antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 14, 2013 1 comment

Наадмын бэлтгэл ажлыг шуурхайлах үүрэг өглөө

нийтлэсэн Admin

naadam20090714Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах төсвийг 1 тэрбум 581 сая төгрөг байхаар Засгийн газар баталсан.

Батлагдсан төсвийн хуваарилалтыг өчигдөр болсон наадмын комиссийн хуралдааны үеэр салбар хороодод танилцуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хэрэгжүүлж, ажлаа шуурхайлахыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо. Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүний бэлтгэлийг хангаж, эдгээр тоглолтын хөтөлбөрийг энэ сарын 20-ны дотор батлуулах учиртай гэлээ.

Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг олон түмэнд хүргэдэг гол хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. Тиймээс тэдний ажиллах бололцоог хангахад зохион байгуулах хорооны гишүүдийг анхаарч ажиллахыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр  хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • М.НАРАНБОЛД (June 14, 2013 10:55:32 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car