antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 15, 2013 11 comments

Шинэ Ерөнхийлөгч л шинэчлэлийг хийж чадна

нийтлэсэн Admin
TOK_8664Шинэчлэлийг шинэ Ерөнхийлөгч л хийж чадна гэх итгэл найдварыг сэтгэлдээ өвөртөлсөөр Багануур дүүргийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг угтлаа. Эл дүүргийнхэн орон нутгийн сонгуулийн маргаанаас үүдэлтэй өнөөдрийг хүртэл хоёр талцан хэрэлдэж, АН-ынхан тамга тэмдгээ хулгайгаар шахуу гартаа оруулсан тухай нутгийн иргэд гомдол мэдүүлсэн юм. Тэд ардчилал гэдэг нэг намын нэр, бас хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш. Мөн ардчилал гэдэг ард нь орж нуугддаг баг биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, аваргын “Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжих” уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Шат шатандаа намчирхах үзэл газар авч, хэрээс хэтэрч, улмаар улс орныг хүчгүйдүүлж, ард түмнийг талцуулж байгааг ч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ үг хэлэх бүртээ тодотгож, үүнийг таслан зогсоохоо ард түмэндээ амласан юм. Нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан намчирхлыг өнгөрсөн оны сонгуулиас хойш ард түмэн биеэр мэдэрч эхэлснээ баримт нотолгоотой хэлж байв. Мөн энэ дүүрэгт шүүхийн хараат бус байдал ч алдагдсан гэнэ. Хараат бус байх учиртай байгууллагууд нэг хүний халаасанд орсон өнөө үед шинэ Ерөнхийлөгч л шинэчлэлийг хийж чадна хэмээн иргэд онцолж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Багануур дүүрэгт ажиллаж, уурхайн ажилчидтай уулзах сургаар “Хэрлэн худалдааны төвийн автобусны буудал уурхайчдаар дүүрчээ. Уг нь уулзалт хийхээр товлосон газар нь энэ биш. Харин аваргыг автобусаар явах “хобби”-тойг мэдсэн уурхайчид “Ерөнхийлөгчтэй автобус”-нд суух гэж хуран цугласан аж. Нэр дэвшигч ч ирж, уурхайн автобусаар нийслэлчүүдийг илч гэрлээрээ хангаж байдаг Багануурын уурхайд зочлов. 1978 онд суурийг нь тавьсан энэ уурхайн 600 сая тонн нүүрсний нөөцтэй.
TOK_8436
 10 жил ашиглах эл уурхайг түшиглэн үйлдвэр технологийн парк байгуулах боломжтойг нэр дэвшигч уурхайчидтай уулзах үеэрээ онцолсон. Уурхайчид аваргыг дэмжиж байгаагаа илэрхийлж, түүнд амжилт хүсч, Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа дахин зочлохыг хүсэв. Үүний дараа “Дөл түшиг” ХХК-ийн төмөрийн үйлдвэр болон Багануур цахилгаан механикийн үйлдвэрийг зорилоо. “Дөл түшиг” компанийн тухайд үйлдвэрийн 200 орчим ажиллагсдын төлөөлөл нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг хүлээн авч санал бодлоо солилцсон юм. Жилдээ 50 мянган тонн төмөр боловсруулдаг эл үйлдвэр төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг гэнэ. Харин Багануур цахилгаан механикийн үйлдвэр нь Монголдоо анхдагч бөгөөд цахилгаан хуваарилах төхөөрөмж, төмөр хийц захиалгаар угсардаг. 2010 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 80 гаруй ажилтантай. Компанийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж байгаа хэлж, амжилт хүссэн.
 TOK_8525
Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт багтсан бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг ажил хэрэг болгоосой хэмээн найдаж байгаа гэнэ. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хоёр сая төгрөгийн зээлийг ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр олгох хуулийн төслийг санаачлан, батлуулснаа дурдав. Харамсалтай нь, тэрхүү зээл эзэндээ хүрч чадахгүй байгаад сэтгэл гонсгор яваагаа хэлж, хуулийн хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахаа онцоллоо. Мөн тэрбээр багаасаа аав, ээждээ тусалж, жижиг зүйл хийж зардаг байснаа залуустай уулзахдаа дурсан, бизнес эрхлэгчдийг дэмжих нь чухал болохыг тодотгов. Учир нь Б.Бат-Эрдэнэ өрх бүр үйлдвэрлэгч байснаар ажилгүйдэл байхгүй болж, улс орон хөгжинө хэмээн гол зарчмаа болгон ажилладаг билээ. Тэрбээр байгалийн баялгаар бизнес эрхлэгчдээ дэмжиж, иргэдэд тэгш хуваарилах зарчмыг хатуу баримтлах гэнэ.
TOK_8615
Үнэндээ ч Багануур дүүрэг Дарханы дараа орохуйц үйлдвэрлэлийн бүс  болжээ. Хувийн өмчит үйлдвэрийн газрууд олноор байгуулагдсан гэнэ. Дүүргийн хүн амын олонхийг залуучууд бүрдүүлдэг бөгөөд ихэнх нь үйлдвэрт ажилладаг. Мөн оюутнууд ч амралтаараа үйлдвэрт ажиллах болжээ. Гол нь Багануурыг хотын статустай болгож өгөхийг нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээс нутгийн иргэд хүсэв. Аварга ч энэ тухай мөрийн хөтөлбөртөө тусгасан болохоо онцолсон. Ард иргэдийн санал санаачилгыг ч мөрийн хөтөлбөртөө тусган баяжуулж байгаагаа ч хэлж байна лээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Багануурт ажилласан энэ өдөр олон улсын донорын өдөр тохиож, “Дусал цус амьдрал бэлэглэнэ” гэх уриан дор өдөрлөг зохион байгуулж байхтай таарсан юм. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ч бусдад амьдрал бэлэглэх энэхүү үйлсэд хувь нэмрээ оруулан цусаа өгсөн юм.
TOK_8757
Үүний дараа “…Энэ бол миний сайхан нутаг Монголын сайхан орон” хэмээн тэрлэсэн их зохиолч Д.Нацагдоржийн төв талбайг зорив. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө соён гэгээрүүлэх талаар түлхүү тусгасан бөгөөд авлигачидтай ар, өвөр, нам харгалзахгүй үзэлцэж, хариуцлагыг нь ногдуулахын төлөө хатуу зогсоно гэдгээ онцлов. Мөн УИХ-ын гишүүн Засгийн газрын кабинатад багтаж, замбараагаа алдсан хариуцлагагүй, хяналтгүй ажиллагааг ч таслан зогсоохын төлөө тууштай ажиллахаа хэлсэн. Мөн Багануурт сүндэрлэх мянган оюутны байрыг нэн тэргүүнд ажил хэрэг болгон ажиллахаа ч илэрхийлсэн юм. Энэ үеэр нутгийн иргэд бөх хүнийг бөхийлгөхөд амар гэж өрсөлдөгч нар нь санаархаж байгаа бол эндүүрэл гэв. Харин ч аварга нэрээр ард түмэндээ алдаршиж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн нь аварга том итгэл найдвар, аварга их ухаантайн илэрхийлэл гэж тайлбарлаж байлаа.
Энэ үеэр аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Шагдарсүрэн гурван нэр дэвшигчийн сурталчилгааны талаар харьцуулсан үг хэлэв. Тэрбээр “Н.Удвалын хаан төрд хатан ухаан үгүйлэгдэж байна гэж хэлж байгаа нь зөв. Гэхдээ цаг нь биш. Ц.Элбэгдоржийн сурталчилгаа жавар тачигнасан өвөл хэдэн морийг хөөж, удалгүй хөтөлгөө морьтой гарч ирэх юм. Явах хүнд ачаа бүү татуул аа гэсэн утга илэрхийлж байна. Дээр нь зуны халуунд өвлийн хүйтэн жавар үлээх нь бодит амьдралаас хол явааг нь илтгэх шиг. Харин Б.Бат-Эрдэнийн сурталчилгаа бор дээлээ өмсөн, мориноосоо бууж, хөөргөө гартаа барин их зүйлийг бодсон шинжтэй харагдана. Нүдийг нь ажиглавал атга шороо ч үнэтэй гэдгийг мэдсэн тэрбээр харийнхнаас, тэдний гар хөл болсон олигархиудаас эх орныхоо атга шороог ч авч үлдэх хэрэгтэйг бодож суугаа мэт. Ийм холын зөрүүтэй бодлогууд сурталчилгаанаас нь ажиглагдаж байна” хэмээсэн. Үүний зэрэгцээ жингийн цувааны эхэнд орилдог биш зүтгэдэг ат хэрэгтэйг ч нутгийн иргэд сануулж, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг уухайлан дэмжихээ илэрхийлсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • doko (June 15, 2013 1:58:24 pm )

    AWARGIIN TSEWER TSISIIG SELBESEN HUN AZTAIYA. JINHEN MONGOL ER. TSUL ENERGI. SAIKHAN AWARGADAA AMJILT HUSEJ BNA

  • зочин (June 15, 2013 5:03:41 pm )

    Та ялалт байуулна амжилт хүсье

  • otgondavaa (June 15, 2013 8:24:15 pm )

    baganuurt hentiinhen bih bdgiig tootsvol avaga 30 hubiin sanal elbegdorj 40 hubi udval 25-30 hubiin sanal abna oron nutgiin bolood ih hurliin songuuliin duntei haritsuulav ardiin namiin darag sandagochir ni umch hurungu idsen hergeer ***lguulaad shuuhd shiljsen yl abah yum shig bna lee

  • МлгаүшзроАН -ынхаан (June 15, 2013 10:40:07 pm )

    аваргатаа ард түмэн итгэлтэй байгаа. бид гаргая,Ташударга зоримог өөрчил. Та л чаднаааааааааааааа

  • Anonymous (June 15, 2013 11:53:09 pm )

    төр барих улс төрч сонгох гэж байгаа болохоос том биетэй хүн сонгох гэж байгаа биш, Элбэгээг дэмжинэ шүү

  • өөөөөөөөө (June 15, 2013 11:56:01 pm )

    Улс орноо удирдаад авч явж чадах хүн сонгох гэж байгаа болохоос том биетэй хүн шалгаруулах гээгүй байх. Тэгээд ч Элбэгээ улс орноо хэрхэн зөв зам руу удирдаж залж явааг бид харсаар үзсээр, тэр ч хэлсээр, хэлснээ хийсээр яваа. ЭЛБЭГЭЭГЭЭ сонгоно оо

  • zochinzochin (June 16, 2013 10:23:00 am )

    buhiig demjichigdiin *0 huvi n uvuu emee nar gedegtei 100 huvi sanal 1

  • Baganuur (June 16, 2013 1:14:38 pm )

    Shudarga saixan orsoldoorei

  • HUVILGAAN---DEEDES (June 16, 2013 2:40:31 pm )

    HUVILGAAN-DEEDES………….. ..MONGOLIIN TOR TSAASHID NEG NAMTAI HAANT ZASAGLALTAI GUREN BOLNO.MONGOLIIN ODOOGIIN TORIIG TSAASHDAA AGUU OWOG DEEDES MAANI JOLOODOJ MONGOLIIN TOR ULS AGUU OWOG DEEDESIIN ZAASAN ZAMAAR ZAMNAH BOLNO.MONGOLCHUUD EZEN BOGD CHINGES HAANII OLGII NUTAGIIN HUU BAT-ERDENIIG SONGOVOL MONGOLIIN TOR ULS, MONGOLIIN ARD TUMEN,MONGOLIIN IREEDUI BOLSON UR HUUHDUUD MIN SAIN SAIHAN AMIDARCH TOR ULS MAANI MANDAN HOGJINO GEJ MONGOLCHUUDIIN OWOG DEEDES DEED TENGEREES AILDAJ BAIGAAG TUMEN OLONDOO SONORDUULJ BAINA.

  • Anonymous (June 16, 2013 5:36:11 pm )

    erunhiilugchuu demjij bn aa yahaw baterdene avraga avragaaraa goe hamgiin golno minii bodloor mongol ulsiin nvvr tsarai bolson hvnii namtar gadaad ulsad mash ih c***al shvv bieiin tom jijig hamaagvi golno 12r jil tasraltgvi tvrvvlsen hvnvv 24n jil unaj bosoj uls turiin dawtsand ywsnan deervv gedgiig neg boddoo unuudur baruunii ornuudiig haraad baihad ulsiin eunhiilugch chin 2r daraalan erunhiilugchuu hiideg yu bn amerkiin negdsen uls yagaad hugjuud baina golno erunhiilugchuu tasraalgvi 2r udaa shuud songdog yum bn tuhain erunhiilugch *****h muriin hutulburuu vregjilvvlj hiihed vr dvnen gardag yum shig manaihan ****oor ih zalhamtgai har yriand het awtdag daraagiin shine hvnen dahiad 4n jil mungenj baihad songuuli boldog tegeedch ydaj erunhiilugch boloh hvnen oros angli heltei bolowsroltoi baih heregtei erunhiilu****in bolowsorol ni ymar baina gadaad uls mongolchuudiin bolowsoroliig erunhiiluchuur ni todotgon shvv dee mongol ulsiin erunhiiluch chin harwardiin surguuli dvvregsen geheer mongol ulsiin bolowsroliin tuwshin delhiin hemjeend ochij baina gej helne shvv dee tiim ****oorl zaluusaa shine gej tuulshirmaargvi bn aa vnheer ardiin namaas hvchtei hvmvvs jisheen namiin dargan ydaj bsan bol demjin ee bi erunhiiluchid dewshij bgaa hvnii bolowsorliigl harna nadad tom jijig hamaagvi tiim ****oor zaluusaa erunhiilugch elbegdorjid shuud songostooe ilvv ircheer ilvv hugjilrvv

  • Зочин (June 16, 2013 8:45:17 pm )

    Баагий гарвал сайн л байна.Авлигч бид нарын нуруу тэнийж нар гарлаа л гэсэн үг .Баагийгаа бид нар болон бидний үр хөврөлүүд зулзаганууд минь бас миний боолууд дэмжиж байгаа шүү.Мөн баагийгийн ижил том том докторууд дэмжинэ гэдэгт өчүүхэн мунхаг би уриалж байна.

antalya rent a car