засварын газруудад хууль журмын дагуу үйлчилгээний тогтсон тариф байдаггүйгээс тухайн газрын эзэн болон үйлчлүүлэгч нарын хооронд маргаан үүсэх тохиолдол цөөнгүй байдаг аж.

Тус уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга М.Мөнхбат “Бид Монгол Улсад оршин сууж байгаа гадаадын иргэнд хяналт тавьж ажиллахдаа тэдний эрх ашгийг хохироохгүйгээр улс орны үндэсний эрх ашгийг дээдлэн ажиллахыг зорьдог. Манай улсад хууль ёсны дагуу оршин сууж байгаа гадаадын иргэдтэй хуулийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн.

Харин тухайн иргэн Монгол Улсын хууль, журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийг хатуу чанд баримтлан ажиллана. Гадаад улсад оршин сууж, жуулчилж буй монголчууд тухайн улсын хуулийг ягштал дагадаг атал өөрийн улсын хуулийг үл тоомсорлон хууль сахиулж буй төрийн байгууллагуудад аливаа асуудлыг аргалаад өгөөч хэмээн ханддагийг хүлээж авахгүй. Хууль зөрчсөн үйлдэл гаргасан иргэнтэй хамтран ажиллахгүй гэдгийг анхааруулж байна” хэмээжээ.

Эх сурвалж: niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • It (June 24, 2013 1:55:11 pm )

    Sain l bna

  • tulug (June 24, 2013 2:50:08 pm )

    tuluguud nutagtai 100 do****iin tsalintai getel mongold yamar bdag bilee edniig huuj gargaad mongolchuudaa demjih arga alguu yamar ih mungu vietnam ruu ursaj bgaag sonsvol

  • Баатар (June 25, 2013 12:41:04 am )

    Вьетна******д бидний цус ясыг доройтуулах хуухэд их хийнэ дээ! Тур хугацаагаар ажил хийгээд заавал буцах бас эхнэртэйгээ ирэх гээд болзол тавья. Хориод нэмэргуй

  • Sol (June 29, 2013 3:57:48 pm )

    Za uurdnuu ch hynii nutagt bas ingej amidarch bj huuliar zohizuulalt hiigeed u****huuj huurhii adil han yaduu bj hen heniugee geh ve dee

  • хохирогч (June 30, 2013 12:19:18 pm )

    viva city хороолол оршин суугчдыг анхааралд viva city хороололыг байрж буй mcs компаниас болж байрны гэрчилгээгээ өдийг хүртэл авч чадахгүй улмаас монгол засгийн газар хэрэгжүүлж буй *% зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд 2013-7-1 өглөө 10 цагт central tower өмнө цугларна уу

antalya rent a car