Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Н.Хүрэлбаатар сайдыг өнөөдөр Монголд ирэх талаар мэдээлэл хийсэн юм.
Тодруулбал, тэрбээр “Хууль,хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдөрийг хүртэл байсангүй. Хэрвээ намайг эрэн сурвалжилж байсан бол надад болон манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл Цагдаагийн ерөнхий газраас намайг эрэн сурвалжилж байгаа тухай хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдсэн байна. Ийм учраас миний бие цагдаагийн газраас өчигдөр хийсэн мэдээллийг хүлээн авч, эндэх ажлаа орхин, 2013 оны зургадугаар сарын 07-ны өдөр эх орондоо очихоор боллоо. Миний бие ямар нэг хэрэгт холбогдож, Монгол Улсын хууль зөрчсөний улмаас гадаад улс руу яваагүй бөгөөд Сингапур улсад болсон “Ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх нь” сэдэвт олон улсын хуралд илтгэл тавин оролцож, Сингапур, Гонконг, Малайз зэрэг улсуудад ахмад настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн асуудалыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар газар дээр нь биечлэн танилцаж, судласан юм” гэсэн ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (June 07, 2013 11:03:26 am )
энэ хүн ингээд шорондоо оржээ хөөрхий
-
Zochin (June 07, 2013 11:27:52 am )
Er hun. Ireed unenee helj oilguulah heregtei!
-
Зочин (June 07, 2013 4:16:59 pm )
АН-ынхан өөрсдийнх нь булхай гараад ирэхээр ямар нэгэн юм зохиож хүн хэлмэгдүүлдэг болжээ. Баярцогт, Алтанхуяг, Дэнзэнгээ шалгаач.
-
зочин (June 07, 2013 5:33:55 pm )
Үнэн бол сайн л байна.
4 Comments