antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 Comments are off

Нэхий өлгийтнөөс нэрт тамирчин болсон түүх

нийтлэсэн Admin

Facelook булан Монголын домогт бөх Жигжидийн Мөнхбатын хувийн гэрэл зургийн цомгоор үргэлжилж байна. Тэрбээр улсын наадамд зургаа, цагаан сарын наадамд долоон удаа түрүүлсэн. Олимпийн мөнгөн медальт, Ази тивийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин. Хорьхон настайдаа улсад түрүүлчих юм шиг санагдаад зүүд мөрөөдөлдөө шаналж явсан агуу бөхийн амьдрал тэмцэл, амжилт ололтын түүх зорилготой хүний зорилго биелдэг гэдгийг харуулах болно. Угжны хүү улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга болсон түүх энэ байна.

Угжны хүү: Тэрбээр эцэг эхээсээ арван нэгүүлээ. Ж.Мөнхбат аваргыг ээж нь хүндрэлтэй төрүүлжээ. Их аваргыг төрүүлсний дараа ээжийнх нь бие тааруу байсан учир хөхүүлэх тэнхэлгүй байв. Тэгээд л үхрийн эврэн угжны хүү болжээ. Угж хөхөж өссөн тэрээр багадаа үнээний хөхийг хөхөх гэж байгаад чацга алдатдлаа мөргүүлснээ мартдаггүй гэсэн.

Ааваараа биш ахаараа овголсон түүх: Дархан аваргын ээжийн ах Д.Жигжид дүүгээ төрөөд бие муу байгааг дуулаад иржээ. Дүүгийнхээ амьдрал ахуй, бие тааруу байгааг нь хараад дөнгөж төрсөн хүүг нь үрчлэн авахаар шийдэж өвөртлөн, мориндоо мордоод явахад ээж нь “Хар ах минь ядарсан цагтаа хүүгээр минь морио бариулж яваарай” гэж захижээ. Ингэж их аварга төрүүлсэн эцэг Д.Чанцалаараа биш ээжийн төрсөн ах Д.Жигжидээр овголох болсон түүх эхэлжээ. Төрүүлсэн ээж Д.Хажидтайгаа.

Д.Жигжидийн нүдний булай: Өргөж авсан аав нь хүүгээ долоон нас хүрээд хүн боллоо. Арван хоёр нас хүрээд эр боллоо гэж ярьдаг байснаас дүгнэж үзвэл их аварга нэлээд сайн эр байжээ. Тэрбээр багадаа унасан морио амраадаггүй давхих гэдгийг үзүүлж өгдөг аархуу хүү болов. Түүний давхиж явааг харсан нутгийнхан нь “Жигжидийн нүдний булай” гэдэг байж. Гэвч Д.Жигжид аавынхаа алдрыг булай болгоогүй тив дэлхийд дуурсгасан алдартан болсон юм. Ж.Мөнхбатын төрүүлсэн аав Д.Чанцал нь.

Эр өсч эсгий сунана: Энэ үгийн утга учрыг их аварга харуулсан мэт санагдана.

Гэр бүл: Аав, гэргий, хоёр том хүүхдийн хамт.

Өмнөх зурагнаас 15 жилийн дараа: Хоёр хүү, гурван охинтой. Хадмуудтайгаа.

Гэргий Ө.Тамир: Улсын их баяр наадамд таван удаа түрүүлж нэг үзүүрлэснийхээ дараа гэр бүлтэй болжээ.

Сумын заанаас улсын заан: 19 настайдаа сумандаа түрүүлж, дараа жил нь шууд улсын заан болжээ.

Хан Богд уулын ард нь ч, урд нь ч түрүүлнэ: 22 насандаа анх удаа улсын их баяр наадамд түрүүлж БНМАУ-ын арслан болжээ. Тэр жилдээ төрөлх нутаг Төв аймгийнхаа 40 жилийн наадамд түрүүлж энэ алдарт үгээ амнаасаа унагажээ.

Улсын наадмын зургаан түрүү: 24 насандаа аварга болов. Улсын наадамд нийт зургаа удаа түрүүлсэний тавд нь завсаргүй магнайлж, Монгол улсын дөрөв дэхь дархан аварга, гурав дахь гавъяат тамирчин болжээ.

Аархал: “Сайн бөхтэй барилдах сайхан. Урам зориг ороод байдаг юм. Харин муу бөхтэй барилдах урамгүй, сонирхолгүй байдаг. Зовлон, лай л болно, бие хүндэрчихнэ” гэж тэрбээр нэгэнтээ хэлжээ. Энэ нь түүний хэн болохыг хэлээд өгнө.

Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм: Хүмүүс энэ үгийг Ж.Мөнхбат аваргын “бэрх” үг гэдэг. Их аваргын аатай, амтай байхдаа хэлсэн энэ үг нь түүний имиж, илэрхийлэл нь болж үлджээ.

Залуус: Нэгэн үеийн алдартнууд ийм л залуус байж дээ.

Хоёр Мөнх: 1969 оны улсын баяр наадмын шөвгийн дөрөвт хоёр Мөнх тунаж барилдаад “Ард түмнийг чилээлээ” гээд хасагдсан юм. Монгол бөхийн түүхэнд хасагдсан ганцхан тохиолдол. Ийм түүх дахиж давтагдахгүй биз ээ.

Өрсөлдөөн: Дөчин жил, хоёр Мөнх наадмын дэвжээнд баруун, төвийн аймгаараа, баяд, халхаараа, бяр чадлаараа, ухаан самбаагаараа, уран мэхээрээ өрсөлдсөн юм.

Л.А.Филатова: Энэ хатагтай Ж.Мөнхбат аваргын фэн нь байж. Харин нөхөр нь Х.Баянмөнхийг илүүд үзнэ.

Эх орны нэрийн хуудас: Олимпод эх орныхоо тугийг өргөж орсон ховорхон агшин.

Олимп: “Мехико-1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 87 кг-ын жинд барилдаж Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

Чөлөөт бөх: Алдрынх нь нэг хэсэг энэ спортод хамаарна.

Спорт: Улсын хөгжлийг тодорхойлох бас нэгэн хүчин зүйл билээ. Алдарт бөхчүүдийн энгэр дээрх төрийн сүлд юуг илэрхийлнэ вэ?

Бөхчүүд: Энэ зурган дээр нэгэн үеийн алдарт бөхчүүдийн залуу нас мөнхөрч үлджээ. Таньж байгаа биз дээ?

Хэлмэгдэл: Түүнийг улсад хоёр түрүүлчихээд байхад аварга цол өгөөгүй. Харин гурав дахиа түрүүлэхэд нь өгчээ. Хожим халх даяар гайхамшигт чимгийг нь хурааж байжээ. Тухайн үед бөхчүүдийг аймаг, орон нутгаар нь цоллуулахыг хориглосон шийдвэр гарч байлаа.

“Би түрүүлээгүй ч миний азарга түрүүлсэн”: 1980 оны Улсын их баяр наадамд Д.Цэрэнтогтох аваргад өвдөг шороодон үзүүрлэжээ. Гэвч хүрэн соёолон азарга нь улсын наадамд түрүүлж дээрх үгийг хэлжээ.

Шинэчлэгч: 1977 онд МАХН-д элссэн ч гэсэн 1990 оны ардчилсан хөдөлгөөний хамгийн идэвхитэй тэмцэгч байв. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан цуглаанд өөрчлөлт шинэчлэлтийг дэмжин МАХН-аас ганцаараа анх үг хэлж олныг алмайруулжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, жүжигчин Д.Сосорбарам нар залуухан байжээ. Гэхдээ одоо болтол намаа солиогүй.

Улс төрч: АИХ-ын депутат болж улс төрд хүчээ үзэж, шинэ Үндсэн хуулийг батлалцав. Тухайн үед тэрээр Төв аймагтаа сонгуулийн сурталчилгааны үеэр нэг л удаа үзэгджээ. Тэгэхдээ “Увс аймаг Х.Баянмөнхийгөө сонгох гэж байна. Та нар намайг сонговол сонго, байвал бай, өөрсдөө мэд” гэж хэлсэн гэдэг домог бий. Ингэж тэрээр бөхчүүд улс төрд орох эхлэлийг тавив.

Жүжигчин: “Хэлтгий заяа” кинонд өөрийнх нь хэлээр бол “Ноёншуу юмны дүрд тоглосон”. Ингэж бас бөхчүүд кинонд тоглох эхлэлийг тавив.

Шударга: Ж.Мөнхбат аварга хэнийг начин, заан болгосноо ил тод хэлж чаддаг хүн. Тэрбээр дурсамжийн номондоо “Тэрийг начин болгов, түүнд заан цол хүртээв”  гээд шулуухан бичсэн юм.

Гэртээ: Хакүхо дөнгөж сүмод хөл тавьж байсан үе л дээ.

Аваргын хүү аварга: Ийм хувь тавилан ховор биз дээ. Тэрбээр нутгийн аварга А.Сүхбатыг Увсаас эхнэр авлаа гэж жаахан дурамжхан байсан. Харин хүүг нь япон эхнэр авахад нь Х.Баянаа аварга ам асуусан гэдэг. Аварга юу гэж хэлээ бол доо…?

Гарын үсэг: Энэ олон “Д” үсэг юуг илэрхийлж байна гэж бодно. Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга гэж байгаа юм. Гарын үсгээ ингэж л зурдаг хүн дээ.

Зураг: Аваргын идэр залуу цагийг мөнхөлсөн ийм зураг Бөхийн өргөөний хананд өлгөөтэй бий. Аатай ч байсан, амтай ч явсан.

Он жил: Эрийг нас уулыг цас гэж…

24tsag.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car