antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 24, 2013 3 comments

Хэнтийн хорихын дарга хоригдлуудын эрхийг зөрчиж байна

нийтлэсэн Admin

horihШШБЕГ-ын дарга Ядамдорж таны сонорт дуулгах нэгэн мэдээлэл байна. Тухайлбал Хэнтий аймгийн хорих ангид хоригдлуудын эрх ноцтой зөрчигдөж байгаа тухай манай сонинд нэгэн иргэн мэдээлэл өгсөн юм. Тухайлбал тус аймгийн 0419 дүгээр хорих ангийн дарга А.Намсаманд гэгч хоригдлуудыг нохойноос дор үзэж тэднийг амьдаар нь тарчлаан зовоож байгаа юм байна.

Тодруулбал хошууч А.Нам­­­саманд бусад алба хаагчдтайгаа нийлж хоригд­луудыг “Та нар гадагшаа мэдээлэл тараа­­­лаа” хэ­мээн зодож тэд­­ний эрх чө­­лөөнд зэрлэг балмадаар хан­­даж байгаа юм байна. Энэхүү мэдээллийг өгсөн тус аймгийн харьяат Л.Энх­­баатар өнөөдөр эрх нь зөрчиг­дөж буй хоригдлуудын та­лаар холбогдох газруудад нь гомдол гаргасны улмаас өдгөө хэрэгтэн болж шүүх цагдаагийн хаалга татаж явна. Учир нь Л.Энхбаатар нь залуу халуун насандаа аавын хаалга татаж алдаж эндэж явсан нэгэн юм байна. Түүний энэ алдаа оноог засаршгүй хулгайч мэтээр бодож ар гэрийхэнд нь хүртэл хорих ангийн зүгээс удаа дараа дарамт үзүүлж “шоронд хийнэ, хорино” гэх мэтээр айлгах болжээ. Ингээд тус аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт оршин суудаг Л.Энхбаатар “Манай аймгийн хорих ангид хүний эрх маш их ноцтойгоор зөрчигдөж байгаа хэрэг удаа дараа гарах болсон.

Учир нь энэ бүх мэдээллийг тус газарт хоригдож байгаа олон хоригдлууд өгч байгаа шүү дээ. Түүнээс би санаанаасаа зохиож тэнд ажиллаж байгаа алба хаагчдыг гүтгэсэн зүйл огт байхгүй. Үүнийг зарим хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна.

Ах нь өмнө нь олон жил “аавын хаалга татаж алдаж эндэж явсан” энэ бүх алдаан дээр минь хэсэг бүлэг хүмүүс дөрөөлж намайг биднийг гүтгэж байна хэмээн хуулийн байгууллагад мэдэгдэх болсон.
Хэчнээн алдаж эндэж эрхээ хасуулсан ч гэсэн хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал тус хорих ангийн дарга А.Намсаманд 15 настай ялтан хүн амины хэрэгтэн Д.Нямлхагвагийг удаа дараа зодож шүдийг нь хугалсан. Мөн танхайн хэргээр хоригдож байгаа Амарсайхан гэгч залууг зодсоны улмаас бэлэг эрхтэн нь хавдсан зэрэг олон хэрэг гарч байсан.

Энэ мэтчилэнгээр хорих ангид хоригдож байгаа олон аавын хөвгүүдийг хорихын хянагч нар болон дарга нар нь байнга зодож дарамталдаг.

Гэхдээ хамгийн гол нь энэ бүх мэдээллийг хоригдлууд өгсний үндсэн дээр би хоригдлуудын төлөө тэмцэж холбогдох газруудад нь гомдол гаргаад өнөөдөр би хэрэгтэн болоод явж байна. Тухайлбал би хорихын удирлагуудын дээрх үйлдлүүдийн тухай өнгөрсөн гуравдугаар сард нэгэн өдөр тутмын сонинд нийтлэл гаргаж байсан юм.

Гэтэл энэ нийтлэл гарсны дараа А.Намсаманд яа­сан их гомдол зарга мэдүүлдэг хүмүүс вэ гээд нэлээн олон хоригдлыг Амгалангийн хорих ангид авчирсан.

Ингэхдээ тэднийг дамжин­гийн подвальд 3-4 сараар нар салхи үзүүлэхгүй, хорьж заналхийлсэн бай­даг юм. Энэ бүхнээс болж өнөөдөр намайг “Хүн гүтгэсэн” хэмээн эрүүгийн хэрэг үүс­­гүүлээд байгаа юм.

Уг нь намайг гуравдугаар сард цагдаад өгч шалгуулсан юм л даа. Хэнтий аймгийн хяналтын прокурор Сансар, Чулуунбат нар шалгаад “Л.Энхбаатар хүн гүтгээгүй тул эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагаүй хэмээн дөрөвдүгээр сард хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.

Гэтэл одоо улсын байгуул­­лагын нэр хүндийг унагасан гэж 503 сая төгрөг нэхэмжилж иргэний шүүхэд өгсөн байна. Уг нь намайг шалгахын оронд мэдээлэл өгсөн хоригдлуудыг шалгах ёстой биз дээ. Мэдээлэл өгсөн хүмүүс бүгд нэр устайгаа хоригдож байгаа хорих анги нь хүртэл тодорхой байна шүү дээ.

Нийтлэл гарсны да­раа зодуулсан зарим хоригд­луудыг эмнэлэгт хэвтүүлж, хүн амины ялтай байсан нэгэн залуугийн үлдсэн гурван жилийнх нь ялыг тэнсэн болгох зэрэг арга хэмжээ авсан байна лээ. Тэгээд “би та нарыг зодоогүй шүү. Ахиж худлаа үнэн мэдээлэл битгтй гаргаарай” гэж захисан байгаа юм.
Яах вэ дээ одоо энэ Л.Энхбаатар намайг зодсон гэх ямар ч нотлох баримт байхгүй гэж бодож л цагдаад дахин гомдол гаргасан байгаа юм. Гэтэл энэ бүхнийг нь хоригдлуулын ар гэрийнхэн үгүйсгэж “Та л ингэж явсны үр дүнд өнөөдөр бидний хүүхдүүд, аавууд хүнд дарамтлуулах нь жаахан ч гэсэн багаслаа.

Гэхдээ бид шаардлагатай бол таны талаар цагдаад очиж үнэн зөв мэдүүлэг өгөх болно гэж хэлж байгаа юм. Энд бас нэгэн сонин мэдээлэл байгаа юм.

Тодруулбал хоригд­луудын ар гэрийнхэн Хууль зүйн яамны бодлого хэрэгжилтийн газрын дарга О.Алтангэрэлд надад гаргасан бүх гомдлыг бичгээр өгч байсан юм билээ.

Гэтэл О.Алтангэрэл хори­хын удирдлагуудаас юу болоод байгааг асуухын оронд А.Намсамандад “Хоригд­луудын ар гэр ийм мэдээлэл өгөөд байна” гэж бүгдийг нь ярьсан байсан. Ийм юм байж болох уу. О.Алтангэрэл тодорхой албан тушаалтай энэ бүхнийг асуудал болгож ярих ёстой хүн биз дээ.

Иймээс л А.Намсаманд намайг нухчин дарж дахин шоронд илгээнэ гэж бодож байгаа байх. Ирэх нэг дэх өдрөөс хорих юм ярьж байсан. Намайг хорилоо гэ­хэд би гурван сар л болно. Харин ч гарч ирээд хорихын удирдлага болон А.Намсамандтай эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ дахин хэлмээр байна” гэлээ.

Ямартай ч зовж шаналсан хоригдлуудын төлөө тэмцэж яваа Л.Энхбаатар гуай өдгөө өөрөө ялтан болчих шахам явж байгаа нь үнэхээр харамсалтай.

Уг нь бол хэдийгээр хоригдож байгаа ч гэсэн тэд хүн. Хорих газруудад ял эдэлж байгаа хүмүүсийн тодорхой эрхүүдийг зөрчиж болохгүй хуультай. Ялтнуудын эрх зөрчигддөг тухай бид ярьсаар ирсэн.
Энэ нь ч манай Хүний эрхий дэд хорооныхон хорихуудаар явж байхад харагдаж байсан. Манай улс Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн учраас хорих байгууллага ч гэсэн дэлхийн стандартыг хангасан орчинд хүмүүсийг байлгах ёстой . Нэгэнт л хүний эрх ярьж байгаа тохиолдолд хохирогсдын эрхийг ярих л ёстой.

Гэтэл энэ мэт хуулийн зүйл заалтуудыг өөрчлөн дураараа аашилж байгаа хошууч А.Намсаманд хоригд­луудын ар гэр болон тэднээр хэдий болтол тоглох бол Ядамдорж дарга аа.

Түүнчлэн Л.Энхбаатарын хэргийг хэрэгсэхгүй бол­гохоор дээрээс хэрэг үүсгэ гээд хэцүү байна гэж аймгийн прокурор нь хүртэл бараг л халагладаг гэдгийг өөр нэгэн эх сурвалж хэлсэн юм. Түүнтэй холбоотой аль өнгөрсөн үеийнх нь түүхийг бичиж цагдаад гомдол гаргаж байгаа А.Намсаманд өөрөө хуулийн хүн мөн үү гэж асуухад хүрээд байна.

А.Намсаманд хошууч тарган хонины махыг өөртөө зооглоод хоригдлуудад өмхий махаар хоол хийж өндөг хүн дээ.

Бас нэгэн өөр нэгэн эх сурвалж энэ тухай бататгаад “Алдаж эндээд засрах гэж байгаа хүмүүстэй ийм харьцаж байгаа нь ямар их хор хохирол дагуулдгийг А.Намсаманд дарга уг нь мэдмээр л юм” гэсэн юм.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 24, 2013 10:00:22 am )

    Хүн алдаж болно,/шалтгаанууд бий/ хүн талаас нь хоригдолч гэсэн үнэн бодит аавын хүү,ээжийн ч хүү шүүдээ,хусавч ариллахгүй ,Шоронгийн дэг журмийг ,дур мэдэн өөрчлөх ямар ч эрх байхгүйг хошуушч А.Намсаманд мэдмээр дээ ,мэдсээр байгаад алдсан,эндсэн өнөөдөрийн хоригдол нэр зүүгээд явж байгаа ялтангуудад яагаад ямар учираас маш ноцтой—ноотой үйл ажил********** зодуур янчуур ,занал,хорсол,нормийн чанар сайтай өөхтэй тарган өмхийрөөгүй махаа идэж болохгүй гэжүүдээ,А.НАМСАМАНД ЧИ ӨӨРӨӨ ИДЭЭД ҮЗ,АДАГЛААД амсаад үзээч,юун дуртай,дураараа авирлагч вэ?чи өөрөө ялтан болох боломж чамд байна.яагаад гэвэл хариуцсан шоронд чинь зөндөө хүн ******луулдаг,дармтлуулдаг,эхээс ологсон ариун цагаан шүдээ хүртэл хуга цохиулж байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? уншигч би хүртэл үнэнхээрийн голоосоо чамд дургүй хүрж байна.чамд ямарч хариуц******** алга,хууль хяналтын байгууллагын нэр хүнд,наана чинь чамтай хамт ажил төрөлөө зөв номоор нь хийж яваа албан хаагчид зөндөө байгаа гэж би төсөөлж байна_Хошууч цолыг мөн нэгэн адил гутаан доромжилж байна,чи өөрөө хариуц******** хүлээж сураач,хамт олондоо буруу зөрүүгээ хэлж ,ганц хоёр чиний даалгавараар нанчилдаан хийдэг хуягууддаа сайн ном уншиж цэвэршүүлж аваач,ХАРИН ТА ШОРОН ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ЯВСАН БОЛ ,ДОТОР НЬ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭН_ЯАСАН БОЛОО ГЭЖ ЖААХАН СУУЖ БЯСАЛГАЛ ХИВЭЛ ТААРАХ БИЗДЭЭ,НИЙ НУУГҮҮЙ ХЭЛХЭД .ӨНӨӨДРИЙН ХОРИГДОЛ БОЛОХООС,МАРГААШИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ИРГЭН ГЭДГИЙГ МЭДЭЖ АВААЧ ,МЭДТҮГЭЙ.

  • ДОНДОГ (June 24, 2013 10:02:08 am )

    Хүн алдаж болно,/шалтгаанууд бий/ хүн талаас нь хоригдолч гэсэн үнэн бодит аавын хүү,ээжийн ч хүү шүүдээ,хусавч ариллахгүй ,Шоронгийн дэг журмийг ,дур мэдэн өөрчлөх ямар ч эрх байхгүйг хошуушч А.Намсаманд мэдмээр дээ ,мэдсээр байгаад алдсан,эндсэн өнөөдөрийн хоригдол нэр зүүгээд явж байгаа ялтангуудад яагаад ямар учираас маш ноцтой—ноотой үйл ажил********** зодуур янчуур ,занал,хорсол,нормийн чанар сайтай өөхтэй тарган өмхийрөөгүй махаа идэж болохгүй гэжүүдээ,А.НАМСАМАНД ЧИ ӨӨРӨӨ ИДЭЭД ҮЗ,АДАГЛААД амсаад үзээч,юун дуртай,дураараа авирлагч вэ?чи өөрөө ялтан болох боломж чамд байна.яагаад гэвэл хариуцсан шоронд чинь зөндөө хүн ******луулдаг,дармтлуулдаг,эхээс ологсон ариун цагаан шүдээ хүртэл хуга цохиулж байна гэсэн чинь юу гэсэн үг вэ? уншигч би хүртэл үнэнхээрийн голоосоо чамд дургүй хүрж байна.чамд ямарч хариуц******** алга,хууль хяналтын байгууллагын нэр хүнд,наана чинь чамтай хамт ажил төрөлөө зөв номоор нь хийж яваа албан хаагчид зөндөө байгаа гэж би төсөөлж байна_Хошууч цолыг мөн нэгэн адил гутаан доромжилж байна,чи өөрөө хариуц******** хүлээж сураач,хамт олондоо буруу зөрүүгээ хэлж ,ганц хоёр чиний даалгавараар нанчилдаан хийдэг хуягууддаа сайн ном уншиж цэвэршүүлж аваач,ХАРИН ТА ШОРОН ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ ЯВСАН БОЛ ,ДОТОР НЬ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭН_ЯАСАН БОЛОО ГЭЖ ЖААХАН СУУЖ БЯСАЛГАЛ ХИВЭЛ ТААРАХ БИЗДЭЭ,НИЙ НУУГҮҮЙ ХЭЛХЭД .ӨНӨӨДРИЙН ХОРИГДОЛ БОЛОХООС,МАРГААШИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ИРГЭН ГЭДГИЙГ МЭДЭЖ АВААЧ ,МЭДТҮГЭЙ.

  • zochin (June 28, 2013 4:55:14 am )

    xunii erxend xaldaj shorond orchood ta nar yamar erxee yariad xutsaad bgan.xulgaich bol xulgaich baidiiin.kinon deer l itiim yum gardag bx.xalxiiin shorond iim yum baidagiig bi uzeegui.

antalya rent a car