antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 21 comments

Хэргээ хүлээгээгүй ч цаазын ял оноолоо

нийтлэсэн Admin

Хөвсгөл аймагт найман настай М охиныг хүчирхийлж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 3-ны өдөр гарсан. Хэрэг гарснаас хойш  18 хоногийн дараа цагдаагийнхан талийгаач охины хажуу айлын Н.Мөнх-Оргил гэх залууг сэжигтнээр саатуулан Улаанбаатарт авчирч байв. Түүнээс хойш нэг жил, зургаан сарын дараа  Н.Мөнх-Оргилыг дахин шүүж, цаазын ял оноов. Олон нийтийн анхааралд орж,  хүлээлт үүсгэсэн энэ хэргийн анхан шатны шүүх хурал  өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болж  Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн  91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу  гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоож, цаазын  ял оноосон байна. Тэрбээр шүүх хурал эхлэхийн өмнө сэтгүүлчдийн өмнө эгц харж суугаад “Шүүхийн шийдвэр шударга гарна гэдэгт итгэлтэй байгаа. Би хэрэг хийгээгүй учраас хэрэг хүлээхгүй.  Шүүхийн шийдвэр гарсны дараа та бүхэнтэй баяртайгаар уулзаж, бүх зүйлийн тухай ярина. Миний хэрэгтэй холбоотой шүүх хурал болгонд хэвлэл мэдээллийнхэн ирж байгаад  баярлаж байна. Монголын шүүхийг дэлхийн хамгийн шударга шүүх гэж боддог. Одоо би уйлаад юмуу инээгээд байх нь утгагүй. Миний бие сайн, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж байгаа”  хэмээн ярив. Түүнээс асуух асуултууд ар араасаа хөврөх байсан ч сэтгүүлчдийг шүүхийн танхимаас гарахыг шаардсан юм.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс  насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, насанд хүрээгүй хүний амь нас хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх хэргийг давтан үйлдсэн  хэрэгт буруутгаж, өмнө нь цаазын ял оноож байсан юм.  Гэвч Н.Мөнх-Оргил хэргээ хүлээхгүй, хяналтын шатны шүүхэд хандсанаар өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, улмаар хагас жил  мөрдөн байцаалт, прокурорын шатанд хянагдаж байв. Тэрбээр өнгөрсөн жил цаазын ял сонссоныхоо дараа “Намайг хилсээр яллаж байна. Би охидыг хүчирхийлээгүй. Бас хөнөөгөөгүй. Цагдаа нар олны анхааралд өртсөн онц хэрцгий хэргийг хаахын тулд надад хүчээр хэрэг хүлээлгэж байна. Хэргийг дахин шалгуулж, цагаатгаж өгнө үү” гэж байсан юм.  Одоо ч өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр л байгаа. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн,  Баянгол дүүрэгт  13-14 насны гурван охиныг орцондоо орох үед нь хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан гээд  есөн хуудас хавтаст хэргийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцлээ.

“Цагдаа нар надад итгэхгүй байх гэж бодоод хаалгаа тайлаагүй”

Н.Мөнх-Оргилын өгсөн зарим мэдүүлгээс иш татвал “Хэрэг гарсан өдөр буюу 2010 оны тавдугаар сарын 3-нд би гэртээ унтаж байсан. Их үдийн алдад сэрэхэд зурагтаар “Хүүхэд хөнөөгдсөн байна. Хэрэгтнийг харсан үзсэн хүн байвал яаралтай холбоо барина уу” гэсэн зар явж байсан. Охины зургийг харахад манай ахын хамар хашааны С.Рэнцэндорж ахын дунд охин байх шиг байсан.  Тэр өдөр би гэрээсээ огт гараагүй, орой 19.00 цагийн үед л гарч, дэлгүүрээс гурил авсан юм. Тухайн үед цагдаа нар айл бүрийг нэгжиж байсан. Харин хэрэг гарснаас 18 хоногийн дараа цагдаа нар манай хаалгыг тогшсон. Тэр үед би цагдаа нарт “Хэргийн өдөр ганцаараа байсан” гэж хэлбэл итгэхгүй, бас дахин, дахин дуудаж, ажилд төвөг учруулах байх гэж бодоод хаалгаа тайлж өгөөгүй. Энэ даруйдаа ах, дүү болох М, П нарт “Хэрэг гарсан өдөр надтай хамт байсан гэж хэлээрэй” гэж захисан байсан. Гэтэл ах маань цагдаа нарт надтай хамт  байгаагүй  гээд хэлчихсэн юм билээ.  Мөн намайг нутгийн зарим иргэн цус болсон цэнхэр цүнхтэй зүйл барьчихсан зах руу явж байсан гэж хэлсэн байна. Би тэр өдөр гэрээсээ огт гараагүй. Тэгээд ч хэрэгтний цүнх “Adidas” гэсэн бичигтэй. Харин минийх “Nike” гэсэн бичигтэй. Манай дүү нар надад цэнхэр өнгийн цүнх байдаг болохоор бичгийг нь харалгүй “Цүнх нь мөн байна” гээд хэлчихсэн юм шиг байна. Манай гэрээс иштэй чихрийн иш гарч ирсэн гэдэг. Тэрийг мэдэхгүй байна” гэжээ. Харин нийслэлд гурван охиныг хүчирхийлсэн гэх хэрэгтээ “Хотод эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлээр Мөрөн хотоос ирээд дөрөвдүгээр сарын 20-ны үеэр буцсан. Хүчирхийлэл үйлдэгдсэн гэх өдрүүдэд хотод байсан нь үнэн. Тэр өдрүүдэд юу хийж байснаа нарийн санахгүй байна. Охидыг хүчирхийлсэн болгохын тулд намайг туранхай, жижигхэн биетэй банди нартай жишүүлж зогсооход хохирогчид намайг гэж заасан. Тэд буруу таньсан байж болно шүү дээ” гэх зэргээр мэдүүлжээ.

С.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Anonymous (November 10, 2011 1:48:55 am )

    Medehgui yum da herev Huulinhan hereg haah gej hucheer hilsduulj bval hetsuuhen l yum

  • Anonymous (November 10, 2011 1:55:20 am )

    yaanaa ene shiidtsen muu aluurchin be. ene medvvleg end bichisentei vnen yum bol eniig yarij bgaa ni bvgd hudalaa bn yamarch teneg hvn unshisan shvvh tsagdaagiin baiguulagiinhan eniig yund ni shvvgeed bgaa yumbee ta nar naadaas l dor uhaantai bv gej dee mine eniig huradan yaliig ni ogood yavuulaach.bvgd hudalaa bi tegeed tegeed heltsiin ch gej bh shig hotod yavj bsnaa sanahgvi bn ch geh shig. hotod yavj bsnaa sanahgvi bgaa yum bol sohtuu yavj bgaad hereg hiigeed bsan bnshd. yamar muuhai melzdeg yum bee burhan mine. ohinii ar geriinhend emegnel ilerhiiley

  • Anonymous (November 10, 2011 2:13:15 am )

    Сэтгүүлч нартай уулзая гээд байгаа гэсэн шууд ярилцлага хийлгэж болдоггүй юм байхдаа хэргийг хүлээхгүй байна гэдэг чинь өөр юм биш үү. Манай цагдаагийнхан хэрэг илрүүлснээр үнэлүүлдэг багш нар онц сурсан хүүхдээр үнэлгээ хийдэг ш дээ энэ үнэлгээ нь л буруу учраас хэрэг удаашраад байгаа юм биш үү

  • Anonymous (November 10, 2011 2:26:19 am )

    ЭНЭ хүний ярьж байгааг н хархад нэг л сэжигтэй байх юм хийсэн бол хэргээ хүлээх хэрэгтэй аймшигын санадчихлаа

  • Anonymous (November 10, 2011 2:53:01 am )

    Naadah chine ymar gvriitsen amitan be shuud tsaazlah heregtei gej bodoj bna

  • Anonymous (November 10, 2011 5:17:25 am )

    taliigchiin ar geriinhend emgenel ilerhiiley

  • Anonymous (November 10, 2011 5:39:58 am )

    yooy teneg hun l mish bol ugsun meduulegiig ni unshihad l oilgomjtoi bn.. Ernu DNKiin shinjilgee taarch bhd yund guriine ve, baliar ichdeggui amitan, tsaazlah bish amidaar ni gyndand nasaar ni horij tamalj uhuuleh bsiin

  • Anonymous (November 10, 2011 6:13:40 am )

    хэрэг хийхгээгүй бол яагаад ахдаа хамт байсан гэж хэл гээд байсан юм бэ , хаалгаа ч тайлаагүй ч гэх шиг юу яриал байгаа юм бэ би ерөөсөө ойлгосонгүй яагаад гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг юм болоод байна тэхээр гарцаагүй би хийсэн гээд байгаа юм биш үү наадах чинь

  • Anonymous (November 10, 2011 6:15:25 am )

    гэмт хүн гэлзэлэн гэдэг яг үнэн яагаад ахыгаа хамт байсан гэж хэл гээд байгаа юм бэ

  • Anonymous (November 10, 2011 7:19:52 am )

    ТЭР мэргэч нараар бүгднээр нь үзүүлэх хэрэгтэй сайн сайн мэргэч нар байна шүүдээ. Саянын Оросын зөн бигийн тулаанд орсон ТҮДЭВ, болон бусад сайн зөн билэгтнээрээ үзүүлэх хэрэгтэй . Угаасаа мэдүүлэг нь бол гэмгүй хүний ярих үг биш л байнадаа. Бузар булай зүйл хийсэн хүн хэзээ ч сайхан явахгүйдээ. бурхан угаасаа шийтгэн шүү дээ

  • Anonymous (November 10, 2011 7:47:55 am )

    naad teneg aluurchna khurdan yalig n gvichtgvvl tegehgvi bol elbegdorj urshuuj magadgvi chaazaar awah yalgvi bolj magadgvi geed khugachaa khojood bna shvv dee

  • Anonymous (November 10, 2011 8:28:00 am )

    гарцаагүй баримт энэ мэдүүлэгт үнхээр алга баимт хөдөлшгүй үнэнтэй байх хэрэгтэй
    энэ хүн өөрийн анханий мэдүүлгээс болоод ороогдоод байгаа хүн бэшүү
    үүнийг шалгах олон арга би нөгөө далдийг хардаг хүмүүс чинь хаа байна

  • Anonymous (November 10, 2011 8:58:15 am )

    naadah chini ugaasaa alchihsan ni todorhoi bna shdee. muu novshiin amitniig hurdan hunuu/

  • Anonymous (November 10, 2011 9:06:10 am )

    ìºíõ-îðãèë àçòàé þì àà.ýðëýãäîðæ åðºíõèéëºã÷ áîëñîí ¿åä ÿìàð ÷ àëóóð÷èí ºðøººãäºíº ãýäãèéã ìýäýæ áàéñàí áàéõ.

  • Anonymous (November 10, 2011 11:55:13 am )

    yamar aimaar yum b burhan mini yu ch boloogui yagaa ch ugui amian shig zuragtaar tooh ch ugui garch bna leeshtee

  • Anonymous (November 10, 2011 3:15:19 pm )

    21 -р зуунд хилс хэрэг гэж бараг байхгүй ш дээ манай цагдаа нар ок ш дээ

  • Anonymous (November 10, 2011 9:45:40 pm )

    Yu gj shuud tsaazaldag um. Ter Bol ene baliar amitand denduu amarxan uxel bna. Shorond hataaj uhmeer bna getel ni tamlah heregtei.

  • Anonymous (November 10, 2011 11:04:47 pm )

    Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй (Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгдэл буланд сэтгэгдлээ uлдээж, манай Facebook-д Like өгөөрэй) Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр

  • Anonymous (November 10, 2011 11:09:36 pm )

    Гаж донтон

  • Anonymous (November 13, 2011 7:28:11 am )

    ene hun unheer alsan bol estoi muhai amitan bn. harin alaagui bol hereg hiisen amitad haane bgan bol ?

  • Anonymous (October 17, 2012 11:20:08 am )

    энэ хэрэг үнэн шүүсэн байх гэж бодож байна.гэрч нар нотлох баримтан дээр л үндэслэн гаргаж байгаа шийдвэр байж таараа энэ новшийг алах ч багадана

antalya rent a car