Монголд анх удаа зохион байгуулж буй Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу өнөөдөр болно. Тус загварын шоуг “Хүслийн Орон Зай” ТББ, “Урлах Эрдэм” дээд сургууль хамтран зохион байгуулж байгаа аж. Загвар өмсөгчид гоёлын, үндэсний загвартай гоёлын хувцас мөн энгийн гэсэн 2-3 ээлжийн хувцас өмсөж оролцох юм байна.
Энэхүү загварын шоунд нийт 18 иргэн оролцох бөгөөд шоуны хувцсыг Урлах эрдэм дээд сургуулийн багш дизайнерууд хийж урлсан юм байна. Дизайнеруудын хувьд бол өвөрмөц эсгүүртэй хувцас эсгэх нь тэдэнд бас нэг ажлын туршлага болж байгаа гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (June 19, 2013 8:05:44 am )
Goyo busgui bna. Amjilt
1 Comment