Налайх дүүрэгт энэ жил 32 тэрбум төгрөгийн санхүүжилтийн ажил хийгдэж буй юм байна. Нийт 13 ажил хийгдэхээр төлөвлөснөөс хоёр ажил хийгдээгүй байсан.
Тус дүүрэг аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрийг даган хөгжих төлөвлөгөө гарган ажилладаг аж.
Налайх дүүрэгт нүүрс боловсруулах үйлдвэрийн аюулгүй байдлын талаар хийгдэж буй ажлын тухайд өгүүлэхэд, тус дүүргийн нүүрсний уурхайд 36 аж ахуйн нэгж, байгууллага, 80-120 иргэн, 46 нөхөрлөлийн уурхайн аманд нийт 2000 гаруй хүн ажиллаж, 50-300 метрийн гүнээс олборлолт хийдэг байна.
Судалгаагаар тус уурхайд сүүлийн долоон жилд нийт 204 осол гарч, үүнээс 99 хүний амь үрэгдэж, 34 хүн хүндээр бэртэж гэмтэн, 71 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Өнгөрсөн онд мэргэжлийн хяналтын байгууллага, Уул уурхайн аврах албатай хамтарсан шалгалт хийж, аюулгүй ажиллагааны наад захын шаардлага хангаагүй ажиллаж байсан 16 уурхайн амыг бүрмөсөн зогсоожээ. Гэсэн хэдий ч уурхайг бүрэн зогсоож болдоггүй байна. Тиймээс нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, мөн аюулгүй байдлын баг болон бусад нөхцөлийг бүрдүүлж, сургалт зохион байгуулж буй юм байна.
Цаашлаад мянганы хэвтээ тэнхлэгийн зам Налайхаар дайран өнгөрөх, задгай стадион байгуулах зэрэг ажлын төлөвлөгөө хүлээгдэж байгаа аж.
Д.Эрдэнэтуяа/www.now.mn/
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2011 7:01:09 am )
Zasag darga ni aimaar avilgach sh tee. deeree suudlaa olohgui bol dooroo guidlee olku gej. MUUSAin jijig gariin avilgachdad Enhbayar Nyamdorjiin heruul yostoi az bolj baih shig baina. Ene BAyandelger geed nalaihiin zasag darga uneheer shunaltai avilgach, ugj yavlaa. neg asuudal shiiduuleh gej 2 udaa ugsun. uneheer buzriin hulgaich. yaj yavaad iim hog shaarnaas dor yum duureg udirddag bolchdiin
1 Comment