antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2013 1 comment

Дуучин Хонгор, жүжигчин Дөлгөөн нар “хуримаа” хийжээ

нийтлэсэн Admin

maxresdefault1293202332013-06-19-09-33www.urlag_.mn_Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойт дуучин Баяраа агсны хүү Хонгор аавынхаа сайхан хоолойг өвлөн урлагт хөл тавьснаар олон жил болжээ. Аавынхаа олонд танигдсан хит дуунуудыг түүвэрлэн дуулсан тэрбээр сүүлийн үед шинэ уран бүтээлээ дэлгэхээр зэхээд байгаа гэнэ. Дуучин залуу маань өнгөрсөн зун Анир хэмээх сайхан бүсгүйтэй гэр бүл болж хөөрхөн хүүхэдтэй болсон. Тэгвэл хэсэг хугацаанд нам жим байсан Б.Хонгор уран бүтээл хийж эхэлсэн таатай мэдээг дуулгая.  Тэрээр шинэхэн дууныхаа үг, аяыг нь өөрөө зохиож “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөнтэй хайр, сэтгэлтэй болж клипэндээ тогложээ. Тус клипийг үзсэн хүмүүс Дөлгөөн, Хонгор нарыг хосууд хэмээн эхэндээ  андуурчээ. Авъяаслаг уран бүтээлчид маань тус тусдаа хувийн амьдралтай юм. Тэрээр тус дууныхаа талаар “Чин сэтгэлийнхээ үгсийг аялгуу эгшигээр чимэглэн ханьдаа зориулан бичлээ. Энэ дуу зөвхөн миний төдийгүй монголын мянга, мянган хосуудын баярласан сэтгэлийн илэрхийлэл болон олон жил эгшиглээсэй хэмээн хүсч байна” хэмээн сэтгэлийн үгээ бичсэн байна.

О.Сар

Эх сурвалж: Deed.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zoch пр (June 20, 2013 6:15:04 pm )

    хосууд ю****** эсвэл урлагийн гар нийлсэн хосуудын дүр юм уу. Гоё залуучуудад уран бүтээлийн амжильт хүсье

antalya rent a car