
Тариалан суманд болсон иргэдийн уулзалтад зэргэлдээх Эрдэнэбулган, Рашаант, Их-Уул сумын олон хүн оролцохоор иржээ. Тариалангийнхан “Хүчирхэг Монголын төлөө хүчтэнээ дэмжинэ. Хөвсгөлөө хөгжүүлэхийн төлөө хүргэнээ дэмжье” гэсэн нутгийн шинжтэй уриа, лоозон барьжээ. Харин Рашаантынхан “Yamaha” мотоциклио намынхаа туг далбаагаар чимэн намируулсан нь сумын төвийн энэ жижигхэн талбайд наадам болж байна уу гэлтэй. Төв талбайн цэцэрлэг дэх сандалд аминчхан яриа өрнүүлэх гурван эмэгтэй дээрх сумдын төлөөлөл бололтой. Нэр дэвшигчийн уулзалтад ирсэн болоод ч тэрүү, сонгуулийн талаар ярилцах аж. “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Эрдэнэтэд 13 хар жийптэй, тусгай харуул хамгаалалттай ирж, хүндэт харуулын цэргүүд жагсаан угтсан гэнэ лээ. Харин энэ Б.Бат-Эрдэнэ харин тэгсэнгүй. Чи сонссон уу, АН-ын халаа сэлгээ Эг-Үүрт айхтар байгаа юм гэнэ. Сумын сургуулийн захирал гээд нэг сүрхий ажилтай, яриа хөөрөөтэй хүү байсан даа. Тэрийг чинь халчихсан гэж байна шүү дээ. Оронд нь АН-ын л нэг хүн болсон гэнэ. Энэ ардчиллынхан дангаараа эрх барьж байгаа болохоор арай л дэндүү байна даа. Ядаж Ерөнхийлөгч нь өөр намынх бол ингэж чадахгүй болно доо” хэмээн ярих аж. Тэд багш нар бололтой юм. Ганц Хөвсгөл төдийгүй Эрдэнэтэд болж байгаа халаа сэлгээг хүртэл тэд сонсжээ. МАН-ын гишүүд гудамжинд гарч, АН-ынхан ажилтай болж байгаа талаар хүү нь ярьсан гэнэ. Энэ мэтчилэн хаа сайгүй өрнөж буй АН-ынхны улстөржсөн халаа, сэлгээ Хотгойдын цөс ихт омголон үр садын цусыг хөөргөж эхэлсэн бололтой юм.
Ганц Тариалан сумынхан ч биш аймгийн төв Мөрөнд ч мөн ардчиллыг биш, ард түмэнд ээлтэй намыг дэмжих болжээ. Мөрөн сум 40 мянган хүн амтай. Үүнээс 20 орчим мянга нь сонгуулийн насных аж. Төв суурин газрын хувьд энд зах зээл сайн хөгжсөн. Хүнс барааны том захаас гадна нийслэлд хөлхөлддөг бүх марк төрлийн автомашиныг Мөрөнгийнхөн унадаг. Амьжиргааны төвшин харьцангүй сайн аж. Тиймдээ ч сонгогчид нь ходоодоороо саналаа худалддаг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Одоогоос яг нэг жилийн өмнө болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН аймгийн ИТХ-д олонхи болсон ч орон нутгийн эрхийн дагуу Засаг даргаа томилох эрхгүйгээр үүрэг гүйцэтгэгчтэй байгаа. Хөвсгөлийнхний сонгосон Засаг дарга Ерөнхий сайд Н.Алтанхуягийн таалалд нийцэхгүй байгаагаас өнөөдрийг хүртэл засаггүй үлдээсэн цөөхөн аймгийн нэг. Энэ нь тархиараа сэтгэдэг хөвсгөлчүүдийн сонголтод нэгийг бодуулж хоёрыг сануулж буй биз.
“Мөрөн” нисэх онгоцны буудлаас эхлээд аймгийн төв Чингүнжавын талбай хүртэлх төв зам дагуу олон хүн эгнэн зогсчээ. Уриа лоозон барьсан тэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжигчид. Цаашлах тусам иргэдийн энэ цуваа жирийн иргэдээр үргэлжлэх нь үнэхээр сонирхол татсан. “Майн-1”-ыг аргагүй санагдуулам. Гишүүн дэмжигч, жирийн иргэдийг ялгахад түвэггүй аж. Дэмжигчид нь андашгүй ижил малгай футболкоор гоёсон байх аж. Хүүгээ тэвэрсэн нэг эмэгтэй аваргын барааг харж, гар барих гэж зорин ирж, хоёр ч удаа гар барьж хүүгээ үнсүүллээ хэмээн найз бүсгүйдээ бахархалтайгаар ярих нь сонин. Олон сонгуулийн сурталчилгаанд явж байлаа. Харин энэ удаагийнх шиг ард түмэн, сонгогчид үнэн сэтгэлээсээ нэр дэвшигчийг бүчин дэмжиж байсныг санахгүй юм. Гайхаж эргэлзсэндээ тэнд ирсэн хэд хэдэн хүнээс “Та нар Б.Бат-Эрдэнийг аваргын хувьд дэмжиж ирсэн үү, нэр дэвшигчийнх нь хувьд дэмжиж цугларав уу” гэж асуув. “Аварга, нэр дэвшигч гэдэг чинь миний хувьд ялгаагүй. Бид аваргыг анх удаа биечлэн харж, гар барьсандаа их бэлгэшээж байна. Ард түмний наадамд 12 удаа түрүүлж, ард түмний сонголтоор 12 жил парламентад сонгогдоно гэдэг хийморьтой аавын хүүгийн хүрч чадах өндөрлөг. Тийм болохоор бид аваргаа нэр дэвшигчийнх нь хувьд ч дэмжинэ” гэцгээв.
23 жилийн өмнө яг энэ талбайд өлсгөлөн зарлаж байлаа. Тэр үед ч үүн шиг олон хүн цугларч байгаагүй хэмээн Цагаан-Үүр сумаас ирсэн эмэгтэй хэлсэн. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн эхнэр Б.Болормаа Цагаан-Үүр сумынх. Хоймор нутгийнхны бахархал болсон үндэсний бөхийн гурван их аваргаас гадна хурц арслан Бадамсэрээжид гэдэг алдарт бөхөөрөө нутгийнхан одоо ч бахархдаг. Тиймдээ хүргэн хүүгээ ийнхүү хүндэтгэн угтсан биз ээ. Ардчиллын өнгөрсөн 23 жилийн хугацаанд цэнхэр хөвсгөлчүүд ягаарсаар байгаа. Энэ нь ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар баталгаажиж мэдэхээр байна. Ямартай ч хүсэн хүлээсэн аваргатайгаа гар барьж, зөв энергиэ солилцсон хоймор нутгийнхан хүргэн хүүгээ дэмжиж байна. Хүргэн хүү хүчтэй гэдэг дээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 22, 2013 1:10:04 pm )
сайхан тууж байна даа. Бүгд тархи угаасан мэдээлэл дээ
-
hehe (June 22, 2013 9:43:46 pm )
Баг хуулалт Баг аа хуулаач ээ
-
-
HUVILGAAN---DEEDES (June 22, 2013 2:25:28 pm )
MONGOL ULS TSAASHDAA NEG NAMTAI HAANT TOR ULSTAI GUREN BOLNO. HAAN TOR ULSIIG ZAHIRAN JOLOODOJ, MONGOLIIN HAANT GUREN AGUU OWOG DEEDESIIN ZAASAN ZAMAAR ZAMNAH BOLNO. MONGOLIIN ODOOGIIN TORIIG TSAASHDAA AGUU OWOG DEEDES MAANI JOLOODOH BOLNO. MONGOLCHUUD EZEN BOGD CHINGES HAANII OLGII NUTAG ODOOGIIN HENTII NUTAGIIN HUU BAT-ERDENIIG SONGOVOL MONGOLIIN TOR ULS, MONGOLIIN ARD TUMEN,MONGOLIIN IREEDUI UR HOICH BOLSON HUUHDUUD MIN SAIHAN AMIDARCH TOR ULS MAANI MANDAN HOGJINO GEJ DEED TENGEREES MONGOLCHUUDIIN OWOG DEEDES AILDAJ BAIGAAG ORGON TUMENDEE SONORDUULJ BAINA……..
-
irgen (June 22, 2013 2:44:47 pm )
awragaa demjij bna ***sgolsaihan hyleej awsan gej sonsson
-
БАТБАЯР (June 22, 2013 3:38:28 pm )
Аваргад гологдсон анхны эхнэр нь Хэнтийнх шүү дээ, тэгвэл Хэнтийчүүд эсрэг санал өгөх үү.
-
hulgaich baterdene kazinodjee! (June 22, 2013 4:56:07 pm )
14terbimiin luivarchin baterdene zandan***tartaigaa shorond!
-
ИРГЭН (June 22, 2013 5:40:22 pm )
ДҮНХҮҮГЭЭР ТӨР БАРИУЛВАЛ ,АВЛИГАЧИД Л АРД ХОЖИХ БХДАА
-
ХОРЧИН НОВШ (June 22, 2013 6:08:21 pm )
БАТЭРДЭНЭ ЧИНЬ ХАДГАЛАМЖ БАНКНЫ МӨНГӨӨР ЧИМИД ЦЭРЭНТЭЙ СОЛОНГОСТ БААХАН КАЗИНОДООД БҮРТГҮҮЛЭХЭДЭЭ ХЯТАДЫН ИРГЭН ГЭЖ БҮРТГҮҮЛСЭН БНА НААД НОХОЙ ЧИНЬ / ШУУД.МН / ДЭЭР БАРИМТТАЙГАА БНА ,ТЭГЭЭД НЭР ЦЭВЭР ГЭНЭЭ
-
мижгээ (June 22, 2013 6:14:32 pm )
таныг 100 хувь бид гэр бүлээрээ дэмжиж байна.та ялах болно.аварга мандтугай. уриа
-
shdulamjav (June 22, 2013 7:00:33 pm )
avargaa demjij baina.
-
таныгаа л дэмжнэ. (June 22, 2013 7:33:31 pm )
марг****** буюу 2013 оны 06 дугаар сарын 23-нд цахиагийн элбэгдорж ************т хүчний нийт алба хаагчидыг бүгдийг энгийн хувцас өмсөж 10.00 цагт СТӨ-ний урд цуглахыг ту******сан байна.Монгол хүн сонголтоо өөрөө хийх эрхтэй яагаад амралтын өдөр тэдгээр хүмүүсийг амраахгүй энгийн хувцастай жагс гээд байгаа юм бэ шударга л байлдаа.нээх олон хүн дэмжиж байгаа мэтээр харагдуулах гэсэн юм боловуу.бусад нэр дэвшигчид үүнийг олж ун********ай.МОНГОЛ ТӨРХ МОНГОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БАЙНА6
-
hehe (June 22, 2013 9:42:01 pm )
Баг хуулалт Баг хуулалт Баг хуулалт
-
Anonymous (June 23, 2013 8:44:34 am )
энэ Хөвсгөлийнхөн үнэн барьцгүй хүмүүс,хэнийг ч сонгож мэдэхээр хачин сонголттой иргэд
-
Бөхөө (June 23, 2013 11:32:51 am )
Гар бохир 10-ын боловсролтой тааруухан сур********тай,шахааны бизнэсчин энэ хүнээр ерөнхийлөгч хийлгэж харагдаач
-
mongol hun (June 23, 2013 1:25:26 pm )
bolovsrol taaruuhan geed bgaa deerhi nuhduud uursduu ***lgaad uzsen yum bhdaa.ingej helehdee ichdeggui yum bhdaa.bas gar bohir gechjee.ene uls turd gants tsever hun chin avarga bh shuu.mongolchuudaa avargaa demjii
-
Cyudv (June 23, 2013 8:54:32 pm )
Za ene hun yurunhiilugch bolchuul mgl muhuliin zamdaa ornoo, arai tiim muu yuriin yum bolohgui blguide tui tui
-
Zochin (June 23, 2013 10:59:17 pm )
Avargiin songuuliin shtavt taraah material 13 r horoolliin 11r bairaar 1 ch haragdsangui esvel ogt baihgui ymuu hurandaadaa amjilt husej b.na. Ylna shuu
-
ard (June 24, 2013 9:34:05 am )
ardiin namiig vndseer ni archih tsag bolsn 12jil ard tvmen mongoloor mini togloj bn ****** hariig demjij bga hvmvvsiig tolgoigoo gesgee gj helmeer bn yun gar tsewer luuwarchidiin ***haanii hvn shdee odoo Elbegee tasarhai garna
-
зочин (June 24, 2013 12:54:44 pm )
Аваргыг дэмжиж байна
Одоо Элбэгдорж болно 24 жил тархиа угаалгалаа хангалтай болно
19 Comments