antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2013 5 comments

Н.Номтойбаяр гишүүн ичсэндээ сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгүүлэв үү

нийтлэсэн Admin

noogiiZaluu.com сайдад ажиллаж буй  сэтгүүлч Б.Отгонбаярт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр эрүүгийн хэрэг үүсгүүлжээ. Өнгөрсөн онд Н.Номтойбаярын бие хамгаалагч, туслахаар долоон жил ажилласан Б.Батзориг нь түүний гэмт  үйлдлүүдийг интернетээр цацсан байлаа. Энэхүү мэдээлэлд үндэслэн “Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб” төрийн бус байгууллагын тэргүүн, сэтгүүлч Б.Отгонбаяр  тэдгээр үйлдэл тус бүрийг  эрүүгийн хуулийн заалтуудтай харьцуулан анализ хийж, “Номтойбаяр  113 жилийн ял авахаар юм байна” хэмээн тухайн үед  хошигнож байжээ. Тэгээд  “Дорнодын ийм тэнэг юм уу, эсвэл ингэтлээ залилуулав уу” гэсэн ёгт нийтлэлдээ бичиж зарим хэвлэлд тавьсан байв. Б.Батзоригийн анх тоочиж зарласан хэргүүд нь нийтдээ арван найман төрлийн гэмт үйлдэл байжээ.  Сэтгүүлч Б.Отгонбаяр уг хэргүүдийг  шалгуулахаар холбогдох газруудад хүсэлт тавьсан боловч одоо болтол шалгаагүй байгаа аж. Тиймээс сэтгүүлч Б.Отгонбаяр  нь Н.Номтойбаяртай холбоотой  Б.Батзоригийн мэдээлэл болон бусад  хэргүүдийг дахин  шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт  хандахаар болжээ. Мөн УИХ-ын Ёс зүйн  дэд хороонд  гомдолоо  уламжилж, Н.Номтойбаярын  хууль бус  үйлдлүүдэд  дүгнэлт  хийлгэх, хариуцлага тооцохыг хүссэн байна.  Б.Отгонбаяр  өөрт тохиолдсон  явдлын  талаар өгүүлэхдээ “Н.Номтойбаяр ичсэндээ л надад эрүү үүсгүүлж байна” гэжээ.

О.Баяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • unen (June 20, 2013 5:04:00 pm )

    ih l lag lag yum yarial baidag sh dee yu ch yariad baigaan ******* ******* yum asuugaad olon jil suusan humuus duugaa baihad ter tatbariin uriig manlailj yabaa yum bailee kompani 16.5 terbum ch biluu teriig ni tuluuleh heregtei sh dee. yadahdaa Sodbileg gishuun shig l bail daaa ter ch bas yaribal yarij chadna sh dee gehdee gashir uhaantai l hun yum daa

  • МОНГОЛ (June 21, 2013 6:41:51 am )

    ЗА ДАА ЭНЭ ЁСТОЙ Л НӨГӨӨ МАНГАР БАЦААН ГЭДЭГ НЬ ЯАХ АРГАГҮЙ МӨНДӨӨ

  • MAN alga bol (June 21, 2013 1:31:08 pm )

    reketchin arxichin xuchindegch ovoo gar yum bishuu.MANgasiin xuuxed!!!

  • Иргэн (June 22, 2013 11:21:23 am )

    Үнэнийг нь хэлсэн хүнд хүн өстэй Үхэр унасан хүнд нохой өстэй гэгч болж дээ. Төрийн алба хашидаг, мөнгөтэй л бол юу ч хийж, хийлгэж болно гэдэг бодолтой энэ төрийн эрх баригчид одоо жаахан эх орон ард түмнээ бодоочээ. Арай л дэндүү ямар ч идэж, ашиглаж, залилж ханадаггүй юм билээ? Өөрснөө биш гэхэд үр хүүхэд чинь лайгий чинь эдэлнэ дээ хувиа хичээгч хувалзуудаа.

  • zochin (June 27, 2013 4:19:09 am )

    Yooh bur omnoos n hoshnogo ulaachihlaa. ene bas ****** huchindsen gesennn

antalya rent a car