antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 10 comments

Ё.Отгонбаяр эхнэрийнхээ хэргийн талаар твиттерээр дамжуулан хариулжээ

нийтлэсэн Admin

159778451afab86da4b531Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн.

Тодруулбал, Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн байна. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн ажээ.

Харин сэжигтэн О.Эрдэнэсолонго нь  энэ мөнгөний талаар юу ч мэдэхгүй гэж мэдүүлээд байгаа юм байна. Түүнчлэн тэрбээр “Sky” их дэлгүүрийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэнэ. Тиймээс дээрх хэмжээний мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс орсон болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа гэсэн юм. Мөн УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг  их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас  О.Эрдэнэсолонго нарын холбогдох хүмүүсийг шалган, хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажиллагаа хийгдэж эхэлсэн аж. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүн  Ё.Отгонбаяртай холбоотой нь  тогтоогдвол  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих аж.

Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Би хөдөө явж байна. Ямарч байсан дуулдаагүй мөнгө байна. Ийм их мөнгө надад байхгүй гэдгийг баттай хэлье. Очиж байгаад мэдээлэл өгье. Одоо та нараас илүү мэдээлэл алга” хэмээн твиттерээр дамжуулан хариулжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • dorj (June 06, 2013 11:33:28 am )

    Ehneree shorond yavuulah ni yadarsan ch er boldoo.Boo d ochih ni l dee.

  • shorond ni hataaolson orlogiinhoo heden huwiig ajilchidda ogdog we shaa (June 06, 2013 11:51:02 am )

    hulgailsan mongnoosoo ydaj 1 hund tuslaj uzsen bolow uu ugui bhaa muu bird

  • татар (June 06, 2013 12:26:09 pm )

    Монгол улсын гадаад өр зээл нь 2011 хүртэл 2-ТЭРБУМ орчим Америк До******** байж байгаад 2012-оны үеээс 7-ТЭРБУМ орчим Америк До******** болж огцом нэмэгдсэн гэж 2012-оны сонгуулийн өмнө яридсан билээ. Тэр үеийн Монгол банкны Ерөнхийлөгч Пүрэвдорж Тайлбар хийдээ Засгиийн газар баталгаа гаргаж өгсөнөөр Уул уурхай, Барилгын компанууд зээл авсан. Төр засаг тэр зээлийг төлөхгүй Компанууд төлөх тул айх зүйл биш гэсэн Тайлбар хийж байлаа. Сэтгүүлчид ямар ямар Компанууд хэдий хирийн МӨНГӨ зээлсэн болохыг лавлахад УЛСЫН НУУЦ гээд хэлээгүй юм. МАН-ы БАТБОЛДЫН ЗАСАГ Компануудад баталгаа гаргаж өгч, Гадаадын банкнуудаас ХҮҮ БАГАТАЙ зээл авахуулаад, Тэр зээлсэн мөнгөнөөс нь ХУВЬ ХҮРТДЭГ БАЙЖЭЭ. Засгийн Газарын ГИШҮҮН ЭМ-ийн сайд ХҮРЭЛБААТАРЫН нуусан мөнгө, Ё.Отгонбаяр сайдын эхнэрийн дансаар эргэлдэж бсан Мөнгөний эх сурвалжууд нь дээрх Засаг баталгаа гаргаж өгч авсан зээлээс хувь хүртсэн сайдуудын мөнгө байх бүрэн боломжтой юм. Лиценз зарлаа, бизнесс хийлээ гэхэд тийм их мөнгө цугларах боломж Тун бага юм. Энэ чиглэлрүү шалгах хэрэгтэй. Е-сайд асан Батболд мэтийн баян хүнд орж гарч байгаа мөнгө их тул арг******** амархан юм. Харин Ё.Отгонбаяр, Хүрэлбаатар мэтийн сайдууд хүртсэн хувиан шингээж чадахгүй баригдаж байгаа нь энэ байх даа.

  • МОНГОЛ (June 06, 2013 2:54:05 pm )

    ӨӨРИЙНХӨӨ ДАНСНЫ МӨНГӨ ТӨГРӨГИЙГ МЭДДЭГГҮЙ ХҮН ГЭЖ ХААНАА БАЙХ ВЭ ДЭЭ ТЭНЭГ Л БИШ БОЛ ЭНЭ Ч АРАЙ ДЭНДЭНЭЭ СОНИН АВГАЙТАЙ Л ОТГОНБАЯР ЮМДАА

  • МӨӨГИЙ,ЗАР (June 06, 2013 5:38:06 pm )

    ДАНСАА АШИГЛУУЛЖ МӨНГӨ УГААЖ ӨГНӨ, ЯАРАЛТАЙ ХОЛБОО БАРИНА УУ

  • ачу (June 06, 2013 5:43:14 pm )

    Муусайн дотоодын дайснууд хулгайлсан мөнгөө яахаач мэдхээ больтлоо баяжсан байна гээч!!Амьдралын бүх зрдлаа ард түмнээр төлүүлнэ дээр нь хулгай,авилга,газар нутгаа зарна арай л дэндэж байна.Хамаг хуулиа үүндээ тааруулаад өөрчилсөн байхад арга алгаа,төргүй болхоор түрэмгийлэгчид толгой дээрээ явах шахаж байх шивдээ!!Төрийн ордноор дүүрэн мөнгөнд галзуурсан хүмүүс бие биенээсээ өрсөлдөж,хажууд нь байгаа эрүүл нь солиорох шахаж байгаа бололтой.Удахгүй эзэнтэй болох биздээ!!!

  • үнэн (June 06, 2013 7:29:32 pm )

    луйварчдын хөл монголд удаан гишгэхгүй байх болтугай .нүгэл уул нь нүдээ олдогсондоо хуулийнхан л бүү худалдагдаасай билээ

  • tuya (June 06, 2013 10:10:02 pm )

    gar xul bolj amdargcad cain ***lga tsaanaa ix noo baigaa

  • irgen (June 08, 2013 9:52:59 pm )

    ******chdiig ilruuleh ni zuv

  • ШАВАР (June 11, 2013 7:24:51 am )

    Би мэднэ х үний хувьд сайн хүн удам сайн юу болов үнэн тийм бгалсон бол хэргээ хүлээ олон хүн битгий зовоо удам угсаа нэр төрөө бодБулган хангайн сайн хүү Хулгар Нацаг биш батал

antalya rent a car