Ирэх сарын 14,15-нд дэлхийн алдарт сонгодог жүжиг Уилльям Шекспирийн зохиол болох “Ромео Жульетта”-г мюзикл хэлбэрээр дахин тоглох гэж байна. Ази тивд анх удаагаа тоглогдсон “Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд УГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах нар тоглож байгаа бөгөөд монголын урлаг соёлын 350 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж оролцож байгаа юм байна. “Ромео Жулетта” мюзикл жүжгийн анхны багийнхан нэгдэж дахин тоглох бөгөөд энэхүү мюзикл өмнө нь 100 ам доллараар тоглогдсон бол энэ удаад 35-50 ам. долларын үнэтэйгээр дахин тоглогдох гэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.