antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2013 1 comment

Дүүгийнх нь сүнс ахаасаа бөөрийг нь нэхэв

нийтлэсэн Admin
50cd6599057907b8bigБаянхонгороос шилжиж ирсэн Баярбатын хашаа гэнэтхэн нэг үдэш чөтгөртэй болчихож. Энэ ийм түүхтэй юм. Дүү нь хотод хар багаасаа ирж, хотожсон нэгэн байв. Гэтэл “Баяраа ах аа, миний бөөр өвдөөд муу байна” гэж утас цохисноор зулайг нь гишгэж төрсөн дүүгийнхээ хойноос мань Баярбат мал хуйгаа хуугаар нь зарж, гэр орноороо нүүгээд ирж. Дүү нь уг нь сургууль соёлоор явчихсан, Баярбатын бодлоор бүх юмыг л мэддэг чаддаг нэгэн байх учиртай аж. Гэтэл гэрээсээ гарч орохдоо хүртэл эхнэрээрээ түшүүлж тулуулан, хүний сүг болчихсон, дэлдгэр чихтэй хувхай цагаан царайтай нэгэн угтжээ.
Бөөрний дутагдалд орчихсон гэнэ. Долоо хоногт нэг удаа бөөрний аппаратад орох ба үнэ нь дийлдэхгүй. Нэг удаад 250 мянган төгрөг. Энэ байдлаараа жил болоход тэднийхэн ах, дүүсээрээ гуйлгачин болохоос гадна, хүнээ ч шийдвэртэй арга хэмжээ авч эмчлүүлж чадахгүй алдах нь тодорхой байв. Баярбат өөрийн гэх ах, дүүсээ цуглуулж зөвлөлдөх гэсэн боловч ирсэн болгон нь хөмсөг зангидан гутарч, хөл дээрээ зогсч чадахгүй болчихсон дүүг нь өрөвдөж хэнгэнэтэл санаа алдаж байгаад явна. Өвчтөний ах сүрхий зориг чангатай, хүнд муугаа үзүүлэхгүй гэж шүд зууж явдаг нэгэн болохоор эхнэрийг нь байхгүй үеэр дүүтэйгээ ярилцжээ.

– Миний дүү, ах нь чамайг зүгээр харж байгаад үхүүлэхгүй ээ. Үлдсэн 500 мянган төгрөгөө чамд өглөө шүү. Би арав хоногийн дараа ирнэ. Миний нэг найз “Улаан хүзүү” Зоригоо гэж сайхан гүндүүгүй буриад бий. Тэр харин ашгүй зах дээр тааралдлаа. Энэ зун алтан дээр ажиллаж хэд хэдэн бух олсон гэнэ. Аз таарвал нэг хоногтоо ч бух олддог л юм байх.

Бид нар ямар хүнд муу санаж явсан биш дээ. Бурхан харж, буянаа хайрлах байлгүй. Шагайн чинээ алт аваад ирэхэд л бараг 6 сая төгрөг болдог юм гэсэн. Энэ мэс засал хийхэд хүрэлцэх мөнгө. Харин шилжүүлэх эрхтний хувьд би дүүдээ донор болчихно оо. Манай сумын тэр тэр өрөөсөн бөөртэй мөртлөө хар бор ажил хийгээд явж байна. Болно, болно гэжээ. Сэтгэлээр унаж царай нь хөхөрсөн дүү нь ах руугаа горьдлого тээсэн нүдээр харжээ. Тэгээд л мань Баярбат маргааш нь “Улаан хүзүү” Зоригоотой хамт Сэлэнгэ рүү алтны ангуучлалд гарч өгч. Ахын сайхан сэтгэлийг бурхан ойлгосонгүй аж. Ажил нь бүтэл муутай байгаад арав дахь хоног дээрээ цуглуулсан жаал жуул илтэснүүдээ зарж, нэг удаагийн аппаратны мөнгөтэй гэр рүүгээ ирэхэд дүү нь ухаан алдчихсан байв гэнэ.

Баярбат дүүтэйгээ ганц ч үг сольж чадалгүй толгойг нь тэвэрч суугаад, нулимсаа асгаруулан амьсгал хураахыг нь хүлээжээ. Түүнээс хойш зовлондоо дарагдаж толгой унжуулан явах болсон Баярбатын чихэнд “Ах аа, та надад бөөрөө өгнө гэсэн яасан бэ? Би таныг зөндөө хүлээсэн шүү” гэж дүү нь хэлэх шиг сонсогдоно. “Энэ чинь юу билээ” гэж нүдээ арчиж, чихээ тавин анхаарахад дүү нь хар багын төрхөөрөө эрхлэн наадан гүйж харагддаг болов гэнэ. Эхнэр, хүүхэддээ энэ бүхнийг хэлээд яахав гэж Баярбат боджээ. Бас л хүнд муугаа үзүүлэхээс өөр ямар ч үр дүн гарахгүй гэснээс тэр.

Тэгтэл нэг орой хажуугийн ус түгээх цэгээс ус аваад ирж байсан том хүү нь,
– Аав аа, аав аа гэж хашгиран их л баяртай иржээ. Тэгээд чихэнд нь шивнэх шахаж “Дэлгэрбат ах манай хашаанд дээлтэй бүсээ бүслээгүй зогсч байна” гэжээ. Баярбат гарч хараад хүүдээ өөр хүнд хэлж болохгүй гэсэн боловч авралгүй өвчнөөр нас барсан дүү нь бэргэн эгчдээ хүртэл харагдсан байна. Ийм зүйл урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй гэнэ. Алт мөнгө, эд хөрөнгө аль дотно сайн хүндээ эргэж хургаж хоргоддог ч хүний эрхтэнд сүнс нь хоргодож, шүглэн үглэн байсан түүх байхгүй гэнэ. Юмны учир мэддэг хүнд энэ талаар хэлсэнд,

– Ер нь эмнэлэгт үзүүлсэн нь дээр. Ялангуяа бөөрөө… гэжээ. Эмч түүний азтайд баяр хүргэж, энэ байдлаараа анхаарахгүй яваад байсан бол жилийн дараа дутагдалд орох байж гэжээ. Тэр дүүгийнхээ хойноос ном ерөөл ихээр уншуулж, нэгэн төлөгний бөөр аваачин шарил дээр нь ламын хэлсний дагуу байрлуулж, арц хүж уугиулжээ.

Түүнээс хойш Баярбат,
– Би дүүгээ амьдад нь ч, үхэхэд нь ч хуурч мэхэлсэн хүн гэж архи уух болгондоо агсамнадаг болжээ. “Зүгээр ээ, удахгүй зовлонгоо мартаж амьдралаа бодож эхэлнэ. Цаг хугацаа түүнийг эмчилнэ гайгүй” гэж лам хэлсэн болохоор эхнэр нь тэсвэртэй хүлээж буй гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (June 27, 2013 9:04:16 am )

    лам бөөгөөр яаваад хэрэггүй сэтгэл судлаачид хандаарай танай гэр бүлд туслана

antalya rent a car