Гадаад дахь иргэд хоёр өдрийн турш Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн бөгөөд цагийн зөрүүнээс шалтгаалж өнөөдөр 10.00 цагт эцсийн байдлаар санал хураалт дуусна. Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 10:00 цаг хүртэл АНУ-ын Вашингтон, Нью-Йорк, 13:00 цаг хүртэл Сан-Франциско хотын монголчуудын саналыг авснаар энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа иргэдийн санал авах үйл ажиллагаа өндөрлөх юм байна.
Салбар комиссуудад нийт 6233 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлж, баталгаажуулснаас өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар 4161 буюу сонгогчийн 66.7 хувь нь саналаа өгөөд байгаа аж. Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах комисс нь гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас гурван цагийн зайтай мэдээлэл авч нэгтгэж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 18, 2013 9:28:08 am )
БИД Ардчиллын Үнэт Зүйл болох ТӨР БАРИХ нэгэн хэлбэр болох УЛС ТӨРИЙН СОНГУУЛЬД саналаа өгч, МУ-ын ТӨРийн үйл ажил**********нд оролцож
ТӨР барих эрхээ эдлэхийг хүсэж байна.
Монгол улсаас ОХУ-ын Халимагт суугаа консул гэгч Өлзийбатын Гончигжаваас болж Халимагт оршин сууж буй Монгол иргэдийн ЭРХ АШИГ удаа дараа зөрчигдөж байна.
Бид бүхэн 2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ӨӨРСДИЙН САНАЛ-ыг өгч, ардчиллын үнэт зүйл болох ТӨР БАРИХ эрхээ эдэлж чадсангүй ээ.
Хэдий бид бүхэн хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа боловч Консул гэгч Ө.Гончигжав нь бидний ТӨР БАРИХ нэгэн хэлбэр болох ТӨРИЙН СОНГУУЛЬд САНАЛ ӨГӨХ эрхийг зөрчиж, үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, хүн гэж авч үзсэнгүй.
Хатуугаар хэлбэл бид бүхний ТӨР БАРИХ улс төрийн эрхэнд халдсан улс төрийн эсрэг ГЭМТ ХЭРЭГ үйлдэж байна.
Тэрээр өөрт эдийн засгийн хувьд ашигтай зүйл дээр хөдөлж, эгэл жирийн бид бүхний төлөө ажиллахгүй байна. Бидний ойлгож байгаагаар бол энэ хүн нь МУ-н ТӨРийг төлөөлөн ажиллаж, бид бүхэнд төрийн үйлчилгээ, туслалцаа үзүүлэх учиртай. Гэвч Ө.Гончигжав нь үндсэн үүрэгт ажлын нэг болох ОХУ-ын Халимагт МУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧийн СОНГУУЛийн ажлыг зохион байгуулсангүй.
Иймд Ө.Гончигжав мэтийн иймэрхүү этгээдүүдийг МУ-ын төрийн төлөөлөл болгож гадаад улсад суулгахаа болиоч ээ гэж хүсэх байна.
Хилийн чанадад ажиллаж амьдарч буй МУ-ын энгийн ард түмэн бид ТӨР БАРИХ эрхээ эдлэхийг хүсэж байна.
Бид бүхний улс төрийн эрхийг зөрчиж УЛС ТӨРИЙН эсрэг ГЭМТ ХЭРЭГ үйлдэж буй консул гэгч Ө.Гончигжав танд гүнээ харамсаж байна.
Дахин хэлэхэд БИД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ЭРХЭЭ ЭДЭЛМЭЭР байна. Ө.Гончигжав консулааа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Энэ мэдээллийн үнэн бодит байдлыг МУ-с ОХУ-н Москва хот дахь Ерөнхий консулын газар бэлхнээ баталж өгнөОХУ-ын Халимагт оршин суугаа МОНГОЛ иргэд.
1 Comment