antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2013 11 comments

Баарны барменаас төрийн сайд болтлоо томорсон Э.Тамирын үнэн түүх-1

нийтлэсэн Admin

tamirӨдгөө Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын үүрэгт ажилд томилогдсон Э.Тамир гэх эрхэм эрийн сайндаа дээрх суудал хүрээгүй талаар бид өмнөх дугаартаа хүргэсэн.

200 сая төгрөгийн авлига өгч “Нэг Ардчилал” фракцийнхандаа тал зассанаар араасаа түлхүүлж, сайдын суудалд арай ядан сандайлсан түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг амласан ёсоороо хүргэж байна. Тэрбээр III хорооллын унаган хүүхэд бөгөөд 40 дүгээр сургуульд суралцах явцдаа Чех улсын гутлын ТМС-д шилжин суралцсан ч төгсөж чадалгүй ирсэн байна. Дараагаар нь “Орхон” их сургуульд суралцаж диплом авсан гэж өөрөө хэлдэг ч өнгө мөнгөний ачаар өвөртөлсөн талаар баттай эх сурвалж мэдээлэв.

 

 

Үүнийг үгүйсгэх аргагүй бөгөөд түүний төгссөн гээд байгаа он цагийг нэхэн үзвээс анги нэгтнүүд дунд нь Э.Тамир гэх оюутныг таньж мэдэх хүн алга. Харин Удирдлагын Академид ичнээгээр суралцаж төгссөн нь үнэний ортой аж. Ийн өгүүлэхийн учир нь ар өврийн хаалгаар шургалж, татаас, түлхээс ашиглаж сурсан тэрбээр төгсөх шалгалтын босгыг арай ядан давсан байна. Тиймээс түүнийг шуудхан л боловсрол муутай дэд сайд хэмээн өргөмжлөх нь үнэнд нийцнэ. Үгүйсгэх аваас хуучин “Од” кино театрын хажууд байрлах “Параг” бааранд бармен хийж байсан үеийг нь ч дурсаж болох.

Өөрийн хүчээр өндөрлөгт хүрч чадаагүй тэрбээр хэрэгтэй нэгэндээ хачиг шиг наалдаж, хэрэггүй болохоор нь хог шиг хаядаг зуршилтай гэдгийг хавь ойрын хүмүүс нь хүүрнэн өгүүлдэг юм билээ. Харин түүний амьдралд тохиолдсон хамгийн том аз нь 1999 оны үед тохиолдсон байх юм. Тодруулбал, Японы “Иточу” корпорацийн Монгол дахь салбарын захирал Т.Энхбат Э.Тамирын эгчтэй дэр нэгтгэсэн явдал.  Хэдийнэ гэр бүлээ батлуулсан албан ёсны гэргийтэй байсан ч Э.Тамирын эгчтэй эхлүүлсэн харьцаагаа дуусгаж чадалгүй, эцэст нь эхнэртээ хаягдаж, хоёр дахь амьдралаа зохиожээ. Энэ нь Э.Тамирт ч завшаан болох нь тэр. Учир нь Т.Энхбат хүргэн дүүг төлөөлөгчийн газартаа менежерийн ажилд оруулж, бармен залууг баян болгох гарааг эхлүүлжээ. Гэвч хожим нь толгойгоо газар шаахад хүргэх юм чинээ санасангүй. Сийрүүлбэл, бармены боловсролтой Э.Тамир дотоод тамираа гаргаж ахынхаа компанийг аажим аажмаар хумслах болжээ. Боловсрол эзэмшээгүй ч бусдыг шулж, мөлжих “боловсролыг” дээд зэргээр эзэмшсэн түүний алхам амжилттай болж хүргэн ахын компанийг ховдоглож чадсан түүхийг өгүүлье.

Э.Тамир хүнд машин, механизм оруулж ирдэг “Комит сервис” компанийг хөлс хүчээ шавхан босгосон талаар нэгэн хэвлэлд ярилцлага өгчээ. Гэвч хүний компанийг хумсалж байхдаа хөлс нь чахраагүй л бол хөдөлмөрийн хөлс нэг ч дусал унагаагүй гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлж байна. Тухайн үед Т.Энхбат “Комит сервис” компанийн томоохон хувьцаа эзэмшигч байжээ. Тус компани нь “Иточу”-гаас хөрөнгө оруулалтаа шууд татдаг аж. Гэтэл нэг өдөр Т.Энхбатын нэр дээр нэг ширхэг ч хувьцаа үлдээгүй байна. Учир нь Э.Тамир Японы талд хувьцаа эзэмшигч нэрээр өөрийн ээж, хамаатан саднаа танилцуулж, бусдын хувьцааг өөрийн болгож чадсан гэдэг. Ингэснээр Т.Энхбатыг аажим аажмаар шахаж, “Комит сервис”-ийг Японы талаас ч Т.Энхбатаас ч эвтэйхэн салгаж дөнгөжээ. Товчхондоо, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг өөрийн хамаатнуудаар дүүргэж, хувьцаан дээр хууран мэхлэлт хийж буруу замаар будаа тээсэн нь амжилттай болов.  Гэвч буцахдаа шороо тээнэ гэх эртний үг бий.

Тэрбээр тус компанийн захирал болоод үндсэн мэргэжилтнүүдийг шахаж эхэлсэн байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж байсан компани тэс өөр маркетинг хэрэгжүүлж эхэлсэн нь хөрөнгө мөнгөтэй нэгний хэтэвчинд наалдах арга ухаан байлаа. Ганцхан жишээ дурьдахад л, Эрдэнэтийн ГОК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзоригт онцгой бэлэг илгээж түүнийхээ ачаар хүнд машин, механизмаа худалджээ. Үүгээр дуусахгүй түүний хударгагүй зангийн золиосонд олон хүн өртсөн гэдгийг ойр тойрныхон нь хэлдэг юм билээ. Жишээ нь, тэрбээр н.Ганболд, “Голомт” банкны захирал Д.Баясгалан нартай хамтарч “TBE” гэх зам засварын тоног төхөөрөмж оруулж ирдэг компанийг байгуулсан түүхтэй. Гэсэн ч мань хүн хамтрагчаа нударч, “ашиггүй ажиллаж байна” гэх шалтгаанаар ашгийг нь хувьдаа завшдаг байжээ. Удалгүй тэд тангараг тасарч компаниа татан буулгасан байна.

Э.Тамир хуучин эхнэрээсээ нэг охинтой бөгөөд одоогийн эхнэр болох н.Солонгоогоос хоёр хүүхэдтэй. Түүний хуучин эхнэр, хүүхэд нь өдгөө Сингапур улсад амьдарч буй бөгөөд тэдэндээ сард 4-5 мянган ам.доллар явуулдаг сүйхээтэй нэгэн аж. Түүнчлэн “Комацу”-д хүчин зүтгэж байхдаа тус компанийн хөрөнгөөр “Эрэл”-ийн байрнаас хоёр байрыг өөрийн нэр дээр шилжүүлж дөнгөсөн аж. Харин өдгөө нэг байрыг нь салсан эхнэрийнхээ охинд бэлэглэж, түүнийхээ нэр дээр шилжүүлжээ. Түүний бэлэглэх байр үүгээр дуусахгүй. “Американ дэнж”-ийн ойролцоо бас нэг байр түүнд бий бөгөөд А.Сүхбат аваргын ах А.Батсүхэд харамгүй сэтгэлээр хандивласан юм байх. Өдгөө өөрөө XIII хорооллын “Тохилог 16” байранд нэг биш хоёр давхараар нь эзэмшиж, хангалуун амьдралаар халгин цалгин байна. Боловсролгүй ч бусдын хөрөнгөөр хөлжсөн түүний амьдралын “бяцхан” түүхийг үргэлжлүүлэн хүргэх болно. Хүнд онцгой бэлэг өгөх дуртай өөрөө ч хэрэглэх дуртай мань хүний онцгой сонголтыг дараагийн дугаараас хүлээн авч уншаарай.

 

“NT” © Б.ШИРНЭН

 

 

Эх сурвалж: niigmiintoli.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • irgen (June 20, 2013 12:04:54 pm )

    ene ch zalinii horongo dooo.ded said bol arail noen nuruutai tursh****tai hun baih bsiim da arail juldaj bna

  • Элэглэгч (June 20, 2013 2:11:31 pm )

    Нэг баарны баримен байсан Э.Тамир өөрийгөө азтай залуу гэж бодож байгаа боловч одоо хөөрхий үнэнийг эрхэмлэдэг хүмүүсийн өмнө нүүрээ хийхийн аргагүй ичмээр байдалд орсоноо мэдээд улс төрөөс гарч наймаа хийх байлгүй дээ тэр. Манай засгийн газар улс төрчдийг хахуйлдаж улс төрд гарна гэдэг чинь манай улс төрчид ямар их хямдхан үнэтэй болсоныг бас нэр төр биш мөнгө нь үнэтэй гэдгийг харж байна. Улс төрчид маань засагд гараад л нэг жил болоод л тансаг зэрэглэлийн машин унаад л эхнэрээ солиод л байшин хаус аваад л энэ тэндээс хээл хахуйл аваад мөнгөний дал********тай байгааг харж байгаа биз дэ. Гэр бүлээрээ луйварт автчихсан улс төрчид цаана хэд хэдээрээ бөнжигнөөд хамаг булхайгаа нуухийн тулд худлаа үнэн түүх зохиогоод ч барахгүй цаана эцэг өвгөдийнхөө нэр төрийг уландаа гишгэж заваарсан зүйл болж байна да. Ичиж амьдлрамаар юм да .

  • a (June 20, 2013 2:42:12 pm )

    muugaar *****lne gedeg sn ywaagiin shinj de.manai hud eees ith-d ankh garvh bsan ym.sn shildeg zaluu daa.

  • наранхүү (June 20, 2013 4:55:30 pm )

    энэ үнэн бол хүний үнэргүй өөдгүй л нэгэн байна даа.ардчиллынхны шинэчи лсэн гэгдэх энэ зас аг ийм хүмүүсээр дүүрэн байгааэ эд бүгд ажлын ямар ч чяадам жгүй хэдэн үг найруулаад олигт ойхон албан бичиг төлөвлөж чяадахгүй нэгэн байгаа даа.имй хүмүүс ажлыг сайжруулана гэдэг юу л бол

  • tserenpun (June 20, 2013 8:00:14 pm )

    huurhii TAMIRAA chi oodgui muu hun dee. nugel nudeeree gej medeh uu? erthen nuglee namanjil daa.

  • Отгоо (June 20, 2013 10:50:44 pm )

    ЕР НЬ ИХ СОНИН ЖУДАГГУЙ Л ЭРДЭЭ ИЙМ БАЙСАНЫГ НЬ МЭДЭЭД БАЙСАН ЮМАА НЭГ ХАРАХАД ЖЕНкОГИЙН ДООДОХ НЭГ ХАРАХАД ГАНААГИЙН ДООДОХ ТЭГЭЭД ТЭМYYЖИНГИЙН ДООДОХ ЧААВААСДАА ЧААВААС

  • surtei gar be (June 21, 2013 12:06:25 am )

    eniig unshikhaar boon ataarkhol khorsol unertej bna daa ataarkhuu mongol

  • .. (June 21, 2013 1:49:10 am )

    bolovsrolgui chadvartai hun gej bas baidag shuu.

  • Erde (June 21, 2013 8:54:43 am )

    Manaihan unen ataarhuu amitad yuma. Ene bichdeg Shirnen gej zaluu unah unaachgui, oroh oron chgui untah avgai ch gui neg ***iin er baigaada, chaavaas, oor ajil hiij Jinhene shudargaar mungu olj amidar l da. Ter barilga deer odriin 30 r ajilluulj bn. Sardaa *00 g avna. Ene chin shudarga saihan zuil bhgui yu. Teneg malnuud

  • Anonymous (June 23, 2013 12:39:06 am )

    ***r saidaa iimerhuu yumand emzegleed hereggui . tand amjilt husey

  • ARVAGAR HEER (July 20, 2013 3:38:36 am )

    Tamiriig denduu sain medne dee.Ene *****tai hamt huuli bus yum ch hiij yavlaa.Etsest n nadaar hamag uilee uuruuleed l duussan daa. Ene shirnen geech nuhurt uuriinhuu medeh hamag yumaa bicheed yavuuldag ch yum uu daa aan Tamiraa.Yandan Tamir horigdol Tamir boloh bii dee.

antalya rent a car