antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2013 5 comments

Хөршүүд биднийг шоолж байна

нийтлэсэн Admin
bataraarНэг жишээ. Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Ерөнхийлөгч маань эртээрхэн бизнес эрхлэгчидтэй уулзаж байхдаа “Хятадууд манайхныг автозамыг хурдан тавьж байна хэмээн хэлж байна” хэмээсэн. Тэрээр энэ үгийг дотоодын бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэндээ урам өгөх үүднээс хэлсэн байх.
Гэтэл үнэн хэрэг дээрээ урд хөршийхөн маань биднийг тэднээс дутахгүй автозам хурдан тавьж байгааг “сайшаахдаа”, чанар нь ямар байгаа болоо хэмээн даапаалж байгааг сонслоо. Үнэндээ манай шинэ замуудын зарим нь бороо даахгүй эхнээсээ хагарч, цуурч цөмөрч байгаа нь үнэн.
Нийслэлд Сансарын туннелийн орчимд цөмөрсөн замын зургийг мэдээллийн зарим сайт үерт автаад байгаа Европын орнуудын эвдэрсэн замын зурагтай зэрэгцүүлж хүртэл тавьсан байна лээ. Тэр зургуудаас харахад манайхны тавьсан замын зузаан Европын хар замын зузааны гуравны нэгд дөнгөж хүрэхээр харагдаж байсныг нуугаад яах вэ.
Хоёр дахь жишээ.
Соёл, спорт, аялал жуулчлалын сайдыг маань “Батаар” сайд болоход дөхүүлсөн үлэг гүрвэлийн яснуудыг харсан урд хөршийн нэг нөхөр “Манай Эрээнд байдаг үлэг гүрвэлийн музейг гүйцэхгүй юм байна” хэмээн толгой сэгсэрч байгааг харлаа.
Нээрээ бид сайндаа биш, эх нутгийн маань эртнийн өлгийн олдворыг дотоод, гадаадын хэдэн нөхөд хууль бусаар хил гаргаснаас үүдэн “Батаар”-тай золгосноос бус хажууд хөрш Хятадын манайхтай хил залгаа Эрээн хотын орчимыг эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг гэж зарлаад аль эртнээс үлэг гүрвэлийн музей байгуулан түм буман хүн ирж үздэг аялал жуулчлалын бүс хэдийнэ болчихсныг тэр нөхөр хэлж байгаа ухаан нь тэр байв.
Түүний дэргэд манайхан юм үзээгүй аятай хөөрцөглөж байгаа харагдсан байх. Гэхдээ яах вэ цаашдаа болно биз дээ. Тиймээс муусайн хятадууд гэлтгүй хөршөөсөө сурах юм их байна. Энэ үүднээс бидэнд цаашид ажлаа сайжруулах үүднээс дээрх хоёр жишээ татсан өлгөц бичив.
Б.Долгор 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • хуц (June 12, 2013 12:00:17 pm )

    битгий ****** Долгороо

  • ТА (June 12, 2013 12:38:00 pm )

    Битгий ****** за тэнэг сайт

  • hunii muud durtai huuhend (June 12, 2013 1:53:15 pm )

    dandaa hunii hiij buteesniig uguisgehee bolichooch sonin gar ve

  • unen l bichsen bna (June 12, 2013 6:28:54 pm )

    neere unen shd , manaihan zunduu l zam tavilaa gej ****an tugjrel uusgedeg tegeed tavisan zamiig ni har. yerunhiilugch ni hurtel magtaad bgaamdaa hurdan hiihde bish yumiig hiisen shig hiij surah heregtei shdeee

  • Anonymous (June 12, 2013 9:17:46 pm )

    vnen

antalya rent a car