antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2013 Comments are off

Засгийн газар мэдээллийн сантай болно

нийтлэсэн Admin

23628  Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сантай болох асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Улсын төвийн хөрөнгө оруулалтаар салбар яамууд жил бүр техник эдийн засгийн үнэдэслэл хийдэг ч тэдгээрийн ил тод байдал хангалтгүйгээс хөгжлийн бодлого боловсруулахад өргөн хүрээтэй ашиглагдаж чадахгүй байна. Тиймээс төрийн байгууллагуудад хийгдэж буй ТЭЗҮ болон бодлогын судалгаануудыг нэгдсэн журмаар нэгтгэн ашиглах нь зүйтэй гэж Эдийн засгийн хөгжлийн яам үзжээ.

Ингэснээр “Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, зохицуулах журам”, ”Мэдээллийн санд төвлөрүүлэх мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car