antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2013 Comments are off

Орон сууцны ипотекийн зээл өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ

нийтлэсэн Admin

c16ea4ed65c7d5880e1b493a5f5042ba_LЗасгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Монголын арилжааны банкуудаас янз бүрийн эх үүсвэрээс гаргасан ипотекийн зээлийн хэмжээ бараг л нэг их наядад дөхжээ. Тэдний авсан зээлийн хэмжээ 15,7 хувь. Энэ бүх зээл даваа гаригаас эхлэн найман хувийн зээл рүү шилжих гэж байна. Ингэхдээ зээлдэгч болгоныг банкны үүдэнд дараалуулан зогсоохгүй байх талаар ярилцжээ. Өөрөөр хэлбэл, өмнө өндөр хүүтэй авсан зээлээ найман хувь руу шилжүүлэхгүй гэх хүн байхгүйгээс хойш банкууд зээлийн нөхцөлийг найман хувьд автоматаар шилжүүлэх нь зөв юм гэсэн байр суурь дээр тогтжээ. Харин зээлийн нөхцөл өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор багахан хэмжээний хураамж төлж магад гэнэ. Энэ бол орон сууцны зээл төлж буй хүмүүст  тун таатай мэдээ.

Энэ зээл нь нэгд, санхүүжилтын хувьд хязгааргүй аж. 6 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт санхүүжилт нь тодорхойгүй байснаас нэг удаад 80 орчим тэрбум төгрөг гаргаад дууссан. Харин энэ удаад “мөнхийн” эргэх хөдөлгүүртэй хөтөлбөр боловсруулсан аж. Тодруулбал, иргэд зээлд хамрагдахыг хүсэхдээ ажилтай байх ёстой. Харин ажил хийж байгаа хүн Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Тиймээс ажил хийж буй хүн их байх тусам Нийгмийн даатгалтын сангийн хуримтлал тасралтгүй нэмэгдэж, эргээд орон сууцны зээлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулагч болох тул эргэх хөдөлгөөн нь зогсолтгүй байхаар тооцжээ. Ийм учир иргэд энэ хөтөлбөрийг богино хугацаатай гэж бодолгүй тайван сонголтоо хийж, ачаалал дараалал үүсгэлгүй зээлээ авах боломжтой гэж ойлгох хэрэгтэй гэв.
Хоёрт, зээлийн 8 /-+1/ хүү нь урт хугацааны турш хөдлөхгүй.
Гуравт, зөвхөн ганц банкаар бус Монголбанкны шалгуурыг давсан бүх арилжааны банкаар зээлийг олгоно.
Дөрөвт, анх удаа орон сууц худалдан авч байгаа гэх мэтийн шалгуур байхгүй. Хамгийн гол нь ажилтай, орлоготой байх л шаардлагатай учир ямар нэг ялгаваргүйгээр зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Тавд, өмнөх хөтөлбөрт 55 м2 гэсэн хэмжээ заасан нь багтаамжийн хувьд бага байсан. Харин энэ удаад 80 м2 болгож өсгөсөн.
Урьдчилгаа төлбөрийн хувьд 10-30 хувь байх бөгөөд үүнийг арилжааны банк эрсдлийг тооцон тогтоох юм байна. Харин зээлийн хугацаа 20 хүртэл жил байх ба зөвхөн шинэ орон сууц бус хуучин орон сууцыг ч эргэлтэнд оруулж, зээлээр авах боломжийг бүрдүүлжээ.

Хуучин зээлийн хүү даваа гарагаас 8 хувьд шилжинэ

Энэ хөтөлбөр батлагдахаас өмнө буюу аль нэг арилжааны банкнаас өндөр хүүтэй орон сууцны зээл аваад төлж байгаа иргэдэд ч таатай мэдээ дуулгаж байна. Тодруулбал Ипотекийн зээлийн хөтөлбөр зөвхөн одоо зээл авах гэж буй хүмүүст хамаарахгүй юм. Иймээс ирэх даваа гарагаас эхлэн өмнө нь өндөр хүүтэй зээл авсан иргэдийн зээлийн хүү 8 хувьд шилжих боломж нээгдэх аж. Харин иргэдийн хувьд өөрсдийн зээл авсан банкиндаа хандаж, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр зээлийн хүүгээ бууруулах боломжтой.

“Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг ажиллагаанд оруулна

Хөтөлбөр батлагдсантай холбогдуулж бэлэн болсон орон сууцнуудын үнэ нэмэгдэхгүй байх баталгаатай юу гэсэн асуулт олны анхаарлын төвд байгаа. Харин үүнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Барилгын үнийг яамнаас тогтоож болохгүй. Гэхдээ дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, нэмэгдүүлснээр үнийн өсөлтийг барих, цаашлаад буулгах боломжтой. Он гарсаар барилгын материалын үнэ 10-15 хувь буурсан бөгөөд цаашдаа тогтвортой байх хандлагатай байна. Барилгын компаниудад ч дэмжлэг өгсөн. Ингэснээр орон сууцны үнэ 1.5-10 хувь буурсан мэдээг ч ирүүлж байна. Энэ бодлогыг үргэлжлүүлснээр орон сууцны үнэ буурна гэж дүгнэж байгаа” гэв.
Нийслэлийн орон сууцны 80 хувийг барьж байгуулсан “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээх шийдвэр Засгийн газраас мөн гаргаж, 30 хувь буюу 14 сая ам.долларын санхүүжилтийг “Чингис бонд”-оос гаргах болжээ. Ингэснээр жилдээ 5000 орон сууц барих хүчин чадалтай угсармал бетон орон сууцны үйлдвэр ирэх жилээс ажиллаж эхлэх юм байна. Мөн үүний үр дүнд улирлын чанартай байсан барилгын үйлдвэрлэлийг дөрвөн улирал болгож, суурийг нь л цутгасан бол өвөл ч барьж болох юм.
Ингээд иргэдээ орон сууцжуулах урт хугацааны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэллээ.Харин хамгийн гол нь зээл авах иргэдийн хувьд тогтвортой ажлын байртай байх, өөрт байгаа бүх хүчин чадлаа гаргаж, орлогоо нэмэгдүүлэх л шаардлагатай болж байна. Энэ нь нөгөө талаар хөдөлмөр эрхлэлтийг ч нэмэгдүүлэх, ажлын бүтээмж ч өндөр байх үндсийг бүрдүүлж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car