antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 14 comments

Ханилсан бүхэн нь холдож, хавьтсан болгон нь дөлнө

нийтлэсэн Admin

Манайхны дунд ийм нэг наргиа яриа байдаг юм. Хөдөөний нэлээд хэнэггүй нөхөр нэгэнтээ, “За хө, ноосоо тушаачихлаа, намаасаа хөөгдчихлөө, авгайгаасаа салчихлаа. Одоо зав ихтэй болсон юм чинь архиа ууж, хүнээ зодоод явж байя даа” гэж. Уг нь хэрийн юманд гуниж гутраад байдаггүй гудиггүй хээгүй эрийн үг. Энэ үгийг сонсохоор нэг тийм хүрэн бор царайтай хүглэгэр эр харагдаад байдаг юм. Тэгвэл эдүгээ манай экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр яг энэ үгэнд тохирох үйлдлийг хийх болсон нь жир бус байтугай жирийн хүмүүсийн ч хачирхлыг төрүүлж буй. Мэдээжийн хэрэг тэр хүрэн бор царайгүй, хүглэгэр хангай шиг биегүй.

Гэхдээ үйлдэл нь яг тийм шулуурсан шинжийг илтгээд эхэллээ л дээ. Үнэндээ сүүлийн үед улс төрийн хүрээнийхнээс ингэтлээ тархи гашилтал бодлого бодуулж асан хүн бай­гаагүй юм. Яагаад гэхээр том даргаасаа буусан хүн тэгсхийгээд л ажин түжин болдог жишгийг Н.Энхбаяр халлаа. Түүний өм­нөх нөхөд бүгд мөрөөрөө “мөөмөө унжуулаад” явж байгаа. Асан Н.Багабандийн “Титэм үг”-ийг эс тооцвол. Гэхдээ энэ үг нь хэрүүл биш сургаал ном байдгаараа онцлогтой л доо.

Асан П.Очирбат гуай их сайхан яваа. Уг нь гагцхүү тэр л дээр өгүүлсэн, “За хө, ноосоо тушаачихлаа…” гэдэгтэй ганц тохирох нөхөр байхгүй юу. Хээ шаагүй гэдгээр нь ийн хэлж байгаа хэрэг. Даанч удмаасаа өвлөсөн зан авир, гэрээсээ олсон хүмүүжил, төлөвшил, эцэст нь эзэмшсэн мэргэжил, хийсэн ажил, хашсан албан тушаал, хүртсэн хүндлэл зэрэг нь Н.Багабанди болоод П.Очирбат хоёрт, “За хө, ноосоо тушаачихлаа. Одоо…” гэх ёс суртахууны эрх олгосонгүй гэмээр юм уу даа. Ер нь ч тэгээд гэв гэнэтхэн өөрийнхөө бусадтай хамт хоол идэж байсан тогоо руугаа нулимаад байгаа хүн тийм ч сайхан харагддаггүй гэдгийг хашир хандгайнууд мэднэ л дээ. Түүнээс биш хүн л юм болохоор Ерөнхийлөгч байх үеийнхээс нь огт өөр болсон хандлагыг бусдын зүгээс мэд­рээд эхлэхээр хэлчихмээр, ярьчихмаар зүйл гардаг биз гэж боддог. Харин хэдэн удаа хэлээ тасартал хазаад өнгөрснийг хэн ч үл мэдэх бөлгөө.

Гэтэл асан Н.Энхбаяр маань нөгөөдүүлээсээ огт өөр замаар хөдөлж эхэлсэн. Эхлээд Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч гээд хөдөөгийн уул талаар баахан харайлгав. Энэ нь нийг­мээс ирэх хандлагыг хүлээн зөвшөөрч чадаагүй буюу хувь тавилантайгаа эвлэрч чадахгүй байгаагийн хамгийн эхний шинж тэмдэг байв. Бас эвгүй харагдаж байсан шүү. Наана нь сонгуулийн дүнгээр өөрийг нь ялаад гарчихсан, ард нийтийнхээ дийлэнхийн саналыг авчихсан Ц.Элбэгдорж гэдэг хүн бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байхад дундуур нь эрхээ өгчихсөн хаа хамаагүй иргэн Н.Энхбаяр гуравдахь Ерөнхийлөгч гээд хөдөө гадаа зэрэгцээд давхиад байх нь нэгд ёс зүйн талаасаа муухай харагдаж байсан, хоёрт ёстой жинхэнэ ичих нүүрэндээ илэг наасан нөхөр үү, үгүй юу гэсэн эргэлзээг төрүүлсэн юм.

Удалгүй бүх зүйл тодорхой болсон. Хүн ингэж богино хугацаанд өөрчлөгдөж бас болдогоо гэсэн гайхшийг төрүүлж байлаа. Заримдаа ч энэ чинь манай Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр мөн үү гэдэгт эргэлзмээр алхмуудыг хийж эхэлсэн дээ. Үүнийг хүмүүс өс хонзонтой холбон ойлгож бай­лаа. Харин миний хувьд хамаг бүхэн эрхэм Н.Энхбаярын хувьд хардалтаас эхтэй гэж боддог. Бас дүгнэдэг. Яагаад гэхээр мань хүн 2003 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн Н.Багабандийг дэмжиж байна гэж гараас нь өргөж зургаа нэг удаа авахуулаад л шууд хаясан. Тэр үед энэ хоёрын харилцаа тийм ч сайн байгаагүй бөгөөд зөрчил нь улстөрчид, улс төр сонирхогчид битгий хэл жирийн иргэдэд мэдрэгдээд эхэлчихсэн байсан цаг. Тий­мээс Н.Энхбаярын хувьд Н.Ба­га­банди энэ сонгуульд унаж, АН-аас нэр дэвшсэн Р.Гон­чигдорж гарвал асар хэ­рэгтэй байсан нь тодорхой. Ингээд намаасаа нэр дэвшсэн Н.Багабандийг дэмжихгүй хаяс­­­наар Р.Гончигдоржийн ялах магадлалыг өндөрсгөнө гэж тооцсон байх. Даанч энэ сонгуульд Н.Багабанди ёстой мөнчгөрөөрөө үзлээ гэдэг шиг сум аймаг алгасалгүй явж байгаад ялсан юм. С.Баяр ч түүний сонгуулийн штабыг маш сайн удирдсан л даа.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль яг тэр маягаар нь явчихлаа гэж Н.Энхбаяр хардсан байх талтай. Улмаар Ерөнхий сайд С.Баяр түүнийг хаяж, яг өөр шиг нь буюу ерөнхийдөө далдуур Ц.Элбэгдоржийг дэмж­чих шиг боллоо гэсэн хардлага нь лавшран лавширсаар ит­гэл үнэмшил болж хувиран ийнхүү цагаандаа гарав уу даа гэж боддог. Мөн түүний 2007 онд Ерөнхийлөгчийн за­саглалтай болгох нэгэн санаа нь бүтэлгүйтэж, түүнийгээ 2009 онд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод бүрэн хэрэгжүүлнэ гэсэн далд төлөвлөгөө нь нуран унасантай огтхон ч эвлэрч чадахгүй байгаа нь нэмэр бол­сон биз.

Энэ бүхэн улстөрчийн “уул өөд мацах” хэтийн зорилгын нь хувьд уучилж болох тө­лөвлөгөө. Яагаад болохгүй гэж. Улс эх орныхоо төлөө энэ байтугай зорилго тавьж, тэр байтугай юм аа зольж байгаад зорилгодоо хүр­сэн улстөрчийн түүх намтар элбэг шүү дээ. Гэвч Н.Энхбаярын одоогийн үйлдлүүдэд энэ өнц­гөөс ха­рах юм огт алга. Сүүлдээ эздээ ч хамаагүй ярдаглаад ураад хаячихдаг галзуурсан но­хойтой зүйрлэмээр дүр харуулах болсон байна. Энд ч сэтгүүлчдийг загнаад, тэнд ч сонин, телевизүүдийг зүхээд, хүн бүхэнд яах ийх, юу хийх, тэр ч бүү хэл хэрхэн сэтгэхийг, хэнийг дэмжихийг хүртэл заах болсон нь ой ухаанд үл багтах ажээ.

Өөр бас бидний гайхдаг нэг зүйл бий. Үе үе ноцтой гэмээр зүйл ярьчихдаг талтай. Дараа нь өөрөө эргээд эвгүй байдалд ордог. “Тахал гаргаад байгаа тарвагыг бүрмөсөн устгачихвал яасан юм бэ” гэсэн үгийг МАХН хаанчилж байсан нэгэн цаг үед Удирдах зөвлөлийнхөө хурал дээр хэлж байсан талтай. 500 сая төгрөгийн авлига өгөх гэж байсан тухай алдарт ам алдалт. Дараа нь ярьсан ч юм шиг, яриагүй ч юм шиг, авсан ч юм шиг, аваагүй ч юм шиг жонхуурсан юм болоод энэ яриа чимээгүй болоогүй юу. Мөн үе үеийн Ерөнхийлөгчид уриад байхад ирээгүй Ж.Буш миний урилгаар ирлээ гэдэг ч юм уу. Энэ бүхэн Н.Энхбаярын хэл тархиндаа захирагдахгүй байх үе бий гэдгийг баталдаг. Бас түүнийг тойроод, “Ерөнхийлөгч Дорнод ниссэн онгоц замдаа гэмтэлтэй гэдгээ мэдсэнийг сонсоод хурлынхаа үеэр дүнгэнэтэл амандаа маани уншсаны хүчинд эсэн мэнд газардлаа. Тэргүүн хатагтай О.Цолмонг Ж.Бушийн гэргий Лаура хараад, “Та чинь мэргэн гүн Гомбожав гуайн зээ охин юм байна шүү дээ” хэмээн уулга алдсан тухай ярьдаг, угаасаа тархи нь хэл байтугай юмаа захирахаа больсон бялдуучид мөнхөд эргэлддэг байлаа. Ма­гадгүй тэд л зүв зүгээр байсан орчуулагч залууг эдүгээ “мэдрэл муутай” хүн шиг харагдуулахуйц хэмжээнд аваачсан биз ээ гэж боддог. Одоо ч түүний дэргэд элдэв балай солиотой юм ярьж, өөрөө өөрийнхөө тархинд эсэн бусан ертөнцийг бий болгосон нөхөд харагдана билээ. Өнөөдөр Н.Энхбаяр энэ дэвжээнээсээ хусагдлаа гэхэд хамгийн тү­рүүнд сүүлээ хавчаад зугтах, бас зугтаж ч байсан хүнд гарын шүрэн толгойтой хөөрөг нэг бус харагдсан шүү, бурхан минь. Юу л болдог бол.

Өөр түүнээс өөнтөглөх бас нэг гайхмаар зүйл байдаг юм. Ажаад байхад Н.Энхбаяртай ха­нилсан бүхэн нь холдож, хавьтсан болгон нь дөлсөн бай­даг. Журмын нөхдөөс нь гэ­хэд Н.Багабанди, С.Баяр, Ц.Нямдорж, М.Энхболд, У.Хү­рэлсүх, Сү.Батболд… Цаа­шил­бал, Хамба Чойжамц… Хам­гийн сүүлийн үеийнхээс Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ…. Дараачийнх нь хэн байх бол. Н.Удвал, Л.Цог, Ч.Энхээ юу. Эсвэл ерөөсөө ард түмэн үү?

Өдрийн шуудан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (November 09, 2011 6:47:08 am )

    ene sedbig oilgosongui

  • Anonymous (November 09, 2011 7:04:41 am )

    erguu dagz

  • Anonymous (November 09, 2011 7:27:59 am )

    yasan zevuun hognuud ve, iim ium bichij suuh ch gej dee, turiig zuvhun heden hun l huvaaj avaad nasan turshdaa heniig ch ch turd halgaahgui zuvhun bidniih gej baigaa ium baina l daa. tiim bishee, ta nar zugeer baigaa huniig oroldood baival zunduu ih ium uzne shuu.

  • Anonymous (November 09, 2011 10:04:42 am )

    za za bas l aimaar ain. Er ni bvgdeeree l vhne shv dee. AMIDDaa bie biee hairla geed shan vg bdag da. daanch de MGL chuud vneheer aimaar bsiim bna .deed doodgvi.Bvgdeeree l vhne gedegee medreh heregtei.

  • Anonymous (November 09, 2011 8:24:58 pm )

    MAN nohoig buland shahahaar ergej notsdogiig medeh heregtei l baisan yum. Gehdee l MANANd buruug ni heleed ogoh oor huchtei hen bn daa?

  • Anonymous (November 09, 2011 8:51:18 pm )

    enhbayariig demjij bnaa ingej duugarah hun heregtei bnaa

  • Anonymous (November 09, 2011 9:06:13 pm )

    OCHIRBAT yg heegui baij haragdaach jinhene ulaan horchin ni ym bish uu

  • Anonymous (November 09, 2011 9:12:14 pm )

    Ene niitleliig MANAN-s zoriud bichjee de yanz n… Uursdiinh n bulhaig ilchilj bgad durguitseed Enkhbayarig niigemd buruugar oilguulah gd bh shig sanagdlaa! Medeej Enkhbayar tsairsan luivarchin l da gehde busad luivarchdaa / NYAMDORJ / ilchleed ireher nuguu hediinh n zurh n haagdah duhuj suugaa biz NAMAIG L BITGII HELCHIHEESEI GEJ…

  • Anonymous (November 09, 2011 9:57:14 pm )

    Энхбаярын үнэн нүүр цариаг зургаар дүрслээд үгээр илэрхийлэж нийтлэл бичээд л урт шар дээлт маань юу л болж байна даа одоо энхбаяраас ард түмэн холдоно харин удвал цог энхээ нарыг удахгүй энхбаяр нь барьж иднэ энэ бол ирээдүйд болох үнэн түүх

  • Anonymous (November 09, 2011 10:40:46 pm )

    balai Enhbayar deed zergiin luivarchin hun buhen medne dee uur yu helehev

  • Anonymous (November 09, 2011 11:10:54 pm )

    yag helsen bn da

  • Anonymous (November 09, 2011 11:16:27 pm )

    Урьд нь ямар байсан ч бай одоо ингэж дуугарах хүн хэрэгтэй байна. Түүх шүүдэг юм бол бүгдийг нь, Энхбаярыг ч шүүнэ. Түүнийг дэмжиж байна. Уг нь одоо төрийн удирдлагад байгаа бүх хүнээс боловсролоороо тэргүүлнэ. Юун Нямдорж, М.Энхболд

  • Anonymous (November 10, 2011 2:02:55 am )

    Нутгийнхаа уулын энгэрт
    Нулимсаа аргадан аргадан байна аа
    Нэг л гунигтай төрхөнд нь
    Нутгаа гэх сэтгэл өмөлзөөд байна аа
    Уулыг нь ухахдаа ухаараач
    Унаж боссон нутгийг минь аргадаач
    Савдаг нь зөөлөн хоргүй юм
    Санаа нь зоргоороо бүү сэндийчээч
    Хөвөөнд нь өссөн гол минь
    Хөрс нь гармаар их л ширгэжээ
    Түмэн цагас нь түүн дотор
    Түрүүлгээ харан газар хайрагджээ
    Усыг нь ашиглахдаа бодооч
    Уух нь бүгд гэдгийг санаач
    Лус нь аашгүй номхон юм
    Нулимс нь минь асгараад тогтохгүй юм
    Унаж өссөн нутгийн минь
    Ухаа толгодыг бүү зара
    chris_660606 (Nov 09 11:03 AM):‎ Уухайн дуунд монгол баатрууд
    Улаан амиараа хамгаалсныг санаа ч
    Нутгаа хөндөхдөө бодолхийлээч
    Нууцхан гунигийг минь та аргадаач
    Лус нь аашгүй номхон юм
    Нулимс нь минь асгараад тогтохгүй юм

  • Anonymous (November 10, 2011 8:53:50 am )

    Энхбаяр биш дагалдаж байсан хүмүүс нь ой гутмаар амьтас байж дээ. Даанч муухай авир гаргасан даа. Бөгсийг нь долоож байснаа яасан билээ. Ху намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд 100хувийн саналаар гаргаж ирж байсан. Тэр үед мууг нь мэдэж байсан юм бол яагаад Ерөнхийлөгч болгох гээд байсан юм. Монгол улсын ерөнхийлөгч заавал шаар шавхруу байх ёстой юм уу

antalya rent a car