antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2013 5 comments

Хорьдугаар зууны Монголын тахал агаарын бохирдол

нийтлэсэн Admin

imagesХорьдугаар зуунд дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол экологийн асуудал юм.. Ногоон байгаль устаж, агаарын бохирдол үүсч хүмүүс бид эх дэлхийгээ сүйтгэж байна. Манай орны хувьд гол тулгамдаад байгаа асуудал бол агаарын бохирдол билээ. Агаарын бохирдол гэдэг нь нь хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтийн нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг.

Улаанбаатар хотод аравдугаар сараас эхлэн гуравдугаар сар хүртэл утаа ихэсдэг. Бараг л 100 метрийн зайд байгаа зүйл харагдахгүй болж амьсгалахад ч бэрх болддог шүү дээ. Хүн бүр л утаанаас болж стресдэж, өвчилж ажил амьдралаас шалтгаалан утаатай Улаанбаатар хотдоо амьдарсаар л байна. Ямар сайндаа л онгоц буух талбайгаа олж харахгүй буцаж байхавдээ. Тэгвэл энэ гамшиг болоод байгаа агаарын бохирдолд юу нөлөөлдгийн бэ?

Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэрийг гэр хорооллын 177,0 мянган айл өрхийн хэрэглэж буй гэрийн зуух 60 хувийг, нийслэлийн гурван дулааны цахилгаан станц 6 хувийг, 180 мянган автотээврийн хэрэгсэл 20 хувийг,  1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын уурын зуух 10 хувийг, бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй барилга байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай хог хаягдал 4 хувийг тус тус эзэлдэг юм байна.Энэ жилийн байдлаар  Улаанбаатар хотод:

  • Угаарын хий СО2 -3 дахин
  • Азотын давхар исэл NO2- 4.5 дахин
  • Хүхэрлэг хий SO2- 4 дахин
  • Озоны хий О3- 2 дахин
  • Хатуу биетийн агууламж- 7-18 дахинтус тус тогтоосон стандартаас илүү байна.

Агаарын бохирдлын хор уршиг нь шууд хүнд тусдаг. Нийслэлийн хүн амын ихэнхи нь амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл,артерийн даралт ихсэх,астма,бронхит,харшил,уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байна.Эдгээр өвчлөл нь агаарт байгаа хорт утаанд агуулагдах диоксин,кадми,хлор,бензопирин зэрэг хорт бодисын нөлөөгөөр үүсдэг байна.

Улаанбаатар хотод зөвхөн нэг жилд 36400 хүн амьсгалын замын өвчинд өртөж тэдгээрийн эмчилгээнд 2,4 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гараад байна. Хорт утаа эхийн урагт ихээхэн нөлөөлхөөс гадна төрөлт эндэгдэл их байгаа нь харамсалтай.

 

Статистик судалгаанаас харахад:

  • 0-1 насны хүүхдийн өвчлөлийн 5-н голлох шалтгааны 1-рт амьсгалын замын өвчлөл (3033),
  • 1-4 насныханд амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөл 1-р байранд (8854),
  • 5-15 насныханд мөн 1-р байранд (10012),
  • 16-19 насныханд 5-р байранд (1869),
  • 65-аас дээш насныханд 4-р байранд (1089) орж байна.

Агаарын бохирдолтой холбоотойгоор амьсгалын замын эрхтэний өвчлөл 2000 онд 10 мянган хүн амд 699,4 байсан бол 2011 онд 864,0 болж өссөн, мөн цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 2000 онд 396,7 байсан бол 2011 онд 682,82 болж өссөн байгаа нь сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс харахад нэмэгдсэн байна. Улаанбаатар хотод 2011 онд сүрьеэгийн шинэ тохиолдол 2390 бүртгэгдсэн нь улсын хэмжээнд бүртгэгдсэн сүрьеэгийн нийт шинэ өвчлөлийн дотор 55,4 хувийг эзэлж , урьд оны мөн үетэй харьцуулахад 1,5% -иар нэмэгдсэн гэсэн аймшигт мэдээлэл байна. Энэ  бүхэн нь агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн хортойгоор нөлөөлж байгаааг тод харуулж байна. Энэ байдал энэ чигээрээ үргэлжилвэл ирээдүй тун ч бүрхэг байна даа.

Цахилгаан станц, уурын зуух болон бусад агаар бохирдуулагч эх булгуудад зөвшөөрөгдөх нооромчлол тогтоох, Агаарын бохирдолыг байнга хянаж байх явуулын лабаротори бий болгох , утаагүй зуух хаягдалгүй түлшний төслүүдийг илүү ихээр боловсруулан хэрэгжүүлэх, агаар бохирдуулагч аж ахуй нэгж байгууллагуудыг хотоос зайдуу салхины дор байршуулах арга хэмжээ авах, хотын төлөвлөлтөнд гэр хорооллын ба амьны орон сууцны байршлыг зөв тодорхойлж агааршилт сайтай хотын агаарын урсгалд бага нөлөөлөх газар сонгон байршуулах, авто машины хорт утааны хяналт бий болгох нийтийн тээврийн хэрэгсэлд агаар бага бохирдуулах унааг нэвтрүүлэх /хийн цахилгаан хөдөлгүүртэй/ хогийн цэгийг журамлаж хог боловсруулах үйлдвэр байгуулах гэх мэтчилэн арга хэмжээг авбал илүү үр дүнтэй мэт санагдаж байна. Хэрвээ энэ чигээрээ үргэлжлээд л байвал цөөхөн хүн амтай манай орны хувьд агаарын бохирдол нь энэ зууны аймшигт тахал болох нь байна шүү.

Б.Мөнхзул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Цэвэр агаар (June 07, 2013 2:40:23 pm )

    Агаарын бохирдлыг чмглэлээр доривтой ажил хийтээр байна…..Тэр агаарын чанарын хэдэн мануухайнууд арай биш ээ…………………………..

  • Зочин (June 07, 2013 2:50:44 pm )

    эрчимтэй арга хэмжээ авахгуй бол ????????? аюул

  • wqertyui (June 07, 2013 7:35:41 pm )

    ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  • Setguulchid (June 07, 2013 11:46:42 pm )

    Ail bur bur Kamin zuuhandaa galaa tuleed ail 2 Auto mashintai Europin heden zuun say hun am agaarin bohirdloosoo salsan amar jimer baij bn , getel ter Technologie -g ni oruulj ireed zuuhandaa galaa tuleed Jeap-uudee unaad yagaad utaagui amidarlig bolohgui gej , ereh barij bgaa humuus bolon Agaarin chanarin alba, Clean Air -san , UB geed arga hemjee avdag gazruud ni ter Technologie -g oruulj irehgui Turk metiin dund zergiin hyamd unetei gazraas bolson boloogui yum olj irj mungu idej bgaad gol uchir ni bgaa gedgiig sain medej bn.
    Ta buhen iluu ih medeelel avahig husvel [email protected] ruu holboo barinuu

antalya rent a car