antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 2 comments

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд асуулга тавилаа

нийтлэсэн Admin
уянгаМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗУРГАА ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, БАДМААНЯМБУУГИЙН БАТ-ЭРДЭНЭ НАЦАГИЙН УДВАЛ ТАНАА
Асуулт хүргүүлэх тухай
Монгол Улс нийгмийн хөгжлийн цоо шинэ замыг сонгосноос хойш 23 жил өнгөрч зургаа дахь ерөнхийлөгчөө сонгох цаг хаяанд тулаад байна. Хорь гаруй жилийн өмнө сонгосон нийгэмдээ засвар хийх цаг болсон тухай, улстөрийн намуудыг шинэчлэх тухай, Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай бүх нийтээрээ ярих болсон энэ цаг үе дор зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Та бүхэн нэр дэвшээд байна. Олон жилийн турш бие биеэсээ онцын ялгагдах зүйлгүй нам, улстөрчид, амьдрал дээшлүүлэх найдваргүй сонголтуудыг монголчууд хийсээр залхах хандлагатай болжээ. Монголчууд шинэ ерөнхийлөгчөө чухам ямар үндэслэлээр, ямар итгэл найдвараар, үзэл санааны ямар байр сууринаас сонгох вэ гэж дотроо эргэцүүлж өөр хоорондоо ярьж сууна.
Монголчууд, Монголын төр энэ удаагийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байна. УИХ яг энэ шалтгаанаар завсарлага авч, гишүүд өөр өөрсдийн намын нэр дэвшигчийг дэмжихээр тал тал тийш гарах гэж байна. Монгол Улсын эрх барих, хууль тогтоох дээд байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоож байна. Төр нь завсарлан байж ач холбогдол өгч байгаа энэ сонгууль өнөөгийн Монголд нүүрлэсэн сүйрэл, төрийн байгууламжийн ялзрал доройтолд ямар нөлөө үзүүлж чадах болоод ингэж их хөл болж байгааг олон хүн мэдэхийг хүсч байна.
Сонгуулийн үр дүнгээс үл хамааран Монголын нийгмийн өмнө гарцаагүй тулгараад байгаа дараах түлхүүр асуудлуудад нэр дэвшигчдийн хандаж байгаа хандлага,тов тодорхой байр суурийг олон нийт мэдэх нь өдгөө ихээхэн ач холбогдолтой юм. Нөгөө талаар эдгээр нь эргээд сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц түлхүүр асуудлууд мөн бизээ. Ийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Та бүхнээс энэхүү амин чухал асуудлуудад хариулт авч, байр суурийг тань олон нийтэд хүргэх бололцоо олгохыг хүсч миний бие дараах гурван асуултыг Та бүхэнд тавьж байна.
Нэг. Өнөөдрийн нийгмийн мухардал, хямралыг засах бүх оролдлого эцсийн дүндээ Үндсэн хуульд тулаад зогсож байна. Монгол Улсын төрийн байгууламж, түүний үйл ажиллагааны механизмыг өөрчилж шинэчлэхгүйгээр цаашид дорвитой нэг ч алхам хийх боломжгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Иймд Үндсэн Хуулийг шинэчлэн өөрчлөх талаар ямар алхам хийх вэ? Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд, Монголын бараг бүх улстөрчдийг багтаасан олигархи бүлэглэл, түүнээс хамаарч байгаа улс төрийн намуудыг хэрхэн шинэчлэх вэ?
Хоёр. Хүн амыг олонхийг ядууруулж, баян хоосны хэт ялгааг тэтгэсэн, ямар ч системгүй, тохиолдлын шинж чанартай, хэт үрэлгэн, хувь хүмүүсийн болон аж ахуйн нэгжийн төслүүдийг бүтээн байгуулалт, төрийн эдийн засгийн бодлого гэж эндүүрэн нэрлэсээр 20 гаруй жил болж байна. Үүнийг үндэсний эрх ашигт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, төлөвлөсөн зорилго чиглэлтэй эдийн засгийн бодлогоор хэзээ солих вэ?
Гурав. Өмнөх амлалтын биелэлт бол олон нийтийн сонголтоо хийх нэг гол шалгуур төдийгүй улстөрчийн хариуцлагыг илтгэх томоохон дэнс юм. МАХН /одоогийн МАН/ АН-ын 2008 оны сонгуулийн амлалт өнөөг хүртэл биелэгдээгүй, иргэн бүхэн энэ амлалтаас тэгш хүртэж чадаагүй байна. Та бүхэн тодорхой амлалт иргэдийнхээ өмнө авсан тэр л намуудаас нэр дэвшиж байгаа, өөрсдөө ч 2 500 000 төгрөгийн амлалтыг нь өгүүлнэ хэмээн амлаж гарч ирж байсны хувьд амлалтандаа хариуцлагатай хандах үүрэгтэй билээ. Хэрэгжүүлээгүй байгаа дээрх амлалтынхаа биелэлтийг хэрхэн гүйцээх вэ?
Дээр томъёолсон бүхэн олон нийтийн Та бүхнээс хариулт хүсэн хүлээж байгаа, Монгол үндэстний өмнө тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх, амин чухал, үндэсний үзэл санааны тулгуур асуудлууд гэдэгт огтоос эргэлзэхгүй байна. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Та бүхэн ч гэсэн нэг удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр хязгаарлалгүй дээрх асуултад хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж хариулт өгнө гэдэгт найдаж байна.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,
Амлалт нэхэх Ард түмний холбооны 
          Ерөнхий зохицуулагч, 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ГАНТӨМӨРИЙН  УЯНГА

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ХУУЛЬ (June 06, 2013 3:56:52 pm )

    ОДОО БҮҮР ХЭНИЙГ СОНГОХОО МЭДЭХ ЭЭ БАЙЧИХЛАА ЭЛБЭГДОРЖИЙГ СОНГОХ ГЭХЭЭР АРД НЬ УЛААН ЛУЙВАРЧИД БАЙХ ЮМ БАТЭРДЭНИЙГ СОНГОХ ГЭХЭЭР ХАЛХЫН БӨХӨӨС ӨӨР ЮМГҮЙ ГЭХ ЮМ УДВАЛЫГ СОНГОХ ГЭХЭЭР ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД БАЙХ ЮМ

  • сонгогч (June 06, 2013 7:15:25 pm )

    элбэгдорж 4 жилийн өмнө 2,5 сая төгрөгийг хүн бүрт өгнө гэж байсан одоо өгөх байхаа ……Г.УЯНГАА ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.ЭНЭ ЭВСЭЛ УЯНГА ГИШҮҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШҮҮЛЭХГҮЙ ЯАСАН БЭ?

antalya rent a car