antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 19, 2013 5 comments

Бага насны 11 охиныг хүчирхийлсэн Хятадын төрийн түшмэлийг цаазалжээ

нийтлэсэн Admin

20130618_hyatad hvchinЮнчен хотын Хятадын Коммунист намын хорооны орлогч дарга Ли Синьгуныг насанд хүрээгүй 11 охиныг хүчирхийлсэн хэргээр цаазалсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр экс түшмэл гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул ялын дээд хэмжээ авсан байсан аж. Ли Синьгун 2011 оны сүүлээр саатуулагдсан юм байна.

Түүний үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд ширүүхэн мэтгэлцээнийг үүсгээд байна. Зарим нэг нь үүнийг улс даяар түгсэн мухар сүсэгтэй холбон тайлбарлажээ. Тодруулбал онгон охинтой секс хийвэл албан тушаал дэвшдэг гэдэгт хятадууд итгэдэг гэнэ. Сонирхуулахад онгон охин болон түшмэлийн зэрэг, дэв гэдэг үгний ханзны бичлэг их ойролцоо, бараг ялгахын аргагүй гэнэ.

Тиймээс төрийн түшмэд өнөө цагт зөвхөн бага ангийн сурагчдын дундаас л онгон охиныг олж болно гэж боддог бололтой. Тиймээс ч сүүлийн үед төрийн түшээд бага насны хүүхэд хүчиндэх явдал нэмэгдсээр байгаа аж. “Хятадын залуучуудын сонин”-ы 2012 оны 7-р сарын дугаарт нийтэлснээр 1997 онд 135 хүчингийн хэрэг гарч байсан бол өдгөө энэ. Тоо бараг 20 дахин нэмэгдсэн байна. 1998 онд 2948, 1999 онд 3619, 2000 онд 3081 хүүхэд хүчиндүүлсэн гэсэн судалгаа ч үүнийг баталж байгаа юм. Хятадын хуулиар таван удаа хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авдаг ёстой юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Namuuna (June 20, 2013 12:59:53 am )

    Mongold yah baisan bol ayguu bol ter ohin hoirool uldh baisan..

  • pzda (June 20, 2013 5:17:17 am )

    omhiii *****a

  • Muunu (June 20, 2013 5:32:46 am )

    Manaihan Hytaduudiig uzen ydaj bno gehdee ydahdaa ymar neg changa huulinaas ni suraltsmaar ymaa Hytad gedeg oronii huuli ni iim hatuu chand bhad manaih jijig karmaanii hergee oligtoihon shiitgeh huuli bhgui geheer uneheer ichmeeer ch ym oliggui huulitai uchraas omhii ***** nar ui tumeeree ireed butsah gedegee martaj bga shdee . Manaih tsaazaar avdag bolmoor ymoo tegvel humuus aihgui ch gsn aygui gegcheer ..

  • tomoo (June 30, 2013 10:20:52 am )

    huuli huulchid tcagdaa vugd saijirnaa vasch gej shinchlel medregdeed vaigaa shuu

  • Зочин (February 03, 2017 6:31:37 pm )

    хуулиа чангалаад өгөөч эргээд цаазаар авах хуулиа эргэн сэргээгээч
    муусайн нүгэлтнээс болж бяцхан охид хүчирхийлэлийн золиос
    болох хэрэг үү,

antalya rent a car