Шинэчлэлийн” хэмээх томдсон нэртэй Засгийн газар байгуулагдсан цагаас хойш төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хоморголон халах явдал газар авч, Засгийн газрын бүх агентлаг, яамдад халаа сэлгээ нэгэнт хавтгайрсан. Үүнээс болж төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдан, Төрийн албаны тухай хууль эрх баригчдын уланд гишгэгдэж байгааг олон нийт харж, мэдэрч байгаа билээ. Төрийн албаны эрх ашгийг хамгаалах холбооноос гаргасан тоо баримтаар 17000 төрийн албан хаагч энэхүү хууль бус халаа сэлгээнд өртжээ. Ардын хувьсгалаас хойшхи Монголын түүхийн хуудсуудыг сөхөж үзвэл 1937 онд Лхүмбийн гэх тодотголтой, 1956 онд Сэхээтний төөрөгдөл, 1964 онд Лоохууз нарын, 1996 онд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар “Хар Баасан” гаригт гэм зэмгүй төрийн албан хаагчдыг үзэл бодлоор нь алагчлан хоморголон халж байсан бол 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар Бямба гариг бүрт төрийн албан хаагчдыг хоморголон халах болж олон арван мэргэшсэн төрийн албан хаагчид болон тэдгээрийн гэр бүлийнхний сэтгэл санаанд ч засаршгүй хар толбо үлдээж байна. Дээрхи хууль бус халаа сэлгээ нь зохион байгуулалттай төдийгүй авилгын шинжтэй болж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр байгаа юм. Ялангуяа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөч болсон ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго, үндэсний аюулгүй байдлыг хангаж, хамгаалж байдаг нүд чих болсон Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Монгол Улсын стандарт, эталоны түвшинг тогтоож олон улсад дүйцүүлэлт хийлгүүлдэг тусгай мэргэшсэн байгууллага Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр нарын хууль бус халаа,сэлгээ олны анхаарлыг зүй ёсоор татаад байгаа билээ. Эдгээр байгууллагыг удирдаж байсан Ш.Солонго, Д.Гэрэл, Г.Гантөмөр нар нь Монголын төрд 20-З0 жил тасралтгүй мэргэжлээрээ ажилласан тухайн салбартаа эрдмийн зэрэг хамгаалсан, гавъяат цолтой мэргэшсэн жинхэнэ төрийн албан хаагчид юм. Өөрөөр хэлбэл төрийн албаны хуульд заасан мерит зарчмын дагуу Монголын төрийн албанд мэргэжилтнээс эхэлж ажилласаар улмаар дэвшин дарга хүртэл буюу зүйрлэвээс байлдагчаас нь генерал хүртэл тогтвортой үр дүнтэй ажиллажээ. Харамсалтай нь эдгээр хүмүүс Н.Алтанхуяг болон түүнийг тойрон хүрээлэгсэд болох Г.Дэнзэн, Б.Ариунсан, Г.Энхтайван нарт суудлаа өгөөгүйнхээ төлөө зохион байгуулалттай хуйвалдааны золиос болж ажлын байраа дээрэмдүүлжээ.
Хүргэн Г. Дэнзэнгийн үгэнд орсонгүй гэж Н.Алтанхуяг Ш.Солонгоог халжээ
Монголын төрд 30 гаруй жил ажилласан гавъяат хуульч Ш.Солонго саяхан өдөр тутмын “Өнөөдөр сонин”–д өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн талаар ийнхүү өгүүлжээ. “Төсөв тооцоог нь хийгээгүй байж элдэв төсөл хэрэгжүүлнэ, тийшээ төчнөөн төгрөг шилжүүлнэ гэнэ. Хууль дүрэмд заасан шаардлага тавихаар шинэчлэлийг эсэргүүцлээ, садаа боллоо гэж Тэргүүндээ “алтан хошуу” хүргэнэ. Сүүлдээ бараг сар бүр над дээр орж ирж, “Чи муу зайлаарай. Чамайг халуулна даа” гэдэг болсон. ХЭГ-ын ажилтнуудыг цуглуулж хурал хийгээд “Би Тэргүүн дэд болохдоо л болно, Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсгийг зурахыг минь та нар хараарай” гэдэг байлаа.” Эндээс үзэхэд Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн даалгаврыг биелүүлээгүйнхээ төлөө энэ хүн ажлаасаа халагджээ. Г.Дэнзэн гэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бол Н.Алтанхуягийн хүргэн бөгөөд Н.Алтанхуягийн дүү Г.Уянгыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан 17 тэрбумын тендерт ялуулсныг сөрөг хүчин илчилсэн. Уг нь хууль үйлчилдэг байсан бол Г.Дэнзэн яагаад ч ЗГХЭГ-ын дэд дарга болох болзол хангасан хүн биш ажээ. Учир нь энэ албан тушаалд ажиллахын тулд төрийн байгууллагад дор хаяж таван жил ажилласан байх бөгөөд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хуультай аж. Гэтэл Н.Алтанхуяг хүргэндээ зориулж хууль зөрчин журамд өөрчлөлт оруулчихаад дараа нь Үндсэн хуулийн цэцэд дуудагдах болохоор хүчингүй болгочихсон байдаг байна. Г.Дэнзэнгийн чадвар муу бас хуурамч бичиг үйлдэж ёс зүйн хувьд төлөвшөөгүй талаар Ш.Солонго тодорхой өгүүлсэн байсан. Ерөнхий сайдын суганд л дүүжлээстэй яваа хүн гэдэг нь тодорхой байна. Хамгийн ноцтой нь Г.Дэнзэн 17 тэрбумын тендэрийн гол зохион байгуулагч байх өндөр магадлалтай нэгэн аж.
Д.Гэрэлийг эмнэлэгт байхад нь халж Б.Ариунсанг томилжээ
Б.Ариунсанг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэдэг. Угаасаа “Алтан гадас” фракцын угшилтай хүн гэдэг бөгөөд Н.Алтанхуягтэй бизнесийн нэг түрийвчтэй гэж үздэг ажээ. Иргэн Б.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандаж “Б.Ариунсан гэгч мэргэжлийн бус хүнийг Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар томилсон нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг зөрчиж байна” хэмээн гомдол мэдүүлснээр түүний ТЕГ-ын дэд даргаас бараг хөөгдөөд явсан. Харин мэргэжлийн биш хүн, дэд даргын албан тушаалд тохирохгүй гэж Үндсэн хуулийн цэц үзээд байсан хүн маань Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шийдвэрээр энэ хариуцлагатай байгууллагын тооноор орж ирээд дарга болоод заларчихав. Хоёрхон сарын өмнө Н.Алтанхуяг түүнийг Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар томилчихоод Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн болж нөгөөх л үнэгэн залиа хэрэглэсэн нь энэ ажээ. Уг нь Тагнуулын Ерөнхий Газар гэдэг бол үндэсний аюулгүй байдлыг хангаж, хамгаалж байдаг газар. Ийм ч учраас Монголын төрд мэргэжлийнхээ чиглэлээр тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай дипломатч Д.Гэрэл энэ хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд Тагнуулын байгууллагын тухай хуулиар газрын даргыг чөлөөлөхдөө өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр нотолсон бол ажлаас нь чөлөөлдөг гэж заажээ. Харин бусад тохиолдолд чөлөөлөхийг энэ хуулийн 14.5 дахь заалтаар хоригложээ. Гэтэл зургаан жилийн хугацаагаар томилогдсон Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад эмнэлэгт эмчлүүлж байх хойгуур нь халж хууль зөрчсөн нь тодорхой болоод байна. Энэ талаар Д.Гэрэл ярихдаа “Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан.” Эндээс үзэхэд Д.Гэрэлийг халах хуйвалдаан нь эртнээс төлөвлөгдсөн байжээ. Н.Алтанхуягийг тойрсон авилга, албан тушаалын шинжтэй хэргүүд Б.Ариусанг томилохоос аргагүйд хүрсэн байх гэж үзэх хардлага ч байна.
Г.Гантөмөрийг томилолтоор явахад нь халж, Г.Энхтайваныг хууль зөрчин томилжээ
2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг Ерөнхий сайдын албаны эрх мэдлийг хууль бусаар ашиглан Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг албан ажлаар явсан хойгуур нь халж түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайваныг томилсон байна. Энэ нь хууль бус болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2012 оны 53 тоот шийдвэрээр тогтоогдсон байна. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх хуудас бичигдэн Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн 2013 оны 1/1214 тоотоор Ерөнхий сайдад хүргэгдсэн боловч хэрэгжүүлээгүй байна. Г.Энхтайван нь Б.Ариунсангийн адил Н.Алтанхуягийг дэвшсэн үед албан тушаалд очдог түүний хоточ нохой шиг дагаж явдаг цөөхөн хүмүүсийн нэг нь ажээ. Г.Энхтайван хууль бусаар түр орлон гүйцэтгэгчээр 3 жил гаруй ажиллаж байгаа цорын ганц дарга бөгөөд энэ хугацаанд тэрээр хууль зөрчсөн олон хэрэгт холбогдож Н.Алтанхуягийн чихийг байнга халууцуулж байгаа боловч халаад явуулчихаж чадахгүй байгаа нь тэдгээрийг нэгтгэдэг том эрх ашиг байгаа нь тодорхой юм. Г.Энхтайваны хийсэн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт үйлдлийг Авлигатай тэмцэх газраас гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоож Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсай эрүү үүсгэж хариуцлага тооцохыг үүрэг болгож байсан байна. Н.Алтанхуяг эдгээр хууль зөрчсөн үйлдлүүдэд нь ямар ч арга хэмжээ аваагүй толгойг нь илээд өнгөрүүлжээ. Г.Энхтайван 2012 оны 3 сард Канад улсын Стандартын зөвлөлийн төлөөллөгчдийг Дархан-Уул аймгийн Стандартын хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулна гэж хуурамч баримт бүрдүүлэн төсвөөс 1606710 төгрөгийг завшсаныг нь Авлигатай тэмцэх газраас тогтоож хохирлыг барагдуулах шийдвэрийг Мэргэжлийн хяналтын байцаагч гаргасан байна. Г.Энхтайван төрийн байгууллагад төрийн албаны шалгалт өгөөгүй шаардлага хангахгүй нэр бүхий олон хүмүүсийг хууль бусаар томилж цалин нэмэгдэл урамшил олгож төрийн албан хаагчдыг удаа дараа үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж шүүхийн шийдвэр биелүүлэхгүй удаан хугацаанд улсыг хохироож байсаныг Авигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтаар тогтоож улмаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 04/092/143 тоот акт үйлдэн улсад 57851818 төгрөгийн хохирол учруулсаныг тогтоожээ. Дээрхи хууль бус үйлдлүүдэд хариуцлага хүлээх ёстой Г.Энхтайван тус газрын дарга Г.Гантөмөрийг Н.Алтанхуягт алтан хошуу хүргэн халуулж энэхүү хуйвалдаандаа Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэнг оролцуулан даргын суудалд заларсан байна. Энэ талаар Г.Гантөмөр сонинд өгсөн ярилцлагандаа “ Мэдээж, намайг зайлуулахын тулд Г.Энхтайван ар хударгаар яаран “түгжилдэж” зохиомол матаас бичих, хууль бусаар ажил хүлээн авах гээд бүх л муу аргыг хэрэглэсэн. Хуулийн дагуу бол Шадар сайд комисс томилж намайг байлцуулан ажил хүлээлцэх ёстой. Гэтэл энэ журмыг зөрчөөд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн хүчин төгөлдөр бус тэмдэглэл барьчихсан гүйж ирээд миний ном, эд зүйлийг өрөөнөөс гаргуулж, тоос шороотой агуулахад хаясан юм билээ. Намайг гадаадад төрийн томилолтоор явж байхад тийм хуйвалдаан болсон. “Аливаа хуйвалдаан эрт орой нэгэн цагт илэрдэг” гэж суут хүний хэлсэн үг бий. Хожим шүүх дээр бүх зүйл тодорхой болж хууль зөрчсөнийг нь тогтоосон” юм гэжээ.
Н.Алтанхуяг нарыг авилгын хэрэгт шалгаж хариуцлага тооцох ёстой
Ийнхүү түүний хийсэн цөөхөн томилгооноос үзэхэд “Шинэчлэлийн” гэх гоё нэртэй Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг намчирхах, найзархах, гэр бүлэрхэх, албан тушаал, эрх мэдлийн нэр сүрээр төрийн байгууллагын дотоод ажил хэрэгт гүн гүнзгий хутгалдан орж хүний нөөцийн бодлогод ил далд хэлбэрээр нөлөөлж, ард түмний хэлдгээр “Төрийн албыг төрлийн алба” болгон хувиргаж байгаа зүй бус үзэгдэл нэгэнт бий болж, хэзээ арилах нь мэдэгдэхгүйгээр бууриа засжээ. Авилгатай тэмцэнэ гэж ярьдаг Ерөнхий сайдын хууль зөрчих байдал хирээс хэтэрч байгаа тул түүнийг тойрон хүрээлэгчдийнх нь хамт авилга, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт шалгаж үнэн мөнийг тогтоон хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцэх буй заа. Энэ асуудалд сөрөг хүчний шаардлагаас гадна хууль шударга ёсыг хэрэгжүүлж хувьсгал хийнэ хэмээн гарч ирсэн “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн тууштай байр суурь ч ихээхэн үүрэгтэй юм. Улс төрийн соёл хэвшсэн оронд бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдгээр хууль бус үйлдлүүдийнхээ төлөө өргөдлөө өгөөд огцорчихсон байх байлаа. Авилгын эсрэг Монгол Улсын хуулийн 3.1.1.-д “авлига” гэж албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж заасан байна. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 264.1.-д “Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Холбоотой мэдээ
-
uuree ewduulsen shorgooljnuudaa gejshorond ni hataaolson orlogiinhoo heden huwiig ajilchidda ogdog we shaa (June 06, 2013 11:54:24 am )
idej uuh ni humigdaad ireheer mon chi ih horsoh ym daa ene humuus
-
Jj (June 07, 2013 1:16:29 am )
Avilgachdiig shiitgej bui n sain hereg bolovch Solongo Gantomor metiin tursh****tai alban haa****diig hoogood DULZEN metiin nus ****andaa *****ldsan *****uudiig tatvar tologch bidnii mongoor tejeegeed baigaa n haramsaltai bna.Iim baival tatvar tolohoos durgui hurch bna.Ene Dulzeng tejeeh gej bid tatvar tolj baigaa ym uu Altanhuyagaa
-
-
ganaa (June 06, 2013 12:15:47 pm )
ene baidal bur gazar awlaa. huduu oron nutagt bur alingaa aldsan. yu bolj bna. odoo mergeshsen alban haagch bid yu hiihee medehgui bn. ene olon huniig halchihaar turiin ajil yaj yawah bolj bna. bodlogo ch bur baihgui bolloo. shineer garch irsen yamduud ch ajlaa medehgui huneer duurchihsen mongoliin uilchilgee ulandaa gishgegdlee. odoo yana daa. ene baidliig gadnii owjin humuus ashiglah wii dee. dor ni l urund oruulaad gazar nutgiig mini ezelj awna shuu dee. gemtei darga naraar ni oroldood jiriin alban haa****d bid naraar oroldohgui baih heregtei sh dee. altanhu*****n zasgiin gazariig unagah heregtei. tegehgui bol udah tusam hund baidald orno shuu minii ard tumen mini. bid dhin uur gazar nutagt turuhgui shuu dee. hun neg l amidran gedgiig sanaj yaw. buh yum saihan bolno
-
sainaa (June 06, 2013 2:47:04 pm )
bvgdiig tsegtsleh tsag ni bolson shvv dewe hu
-
энхэр (June 06, 2013 3:31:00 pm )
алтанхуягийг хусчихаж чаддаггүй арчаагүй л юм даа одоо юунд гомдоллох билээ дээ элбэгтээ ан-ынханд л гомд эсвэл өөртөө гомдоцгоо дуракуудаа
-
наранхүү (June 06, 2013 6:01:39 pm )
энэбичигдээд яригдаад байгаа асуудал бүгд л үнэн биз дээ.гэтэл яагаад энэ талаар шудрага ерөнхийлэгч дуу гарахгүй гарсан дуу нь биелэгдэхгүй худлаа хуурамч багаа хэрэглээд байгаа юм бэ.аливаа юманд бас нэг хариуц******** гэж байдагдаа.ардчиллынхан болон засаг ноён арай дэндэж ард биднээр тохуурхаж байна даа юм эаэлжтэй дэаэ хэзээ нэгэн цагт энэ бүхний учиг тайлагдах б изээ
-
ЗОЧИН (June 07, 2013 8:01:17 am )
ЭНЭ БОЛ АЙМШИГТ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЮМ. ОЛОН МЯНГАН МОНГОЛЧУУД АЛТАНХУЯГИЙН ЛУЙВАРЧДАД ТААЛАГДААГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ГУДАМЖИНД ГАРЧ БАЙНА ЭНЭ ШУДАРГА ЁС МӨН ҮҮ БАТЦЭРЭГ,УЯНГА, БАТЦОГТ ТЭРБИШДАГВА НАРАА
-
зочин (June 08, 2013 3:31:31 am )
үгүй энэ бичсэн зүйл үнэн бол нэг талаараа маш сайн бна, тэр солонго эд нарын хөдөлмөрийг үнэллээ одоо зайлаач, энэ хүн чинь 20той энэ албыг ха******гүй бгн биздээ тэтгэвэртээ гардаггүй ю******? юундаа зууралдаад бгн, 30 жил ажиллуулчихаад ганц медаль ч гүй хөөгөөд л гаргадаг чштээ, миний ээж 7 хүхдээ 45 хоногтойд нь орхиод л томд нь багын нь гээд 30 жил хөдөлмөрлөсөн. Х******** гэхээр өөр олигтой хүн байдаггүй ээж минь залуучууд сурагдээ гээд л гарсан Энэ хүмүүс 20-30 жил болсийн бол залуучуудад боломж олгооч, харин нөгөө талаараа бхгүй хойгуур нь халдаг их ****** юм хийсэн бна гэж бодож бна.
8 Comments