antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2013 7 comments

Home Plaza өт хорхой үржүүлэн заржээ

нийтлэсэн Admin

Хүнсний аюулгүй байдлаа гэж. Мөн ч олон хүн олон байгууллага, эрх мэдэлтнүүд өдөр болгон л нэг нэг үг хэлэх. Манай улсад сүүлийн үед дээрх хүнсний аюулгүй байдал гэдэг үг бүрэн утгаараа алдагдаж байгааг Мэргэжлийн хяналтынхан, ШӨХТГ-ынхан анзаарч байгаа ч юм болов уу. Зарим нэг зүйлийг сайн анзаарч яаралтай арга хэмжээ авдаг байгууллагуудынхаа сонорт нэгэн зүйл хүргэхгүй бол болохгүй нь ээ. Саяхан Миний дэлгүүр хэмээх сүлжээгээр өттэй Сайра, жимс энэ тэр гээд өчнөөн булхай илэрч бөөн асуудал боссон. Энэ дагуу дээрх газрууд шат дараалалтай шуурхай арга хэмжээ авсан нь сайшаалтай. Харин энд нэг зүйл онцлон хэлэхэд хүнсний бүтээгдэхүүн бас бусад бараа бүтээгдэхүүнээ Солонгосоос оруулж ирдэг гэдэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд дахин шалгалт хийхгүй бол асуудал хэрээс хэтэрлээ. Өчигдөрхөн л гэхэд Сансарт байрлах Home Plaza-гийн хүнсний тасгаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч брокли буюу цэцэгт байцааг “өттэй” нь 3460 төгрөгөөр худалдан авч амралтын өдрийн “тансаг” зоог барих аа алдаж. Тодруулбал Өчигдөр буюу 2013 оны 06 сарын 16 ний амралтын өдөр нэгэн үйлчлүүлэгч тус дэлгүүрээр  орж дээрх бүтээгдэхүүнийг болон бас бус хүнсний бүтээгдэхүүн худалдан авч аятайхан хоол хийх гэжээ. Харин гэртээ ирээд авсан бүтээгдэхүүнээ задлан хоолоо бэлдэх гэхэд Броклин дотроос нилээд том өт гарч иржээ. Гарах гарахдаа бүр цэцэгт байцааны голоос нүхлэн нилээд удсан бололтой 3 орчим см мангар амьтан байж. Юун хоолтой манатай  эргээд Home Plaza дээр очин учрыг хэлтэл: Манайх ханган нийлүүлэгчээсээ авдаг. Тэдний л буруу. Тэгээд ч манайх Солонгос бус Хятад бараа л зардаг ш дээ хэмээн хэнэг ч үгүй хэлсэн аж. Мөн савлахдаа анзаарсангүй ингэхэд ер нь та нар өөрсдөө хийгээд ирсэн юм биш үү хэмээн үйлчлүүлэгчээ бараг л загнасан гэнэ. Юун нөгөө хэрэглэгч ХААН байх ёстой , хэрэглэгч өт идээрэй гэж хэлэх нь холгүй аашилсан нь тухайн дэлгүүрийн худалдагч, менежер гээд хүмүүсийн ямар үйлчилгээтэйг харуулсан хэрэг болжээ.  Цэнхэр дэлгэцээр өдөр болгон л рекламддаг Home Plaza гэж чухам ямар дэлгүүр байдгийг нийслэлчүүд андахгүй. Харин тэднийх Солонгос бус Хятад бараатай гэдгээ дээрх хэргээр тодорхой хэлчихлээ. Юун Солонгос хүнсний бүтээгдэхүүн бэ? Хятад л байна ш дээ гэж хэлсэн бас нэгэн үйлчлүүлэгчийг нэр хүнд гутаалаа хэмээн хөөсөн тухай ч мэдээлэл байдаг. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдгээр өөрсдөө өчигдөрийн үйл явдал дээр Манайх Солонгос бус Хятад хүнсний бүтээгдэхүүнтэй гэдгээ зарлачихлаа. Харин хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл Home Plaza-гийнханд огтоос ч хамаагүй. Учир нь ханган нийүүлэгчээс авсан бүтээгдэхүүнээ жижиглэн савлахдаа ямар ч хэнэггүй хайнга ханддаг нь дээрх дэлгүүрийн үйл явцаас харагдаж байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах, Солонгос бараа оруулж ирдэг л байсан бол жижиглэн савлахдаа ядаж нэг харчихаж болно доо. Энэ бүхнээс харахад Home Plaza-гийн хулхи реклам Солонгос бус Хятад хүнсний бүтээгдэхүүн болж тэдний нэр хүнд өчигдөр орсон борооны дараа хотын гудамжинд тогтсон шалбааг шиг л болж дээ

Эх сурвалж: deed.mn
үргэлжлэлийг энд дарж үзнэ үү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Рагчаа (June 18, 2013 1:52:35 pm )

    Хунсний дэлгуурууд бугд л барсаас ноноогоо авдаг ш дээ. Яг солонгосоос оруулж ирж харагдаач. Супер маркетийн ондор унэтэй зардаг жимсээ оросоос оруулж ирдэг гэчихээд барсаас л авч зардаг ш дээ.

  • Д.ОЮУН (June 18, 2013 4:04:58 pm )

    ТАНАЙХ ЖЕТРО СУПЕР МАРКТИЙГ СУРВАЖЛААД ҮЗ ТАСЛБАР ХАЯСАН ТОХИОЛД 2*00 ₮ ТОРГУЛТАЙ ГЭСЭН ШҮҮ ХЯХАД ШҮҮ

    • Diana (August 15, 2013 6:00:42 am )

      Heck yeah this is exaclty what I needed.

  • Д.ОЮУН (June 18, 2013 4:05:34 pm )

    ЖЕТРО СУПЕР МАРКЕТНГ БОЛЬЁ ОО

  • Д.ОЮУН (June 18, 2013 4:06:34 pm )

    HOME FALAZA БОЛЬЁ ОО

  • Anonymous (June 30, 2013 4:40:02 pm )

    zavaan yum be ottoi baraagaa oorsdoo idehgui de

  • Holistic Health (November 27, 2016 12:21:44 am )

    You need to be a part of a contest for one of the best websites on the net. I am going to recommend this website!

    http://vibrantwellnessjournal.com/2013/07/15/is-drink-iconic-a-healthy-beverage-absolutely-not/

antalya rent a car