Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг Монголын хуулийн байгууллагаас интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай ЦЕГ-аас хэвлэлийнхэнд албан ёсоор зарлалаа.
Н.Хүрэлбаатар нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хилээр гарсан бөгөөд одоо аль улсад байгаа нь тодорхойгүй байгаа аж.
УИХ-аас өнгөрөгч тавдугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг батлаад байгаа. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар банкаар дамжиж буй 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй мөнгөн гүйлгээг шалгахаар болсон. Тиймээс Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын сейфэндээ хадгалж байсан их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа аж.
Н.Хүрэлбаатарын нууц хүү хэмээгдэж буй Х.Энхбат гэгчийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 5-А байрны 35 тоотоос их хэмжээний сейфтэй мөнгө алдагдсан дуулиан өнгөрөгч дөрөвдүгээр сард дэгдсэн. Тэр үеэс Хууль хяналтын байгууллагынхан түүний хүү Х.Энхбатыг цагдан хориод байгаа бөгөөд Х.Энхбат сайд асан Н.Хүрэлбаатар өөрт нь мөнгө хадгалуулж байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Х.Энхбатын хувьд хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж эхлэх үед сейфэнд байсан хоёр сая 245 мянган юань (тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг) болон 6000 ам.долларыг “Бизнес эрхэлж олсон мөнгө” хэмээн мэдүүлж байснаа удалгүй “Миний залбирдаг Христийн сүмийн Болд гэж пасторынх. Нэгэнт сейф олдсон тул хэргийг хааж өгнө үү” гэж хүсэлт гаргаж байжээ.
Түүний хүүг цагдан хоригдсон хэвээр байгаа ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
sondor (June 06, 2013 11:50:00 am )
ene hun huuli bus yum hiih hun bish ee bid er n ymar ertuntsud amidraad bnaa aimaar yum husvel heniig ch yug ch yund ch buruutgaj boldog boljee
1 Comment