antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2013 13 comments

Э.Батшугарыг орхичих, одоо болно

нийтлэсэн Admin

enhbayar  (16)Ө.СОНОР

“Монгол төр зүт­гэ­сэн хүндээ хатуу” гэж хаа­наас ч юм хэлсэн нь бий. Хэдийгээр энэ нийгмийн  зарим төлөөл түүний тухай өөрөөр боддог ч нэгэн цагт УИХ-ын  дарга, Ерөнхий  сайд, Ерөнхийлөгч хийж байсан хүн өдгөө торны цаана суугаа нь ямар нэгэн хатуурхал байсан гэж үзэх хүн олон. Монгол Улсын гуравдах  Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн үеийн улс төрд яалт байхгүй гол дүр байсан, одоо ч гол дүр хэвээр байгаа билээ. Түүнийг хувь­даа телевизийн тех­ник завшсан, сонины байр­ны хувьчлал  буд­лиан­туулсан, төрийн мөн­гөөр ном хэвлүүл­сэн гэх мэт зүйлээр бу­руут­гаж заримд нь ял  сонс­госон ч Н.Энхбаяр бол монголчуудыг их өрөөс  гаргасан, Мянганы со­рилын сангийн тусламж авахад гүүр болсон,  мян­ганы замын ажлыг  эх­лүүлсэн, Монгол Улсыг үндэс­ний  хөгжлийн цогц бодлоготой болгосон гэх мэт хийсэн бүгдийг нь үгүйсгэж чадахгүй юм.

Чухамдаа  монгол  төрийн гурван  өндөрлөгт  алба  хашиж байсан, ард  түмний  дийлэнх  нь  түүнийг хүлээн зөвшөөрч нэгэн цагт саналаа  өгсөн тэр  бүх  түүхийг  өөрөөр  эргүүлж  дөнгөхгүй.  Энэ  хүнийг тойрон хүрээлж, урваж, хэмлэж бас бял­дуучилж  амьдарсан, амь­дарч  байгаа  хүн  ч  цөөн  биш. Тиймээс   Н.Энхбаярын тухай сэдэв  болгон нийгэмд  дуулиан  болж, улс төрийн  амьдрал  энэ хүнээр үргэлжилдэг  байж  мэдэх билээ.

Улс  төр  дэхь Н.Энх­баярын  дүр  бол  ийм. Тэрээр өдгөө  сул  чө­лөөтэй  алхаж чадахгүй байгаа ч,  түүнгүйгээр улс төр  өрнөдөггүй тийм л  нөлөөтэй хүн хэвээр  байна.  Харин  энгийн иргэнийхээ  хувьд зорьсон зүйлээсээ  буцдаггүй эр хүн, дөрвөн хүүхдийн аав. Бусдын л  адил  үр  хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг аав. Өөрт  нь хатуурахсан  бүхэн хүүд минь бүү тохиолдоосой  гэж   боддог  аав  байх.  Гэтэл өөрийг  нь  өчнөөн  жил  хэмлэн  амьдарч буй зарим  нэгэн  Н.Энхбаярыг  даваад хүү  Э.Батшугараар нь оролдоод эхэлжээ.  Хэн  ч эцэг,  эхээ  сонгон төрдөггүй. Шугар Н.Энхбаярын хүү  болж төрсөндөө, ааваараа  тун  их  бахархдаг. Тэр аавдаа хайртай байсан учраас  хүнд хэцүү  цагт нь хажууд  нь  байж  чадсан, одоо биеэрээ  биш ч  гэсэн сэтгэлээрээ хамт  байгаа хүү  билээ. Монголчууд  бид  “Мэсний  шарх эдгэдэг, үгийг шарх эдгэдэггүй”  гэсэн  зүйр  үг зохиож, үр хойчдоо  сургамжилж  ирсэн  ард  түмэн юм. Тиймээс ямар нэгэн хувь хүн, түүний  хамгийн чухал зүйл бо­лох  гэр бүлийнхнээр нь  оролдсон хэнд  ч  хэзээ­нээсээ  дургүй байсаар ирсэн  юм.  Тэр тусмаа  аав, хүү  хоёрын нандин  холбоо дундуур  элдвийн  хар юм  цацахыг  нүгэл гэж үздэг.

Э.Батшугар гэж  хэн бэ. Өдгөө  26 настай  тэрээр Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн  14 дүгээр сургуульд  бага дунд  боловсрол, АНУ-д бүрэн дунд боловсрол эзэмшиж, тус улсын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч  мэргэжлээр төгссөн , эзэмшсэн мэргэжлээрээ гадны “Же пи морган”-д  санхүүгийн мэргэжилтэн, “Сод  маргад” компанийн гүйцэтгэх  захирал, МАХН-ын Гадаад ха­рил­цаа  хариуцсан  нарийн  бичгийн  даргаар ажиллаж байсан намтартай, одоо Монголбанкны  дэд ерөн­хийлөгчийн  ажлыг  хийж буй  залуу  боловсон хүчин.  Н.Энхбаяр түүний аав  гэж  харахгүйгээр бол  ийм л  юм.  Тэрээр  сүүлд аавынхаа  тухай  “ Миний  аав алдаа  гаргаагүй гэдэгт  итгэлтэй  байна. Хуулиа  дээдлэж,  эх  орныхоо  эрх ашгийг хамгаалсан нь  алдаа  болдог юм байлгүй дээ” хэмээн ярьж байсан. Хэн ч  гэсэн  аавыгаа аливаа зүйлд буруутай  гэж бодохгүй,  ямар ч  хүү аавдаа  хайртай байдаг. Эцэг  үрийн хоорондох  тэр  хайрын  нандин  холбоог хөндлөнгөөс оролдож  хэрэггүй юм. Ааваар  нь олон  жил оролдсон  бол одоо хүүг  нь  зүгээр л  орхичихвол  дээр  байх.  Одоо  болно. Энэ хорвоод аав нь хүүдээ, хүү нь аавдаа  хайртай л  байдаг  билээ.

Эх сурвалж: Зууны мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (June 18, 2013 10:04:53 am )

    Ааваар нь олон жил оролдсон бол одоо хүүг нь зүгээр л орхичихвол дээр байх. Одоо болно. Энэ хорвоод аав нь хүүдээ, хүү нь аавдаа хайртай л байдаг билээ.

  • ZZZZ (June 18, 2013 10:53:03 am )

    TIIM CHVV ENE ZALYYG ZVGEEP OPXICHX

  • basa (June 18, 2013 10:58:10 am )

    ENKHBAYR BAAGII AWARGAA DEMJIWEL MONGOL MONGOLOOROO ULDEHED TOM HUWI NEMER ORUULAH BAILAA. ZAILUUL YDARCH L YWAA ER HUNDEE

  • urn (June 18, 2013 11:29:16 am )

    tiim shuu. zugeer orhi

  • HAS (June 18, 2013 11:34:40 am )

    estoi unen

  • altaa (June 18, 2013 12:03:13 pm )

    zugeer l ojhioch de haadah chini huvi hun shu dee nuguu mori budreheer hoit huliig ni zoddog *****iin ulgereer orood yahav de tiim u

  • Би (June 18, 2013 2:02:15 pm )

    Яг үнээн. Зүгээр л орхичих. Наадах чинь ёстой л хувь хүн.Зүрхийг нь мохоож яах нь вэ?Адилхан л хүний үр шүү дээ.

  • balt (June 18, 2013 2:43:37 pm )

    orih do

  • зочpин (June 18, 2013 3:46:10 pm )

    Энэ ёстой мундаг хүүхэд шүү, их хол явнаа.

  • зочин (June 18, 2013 3:48:40 pm )

    Хүний үр хүүхдийг бүү оролд, Батшугараа чи тэгэхдээ ааваараа бахархаж болно, аав чинь өөрөө бүхнийг үүрч байна. та нарт ард түмний хайр ивээл үлдэнэ.

  • zoch ат (June 18, 2013 5:59:05 pm )

    зүгээр л орхичих. залуу хүн зээлийн хүүг бууруулж ард түмний амьдралыг яавал дээщлүүлэх бэ бэ ??????????? гэж бод монголд хэрэгтэй боловсорч байгаа залуус хэрэгтэй дэээээээээээээээээээээээээ

  • zoch пр (June 18, 2013 6:00:36 pm )

    ёстой зүгээр л орхичих оооооооооо

  • Anonymous (June 18, 2013 6:43:17 pm )

    харин тиймээ хэлээд байхад дахин дахин оролдоод элдвээр бичих юм,хүү нь болж төрсөн нь л буруу биш юм бол зүгээр ажлыг нь хийлгэ

antalya rent a car