antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 11, 2013 17 comments

Х.Тэмүүжин сайд аа, Ц.Нямдоржийн зөв байж…

нийтлэсэн Admin

munhСайдад хаягласан нийт¬лэл бичих санаа төрсөөр удлаа. Түүнийг олон жилийн өмнөөс мэднэ.  Мэднэ гэдэг нь түүний үзэл бодлыг байнга хүндэтгэж явсантай хол­боотой билээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш  Х.Тэмүүжин  гэх залуу хувь хүний эрх чөлөөг хамгаалж хүндэтгэсэн  нэг  л өөр өнцөгтэй  нийтлэл бичиж эхлэх үеэс байнгын уншигч  нь явсаар ирлээ. Х.Тэмүүжин шиг сэтгэж,  Х.Тэмүүжингийн үзэл бодлын ертөнцөөр аялахын тулд либертари үзэл гээчийг уншиж түүгээр өв­дөж, тухайн үзлийг тун­хаглагч (Х.Батчулуун док­тор, “Алтан тариа”-гийн П.Цэнгүүн, Ж.Нэргүй, Э.Бат-Үүл…)  нартай уулзаж лек­цийг нь сонсож, Айн Рэндийн ертөнцөөр аялж эхэлсэн маань 2004 он юм. Миний ойлгосоноор ли¬бертари үзэл бол хувь хүний эрх чөлөөг дээдлэгч,  хувь хүний нэр хүндийг эрхэмлэгч, хувь хүний үзэл бодлыг  хязгааргүй тийш хөтлөгч гарааны зурвас билээ. “Хэрвээ чи хүн болж төрсөн бол хөндлөнгөөс хэн ч чиний эрх чөлөө рүү халдах ёсгүй.

Чи бас өөрөө бусдын эрх чөлөө рүү түрэмгийлэх ёсгүй “ хэмээх энэ философийг би Айн Рэндээс ойлгосон.  Ардчилсан үзэлтэй ойрхон ч ялгаатай нь олонхиороо цөөнхөө барьж иддэггүй зарчим нь надад үнэн таашаалтай байдаг.  Тийм ч болоод “Ардчилал бол хоёр чоно,  нэг хонь гурвуулаа оройн хоолондоо юу идэхээ санал хураалтаар  шийддэг” гэсэн ёгтлолыг би үнэн гэж боддог.  Нийгмийн харилцаанд амьдарч байгаа болохоор дээрх сонгодог үзэлд тэр болгон тууштай байж чаддаггүй ч зарчимаа болгож амьдрахыг хүсдэг. Бүр цаг минут тутамд хүсдэг. Хүсэхийнхээ хэрээр шунадаг. Тийм ч болоод ардчилал нэрэнд, Ардчилсан намыг сохроор  дагаж давхилгүй жолоогоо татаж чадсан юм.  Тийм ч болоод  ардчиллын алаг туган дор хийж буй  түрэмгийлэл бүрийг тэвчин өнгөрүүлж чадах  дархлаа минь устсаар  байна.  Энэ бол Айн Рэндийг, Х.Тэмүүжинг таньдаг болсон 2004 оноос  миний сэтгэхүйд бий болсон ухамсар юм. Магадгүй хамгийн том олз минь юм.  Харин  өнөөдөр есөн жилийн дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, либертари үзэлт Х.Тэмүүжинд хандан энэ баяцхаан түүхээр түрээ барин  үүнийг бичиж сууна.   Х.Тэмүүжин сайд аа, та хувь хүний эрх чөлөөг дээдлэгч байсан биш үү. Та үзэл бодлын чөлөөт ертөнцийн нэг туг нь байсан биш үү.

Та өнгөрсөн дөрвөн жилд  УИХ-ын гишүүн байхдаа ч тийм л байсан. Гэвч өнөөдөр Хууль зүйн сайд  болонгуутаа оюун ухааны хамгийн үнэт зүйл болох үзэл бодлынхоо эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаа чинь надад лав гэмт хэрэг мэт санагдана. Та хэлэх байх. Хэлдэг ч юм. “Би авлигатай тэмцэж байна. Авлигачдыг илрүүлж шийтгэж байгаагүй үед дасан зохицсон хүмүүс авлигачдыг барьж илрүүлээд эхлэхээр орж байх газраа олж ядаж байна” гэж. Тиймээ, авлигатай тэмцэхийг чинь буруутгасангүй. Улам олныг барина биз. Илрүүлнэ биз. Харин Хууль зүйн сайд нь цагдаагийн байгууллагын илрүүлэн шалгаж  буй хэрэгт хөндлөнгөөс оролцоод байгаа чинь хууль зөрчиж байгаа хэрэг мөнөөсөө мөн. Хууль зүйн сайд хүн хууль зүйн салбарын бодлогыг зөв зүйтэй иргэдэд ээлтэй, шударга болгох ёстойгоос биш өөрөө гүйж очоод хавтаст хэрэг уншдаггүй гэдгийг бид мэдэхтэйгээ юм.

Шинэчлэлийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш дуулиант гэмт хэргүүд илэрч байна. Энэ бол цагдаагийн байгууллагад улс төрийн дарамт үгүй болж, тэд шударгаар ажлаа хийж эхэлсний дохио гэж анхандаа хүмүүс итгэсэн. Харин та хэрэг бүртгэлтийн нууцыг байнга шахам хэвлэлд дэлгэж, мэдээллийн хэрэгслээр илт өшөө авахыг санаархсан, шазуур зуусан мэдээлэл хийх бүрт чинь дээрх итгэл  замхарч байна.  МИАТ-ийн  дарга нарын холбогдсон хэргийг С.Батболдын Засгийн газрын үед шалгаж чадаагүйг танай Засгийн газрын үед шалгав. Мэдээж сайн хэрэг.  Гэтэл “МИАТ-ийн  хоригдож буй удирдлагууд хоорондоо утсаар ярьж мэдүүлгээ тохироод байна”  гэж та олон нийтэд мэдээлсэн. Та үүнийг яаж мэдэв. Энэ бол  гарцаагүй хавтаст хэргийг уншиж үзсэн хүний үг. Эсвэл та камерт нь хамт хоригдож байгаад утсаар ярихыг нь нүдээр харав уу. Хууль зүйн сайд цагдаагийн байгуулгын бие даасан хараат бус байдалд хяналт тавьж улмаар хавтаст хэрэг уншиж эхэлнэ гэдэг дарангуйлал юм.  Үүнийг та мэдэхийн дээдээр мэднэ. Та твитер хуудастаа тавдугаар сарын 18-ны өдөр ингэж бичжээ. “Temuujin Kh 18 May:  “Надад дургүй хүн олон байгаа. Уучлаарай, хууль зөрчихгүй бол би та нараар оролдохгүй” гэжээ.

Ёстой уучлаарай,  хууль зөрчсөн ч байсан та бол оролдох эрхгүй.  Хүнийг хууль зөрчсөн тохиолдолд оролдох эрх бүхий байгууллага тусдаа байдаг юм. Хууль зүйн сайд лав биш. УИХ дахь МАХН-ын бүлгээс Өршөөлийн тухай хуулийн төсөл санаачилжээ. Тухайн хууль батлагдвал авлигын хэргээр шоронд ял эдэлж буй Н.Энхбаяр суллагдах бололтой юм. Мэдээж үүнд талархаж байгаа хүн цөөн. Гэтэл Хууль зүйн сайд та “Н.Энхбаярыг тэр хуульд хамруулахгүй авч үлдэнэ” гэсэн мэдэгдэл хийв. Яагаад… Та Н.Энхбаярт дургүй байж болно. Тэгвэл түүний эдэлж буй ялын санкцанд хамаарах ял эдэлж буй хоригдлууд  яах хэрэг вэ. Н.Энхбаяраас болж шорондоо үлдэх үү. Эсвэл хуулиндаа Н.Энхбаяраас бусад гэсэн заалт оруулж Үндсэн хуулиа зөрчих үү. Би ч Н.Энхбаярт дургүй,  түүнийг хэмжээгүй эрхтэй хаан мэт байхад нь харц болтол нь бичиж байсан сэтгүүлчийн нэг.

Гэвч та бол иргэн Х.Тэмүүжин биш УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин билээ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр их хэмжээний мөнгө угаасан хэргээр баривчлагдлаа. Гэтэл ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Т.Сайнжаргал хэвлэлийнхнийг дуудаж аваачаад мэдээлэл өгч байх юм. Хэзээ дөнгөж хавтаст хэрэг нээж буй хэргийг цагдаа хэдийдээ  ингэж мэдээлдэг болчихов оо. Мэдээлэл нээлттэй байх тусам сэтгүүлчдэд ашигтай байдаг. Гэвч хүнийг мэдээллийн хэрэгслээр яллах үндэслэлийг хуулийн байгууллага өөрсдөө тавьж өгч байгаа нь зохион байгуулалттай харагдаад байна, сайд аа. Та бас ямар ч шуурхай мэдээлэл өгдөг юм бэ. Дансанд буй мөнгөний хэмжээ,  мөнгө угаасан эсэх, тэр хүний гэмтэй гэмгүйг та яаж мэддэг байна аа.

Төд удалгүй нөгөө их хэмжээний ам.доллар нь төгрөг байсан болоод явчихсан. Гэтэл та твитер хуудастаа  “Temuujin Kh  6 Jun:  “Тодорхой зарим гүйлгээнд тийм андуурал гарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ их хэмжээний $ гүйлгээ байгаа” гээд мэдээлж байх юм. Хүнийг андуурсан нотлох баримтаар барьж хорьж болдог юм уу. Бас андуурсан ч байсан хэрэгт заавал холбогдуулна гэсэн логик таны энэ мэдээлэлд байгаа биз. Тэгэхээр та дөнгөж илрүүлж буй энэ хэрэгт оролцоод, бас л нотлох баримт, хавтаст хэргийг нь үзэж танилцаад яваад байгаа байх нь. Таны дургүй өнөө Ц.Нямдорж чинь Хууль зүй дотоод хрэгийн сайд байхдаа бас ч арай ингэж ил цагаанда гарч туйлширч байсангүй. Н.Энхбаярыг баривчилдаг тэр шөнийн дараа юу болсныг санаж байна уу. Ц.Нямдоржоос  “Н.Энхбаярыг яагаад баривчилав, ямар аймаар муухай бүдүүлэг баривчлав, нотлох баримт бий юу” гэсэн үй олон асуултад тэрбээр “Би мэдээгүй” гэж хариулсан. “Та яахаараа мэддэггүй юм бэ. Бүх телевизээр харууллаа шүү дээ…Та чинь Хууль зүй дотоод хэргийн сайд хүн биз дээ… Арай ч дээ” гэхэд адарч “Би зурагтгүй л дээ” гэсэн.

Тухайн үед бүгд л түүнийг тэнэг, мангараар нь дуудаж зурагт хүртэл авч өгч байлаа. Гэвч одоо бодох нь ээ Ц.Нямдоржийн зөв байж. Тэр хүн цагдаа, прокурорын байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцоогүй гэдгээ тэгж илэрхийлж. Бас Н.Энхбаярыг баривчлахад Хууль зүй дотоод хэргийн сайдаас асуух шаардлагагүй байж. Гэтэл одоо юу болж байна вэ. Х.Тэмүүжингийн  мэддэггүй хэрэг гэж алга.  Хэрэв Н.Энхбаярыг баривчлах үед Х.Тэмүүжин сайд байсан бол юу болох байсан бол.  Хүний нэр төр, эрх чөлөөний үнэ цэн хаачив. Нөгөө либертари үзэл хаачив.  Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүний нэр хүндэд халдахын эсрэг та харин тэмцэж байх ёстой биш үү. Би МИАТ-ийн   хэрэгт өөрөө орооцолдсондоо, эсвэл Ё.Отгонбаяраас мөнгө авчихаад байгаадаа үүнийг бичсэнгүй. Би хүний нэр төр, эрх чөлөөг ардчилал нэрээр түрэмгийлэн сэвтээхийн эсрэг байр суурьтай тул үүнийг бичиж байна.

Бас аливаа эрүүгийн гэмт хэргийг сонгуульд ашиглахын эсрэг бодолтой тул үүнийг бичиж байна. Мөн нийгэмд ямар нэгэн том хэргийг дуулиан болгон түүнийг илрүүлж гэмт хэрэгтнүүдийг даран сөнөөх сэтгэхүйг бий болгосноор ард түмнийг айлган дарамталж болдгийг ойлгодог учраас үүнийг бичиж байна.  Ардчиллын нэрэн дор аливаа нэгэн хэлмэгдүүлэлт, айдас хүйдэс нийгэмд хуралдах вий гэхээс үүнийг бичиж байна.  Эцэст нь хүний эрх, эрх чөлөөний дууч явсан  Х.Тэмүүжин албан тушаалдаа хэт эрдэж цагдаагийн байгууллагын ажилд хөндлөнгөөс хутгалдахгүй байгаасай гэсэндээ үүнийг бичиж байна. Захиалгаар бичсэн, мөнгө авсан гэх муу нэр нь надад наалдаж,  шударга, хүний эрхийг дээдлэгч хэмээх сайн нэр нь танд хэвээрээ үлдээсэй гэсэндээ үүгээр дуусгалаа.

Эх сурвалж:  http://www.baabar.mn

Л.МӨНХБАЯСГАЛАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • үнэн (June 11, 2013 12:29:41 pm )

    Л.Мөнхбаясгалан гуай гэмт хэрэгтэнүүдийг таныхаар Ц.Нямдорж шиг хар дэвтэртээ биччэхээд амаа скочдоод,нүдээ аниад, чихээ бөглөөд сууж байх байж дээ битгий захиалга,мөнгөөр тэнэг нийтлэл бичээд бай

  • зочин (June 11, 2013 12:35:43 pm )

    зурагт байгуулах гээд хийсэн өрөө дарсан уу. Эмэгтэй хүн гэхэд их зоригтой хүн шүү. Зурагтын эрхийг цуцалсан шалтгаан ч хөгийн. Тэр ****** иөрөөмж зардаг Батбаяр ч хөөрхий амьтан даа. Надад нэг тэрбум байвал би чамд шууд өгнө. Чиний өрийг дарж чөлөөлнө.

  • зочин (June 11, 2013 12:47:03 pm )

    .гарцаагүй үнэн байдлыг бичжээ.

  • Anonymous (June 11, 2013 1:20:38 pm )

    зөв бичсэн байнй

  • zochinxzochinxzochinzochin (June 11, 2013 2:55:37 pm )

    ene hund bas aih ym baina.esbel toloosoo l tolj bui neg helber biz.ulaan tcagaan abilgachidiig omoorood ch baigaa ym shig esbel ih huuli durem meddeg ondor hogjiltei ornii humuus met jijig ymaar bitgii hootcold.tcaana chini hurdhan ilruulehgui bol bolohgui horongoo gadagshaa zoogood zugatchih tiim muu humuus olon baina.s.bayr terguutei…… ajliig n zugeer l hiilgechih.

    • zochin (June 11, 2013 3:11:28 pm )

      Dasbalbar-r shou hiicheed odoo bas Temuujing oroldoh nu?sanaa baibch sachii chin hurehguie ene udaad
      Zugeer l ajilin hiilge,ard tumen Temuujing ih demjij bga shu

  • Bayrtsogt shorond oroh yostoi (June 11, 2013 3:40:59 pm )

    yg uneniig bichsen bna.AN zahialgaar hereg uusgedeg bolj.Shudraga yum bol Bayrtsogtiig shorond hii

  • songogch (June 11, 2013 3:51:44 pm )

    Bi man namiig demjigch bish.gehdee suuliin ued naiz nuhudteiguu suuj bhdaa,geriinhen maani oroi hooloo ideed medeegee uzeed suuj baihdaa yaridag sedviig maani uneheer zuv bichsen bn..Idsen uusan,****** avsan humuus shiitguuleh estoi.Gehdee songuuli oirtoh tusam uil yavdluud heterhii gemeer hurdan urnuud baina.Er ni shuuheer gem buruutaig ni togtoogoogui baihad tsagdaagiin baiguul**** gemt hergiin medeelliig niited,bur hevleliin hural zarlaj bgaad medeelj baigaa ni huuli zurchsun uildel bishuu.Otgonbayar gishuunii talaar 3 sard ***irogch ni tsagdaad handaj ***lgaj ehelsen gej bn.Ter uedee ***lgahgui,songuuli huleegeed hadgalaad baisan yumuu.MANAN-giin zasgiin gazriin AN-n namiin said nar bugdeeree enhiin tsagaan tagtaanuud baisan yumuu.

  • g (June 11, 2013 6:22:23 pm )

    zuv munkhbayasgalang demjdeg chi bol shudarga unenii duu hooloi shu neg l ih ailgasan ushuu horsol avsan hunii muu uzsen heseg buleg humuus ene ardchilsan niigemd amidarch bn zuvhun erh medel mungunii tuluu yu ch hiihees butsahgui nude uhaj uguhuus butsahgui iim tsag ued amidarch baigaaga oilgoj bn

  • tomoo (June 11, 2013 7:06:52 pm )

    Urid n yamar negen heregt holbogdson huniig tiim,iim gej gej heleed yriad bhad n naad umuuruud bgaa hunees chin ehleed oilgodgui bsan shuudee.Getel chi bas yagaad iim sonin zuil bicheed unav.Ene chin harin bna.

  • oyun (June 11, 2013 10:50:17 pm )

    bid het tuulishirdag shuu .

  • Zochin (June 11, 2013 11:34:35 pm )

    Ene setguulch dandaa zahialgat zuil bichdeg shuu dee. Odloo bas heden bor uym absan bizee. Huul zuin said hun hariya baiguulgiinhaa talaar, gemt hergiin talaar duugarana shuu dee. Tuunees bi medehgui geed ****** baibal ta bas ****** baidag meddeggui geed bichne, za tegeed omnoh ajlaal sain hiideg baih estoi, tv ajluulj chadahgui baij ****an ***irson hun baihaa.

  • kkk (June 12, 2013 9:49:51 am )

    setguulch gdg uuriin medremjiig bu***d tulgadag hun bish, sudalgaanii undsen deer olon niitiin medeh erhiin uudnees bichih estoi bh,jaahan bolowsrooch

  • зочин (June 12, 2013 10:49:25 am )

    Мөнхбаясгалан харин ч зоригтой, үнэнийг бичдэг сайн сэтгүүлч. Лав л хөлсний бичээч биш ээ. Хувь хүнийх нь араншинг харин мэдэхгүй ээ. Нөгөө, Дашбалбартай эр, эмийн асуудал болох шахсан гээд заргалдаад байсан эмэгтэй мөн бил үү?

  • oogii (June 12, 2013 11:18:40 am )

    huuli zuin said temuujingiin unen dur turhiig ilchilsen setguulchid bayarlalaa *** ***ntar demjij bna. Huvi hunii nuutsiin tuhai huuliig bas bus huuliig zurchij bdag huuli zuin said ta umnuh saidiin sain zuilees ni suraltsah heregtei .Ene yanzaaraa bval ard tumen bas nud chihtei gedgiig sanaarai .

  • zorig (June 12, 2013 12:20:17 pm )

    zov demjij bna unen ylna shuu amjilt hoorhonoodoo

  • Заавал унш (June 12, 2013 12:48:12 pm )

    Бөөлжсөн бөөлжсөө бигий эргэж ид сайд хүн төгсгөлд нь жинтэй, нухацтай,үнэн үг хэлдэг юм. Миний хүү чиний лекцийг надад бахархан ярьдаг байснийг би мартаагүй Тэр үеийн “шударга” “хуульч” Тэмүүжин чи мөн үү Биш төрөл арилжчихсан байна. Хүн мөн чанарааа шударга үзлээ гээчихвэл “араатан” л болно. Сэтгүүлчид баяр хүргэе

antalya rent a car