“Miss International” тэмцээн нь анх 1960 онд Калифорнийн “Long Beach” гэх газар зохиогдсон түүхтэй. Дэлхийн олон орны мисс бүсгүйчүүдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнг сурталчилж, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцуулдаг энэхүү тэмцээнд манайхаас мисс Ч.Содтуяа анх удаа амжилттай оролцсон юм. Саяхан манай улсад болж өнгөрсөн “Miss Mongolia 2011” тэмцээний тэргүүн байрын шагнал хүртэж, алтан титэм тэргүүндээ залсан мисс И.Төгөсөө энэ жилийн тэмцээнд оролцлоо. Хятадын Чэнду мужийн “Шихуан” дуурийн театрт зохиогдсон “Miss international 2011” тэмцээний эцсийн дүн Монголчууд бидний санаанд оромгүй баярт мэдээ авчирлаа.
Тэмцээнд явахынхаа өмнө “Монголын нэрийг дэлхийн тавцнаа гаргана” гэж итгэл бардам хэлж байсан И.Төгсөөгийн үг ийнхүү биеллээ оллоо. Тэрээр “Miss International 2011” гоо бүсгүйн тэмцээнд гуравдугаар байрт шалгарч, өмнө нь энэхүү тэмцээнд оролцсон бүсгүйчүүдийн рекордыг эвдлээ. Тус тэмцээний тэргүүн байранд Эквадорын мисс Мариа Фернанда Корнежо шалгарсан юм
И.Төгсөө 14 хоногийн дараа эх орондоо ирнэ. “Азийн модель” агентлагийн албан ёсны загвар өмсөгч түүний ар гэрийнхнээс ярилцлага авлаа.
И.Төгсөөгийн ээж С.Наранцэцэг:Тэмцээнд явахаасаа өмнө “Эх орныхоо нэрийг гаргана” гээд том ам гарсан тул айж суулаа
-Танай гэр бүлийнхэнд баяр хүргэе. Ойрын хэдэн жилд тохиогоогүй бахдам амжилт шүү дээ. Та нар энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
–Манай гэр бүлийнхэн бөөн баяр. Хэлэх ч үг олдохгүй байна. Интернэтээр тэмцээний бичлэгийг хагас дутуу үзлээ. Охинтойгоо өнөөдөр л хагас дутуу ярьсан. Миний дууг сонсоод уйлаад л байна лээ. Миний хувьд охин маань тэмцээнд явахаасаа өмнө “Эх орныхоо нэрийг гаргана” энэ тэр гээд том ам гарчихсан болохоор айж л байлаа. Охин харин хэлсэндээ хүрлээ.
-Танайх хотын айл уу?
–Манайх Увсын айл. Хотод шилжиж ирээд 10-аад жил болсон байна. Нутгийнхан, ах дүүс, Ч.Содтуяа багш нь баяр хүргээд, утас зогсоо зайгүй дуугарч байна.
-Аав, ээж хоёр нь юу хийдэг вэ?
-Онц хийсэн юмгүй ээ. Хувиараа гэх үү дээ.
-Хэдий хэрийн насны хүмүүс вэ. Төгөсөө хэд дэх хүүхэд нь вэ?
-50 гаруй настай. Төгөсөө айлын отгон нь. Түүний дээр таван эгч бий. Охин маань бага нь болохоор бид эрхлүүлэх гээд манай хүн эрхлэх дургүй.
И.Төгөсөөгийн аав:Р.Идэрсайхан:Охин маань гэр хорооллын хүүхэд болохоор “Гар чинь хар байна” гэдэг зэмлэл хүртээд, их эмзэглэж байсан
-Танд баяр хүргэе. Уншигчидтайгаа сэтгэгдлээ хуваалцаач?
-Маш их баяртай байна. Төгсөө маань 13 настайгаасаа загвар өмссөн. Өндөр биетэй болохоор нь сагсчин болгоно гээд спортын ордонд анх бүртгүүлж байлаа. Харин өөрөө Лэди төвийн загварын дугуйланг сонгосон доо. Багаасаа их даруухан зантай хүүхэд байсан. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсоныг сонсоод ёстой аюул боллоо доо. Охин маань их гэр амьтай. Болж өгвөл гэрийнхэнтэйгээ хамт байж салхинд хамт гарах дуртай. ХУИС-ын 2-р курсэд сурдаг.
-Охиноо угтаж авах ямар нэгэн тусгай төлөвлөгөө боловсруулав уу?
-Гэр бүлээрээ өөрсөддөө таарсан хэм хэмжээнд угтах байх.
-Хаана амьдардаг вэ. Тавын таван охин өсгөж хүмүүжүүлэх сайхан ч гэсэнь бэрхшээлтэй үеүд байсан л байх даа?
-Ар сухайт зусланд амьдардаг. Цэцэг шиг таван сайхан өсгөлөө. Бэрхшээл мэдээж байлгүй яахав. Төгөсөө маань багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Их шооч. Ээжийгээ өргөчихсөн гүйж ч явах шиг. Ер бусын юмс сэднэ. Загварын дугуйланд явахаас өмнө Хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйланд явдаг байсан юм. “Гар чинь хар байна” гэж хэлсэн гээд нэг их гомдчихсон, бидэнд уурлачихсан ирж билээ. Гэр хороололд амьдардаг болохоор нэг тийм таагүй зүйл тохиолдож байсан юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 09, 2011 3:36:19 am )
ain bn saihan ohind amjilt huch bn engiin daruuhan saihan ger bultei ym bn
-
Anonymous (November 09, 2011 12:57:57 pm )
aawtaigaa adilhan sain ohin bna, ger bvliinhend ni az jargal hvsie!
-
Anonymous (November 09, 2011 4:58:31 pm )
geriinheneesee hamgiin hurhun ni yum bna shuu
-
Anonymous (November 11, 2011 9:03:07 am )
SAIHAN EGELHEN GER BULD ESSEN SAIHAN OHIN BN IH AMJILT GARGAARAI DARUUHAN BAIGAARAI
4 Comments