antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2013 1 comment

Баталсан загварын дагуу сонгуулийн саналын хуудсыг хэвлэж дуусчээ

нийтлэсэн Admin

Монго5b268eb74748d3c3bigл Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа монгол иргэдээс энэ сарын 14-16-ны өдрүүдэд санал авна. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн Гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комиссоор дамжуулан нийт салбар комисст хүргүүлээд байна.

Харин одоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо  аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх саналын хуудсыг баталсан загварын дагуу, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоог үндэслэн хэвлүүлж дууслаа.

Ийнхүү  саналын хуудсыг баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд Сонгуулийн Ерөнхий Хорооноос  байгуулагдсан Ажлын хэсэг хяналт тавьж, намуудын төлөөлөл хөндлөнгийн ажиглалт хийлээ.

Аймаг, дүүрэг тус бүрээр хэвлэсэн саналын хуудсыг боож хайрцаглан,  баталсан хуваарийн дагуу аймаг, дүүргийн сонгуулийн хороодод хүргэх ажлыг  Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулж байна.

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд хүргэсэн байхаар тооцож хэвлүүлэх ажлыг зохион байгуулав  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

2013 оны 6 дугаар сарын 11


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ (June 12, 2013 9:20:07 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car