antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 12, 2013 2 comments

Хотын залуус Нөлөөллөөс дэгүүрт архиний эсрэг аянд нэгдсээр байна.

нийтлэсэн Admin

1Татар хамтлаг нь 10 жилийнхээ ойг тохиолдуулан “Нөлөөллөөс дээгүүрт” гэсэн аяныг өрнүүлж залуусаа буруу нөлөөнд автахгүй, өөрөөрөө байж, өөрөө сэтгэж зөв хандлагатай амьдрая хэмээн уриалж байна.

 

Татарчуудын уриа:

–         архины нөлөөллөөс дээгүүрт, эрүүл амьдарая

–         бусдын муу нөлөөллөөс дээгүүрт, өөртөө эзэн байцгаая.

–         залхуурлын нөлөөллөөс дээгүүрт, нийгмийн идэвхтэй явцгаая.

–         дагах бус бүтээх , оролцох замаар нөлөөллөөс дээгүүрт байхыг эрмэлзэе.

Нөлөөллөөс дээгүүрт аяны хүрээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр CD-ний нээлт хийхийн зэрэгцээ, татарын үе үеийн сонсогч, дэмжигч залуучууд хамтран зөв хандлага, зөв ирээдүйг бүтээлцэх залуучуудын төлөө нэгдэн фэн клубын уулзалт, аялан тоглолтууд зохион байгуулагдаж байна. Мөн Татар хамтлагын гишүүд Нөлөөллөөс дээгүүр уриагаа илүү хүртээмжтэй, амьдрал дээр хэрэгжээсэй хэмээн хүсэж очсон газар бүрийнхээ дэлгүүрүүдээр орж, нэгдэж ажиллахыг уриалж байгаа юм.

 

Татар хамтлаг нь “Нөлөөллөөс дээгүүрт” аялан тоглолтын гараагаа 06 сарын 06-аас Баянхошууны Хөтөлөөс эхэлсэн бол, одоогийн байдлаар Хилчин хотхон, Зүүн салаа, Их наран гэсэн хотын хэсгүүдээр тоглогдоод байна. Улаанбаатар хотын залуус маань “Нөлөөллөөс дээгүүрт” архиний эсрэг, өөрөө байх энэхүү аяныг дуртай хүлээж авч, бодитоор хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхээ тухай бүр илэрхийлж байлаа.

 

Зүүн салаанд болсон аялан тоглолтын үеээр дуучин А.Cool хүрэлцэн ирж Татар хамтлагтай хамтран дуулсан “Би чиний хайр” дуугаа дуулж залуусаа энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.  “Нөлөөллөөс дээгүүрт” аялан тоглолт 6 сарын 12нд Амгаланд, 6 сарын 13-нд, Шархад-нд,  6 сарын 14-нд Viva City … гэсэн хуваариар цаашид үргэлжилэх ба  хамтлагын 5 дахь цомог болох “Нөлөөллөөс дээгүүрт” худалдаалагдах шинэ бүтээл худалдаалагдах болно.

 

“Татар” хамтлагтай нэгдэж “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдэжэд буруу бүх  нөлөөллөөс дээгүүрт байж чадаж байгаа залуусдаа баярлалаа

 022


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 12, 2013 9:42:35 am )

    гооое байна. татр сааак шүү

  • Anonymous (June 12, 2013 11:00:23 pm )

    Манай залуус хүний нөлөөнд орох их дуртай байдаг даа өөртөө эзэн байгаач

antalya rent a car