Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьжээ. Учир нь түүний Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн байна. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар дансаар нь дамжсан, төгрөгөөр 13.9 тэрбум төгрөг байршсан асуудлыг мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго нь энэ мөнгөний талаар юу ч мэдэхгүй гэж мэдүүлээд байгаа юм байна. Түүнчлэн тэрбээр “Sky” их дэлгүүрийн хувьцааны дөрвөн хувийг эзэмшдэгээс өөр санхүүгийн эх үүсвэргүй гэнэ. Тиймээс дээрх хэмжээний мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс орсон болохыг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгийг зохион байгуулалттайгаар бүлэглэн угаасан, татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн бүрэлдэхүүн үүссэн учраас О.Эрдэнэсолонго нарын холбогдох хүмүүсийг шалган, хөрөнгө битүүмжлэх, үзлэг хийх, олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг ажиллагаа хийгдэж эхэлжээ. Хэрэв энэ мөнгө УИХ-ын гишүүнтэй холбоотой нь тогтоогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хүсэлт тавих юм байна.
Мөнгө угаах болон эдийн засгийн далд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-аас хамтарсан Ажлын хэсэг байгуулсан байна. Энэ хүрээнд О.Эрдэнэсолонгын дансаар их хэмжээний мөнгө дамжсан болохыг илрүүлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (June 06, 2013 10:40:15 am )
Avilganii menge eer u ch bish de
-
Anonymous (June 06, 2013 11:38:49 am )
хар хүүрнүүдийг шоронд хийгээчээ……тийм их мөнгө яааж яваад энэ хүнд очдог юм вээ….зүгээр л хар ********нууд эрх мэдэлд гарахаараа яагаад ингэж баяжаад байнааа
-
zochin (June 06, 2013 11:46:09 am )
ingej ***lgah ch uul ni zuv shuu . Gehdee Elbegdorj , Bayartsogtiig ***lguulahgui baigaa ni l egduutei yumdaa. Eneneesee bolood magadgui erunhiilugch boloh bolomj ni bagasaj baigaa baih gej bodoj baina
-
Anonymous (June 06, 2013 12:05:19 pm )
Ардын намынхны захын жишээ лдээ энэ бол би яг 14жил одор шоногуй ажиллаж байж орох орон унах унаатай болж 7-*ажилчинтай нэг компани байгуулаад банкны зээлнээс салаагуй явна тэгэхэд ардын намын ах нар хэдэн зуун тэрбумаар нь хусах юм юу ч хийлгуй байж байгаал бух насаараа идэх монготэй болох юм даа. Уунийг тас цохиж хамгийн хатуу ялаар шийтгэх хэрэгтэй эс богоос бугд энэ замаар явахыг хуснэ ************** цэцэглэнэ улс орон африк болж улэнэ дээ ********** гэж
-
зочин (June 06, 2013 1:14:41 pm )
яг үнэн, тэр баярцогттой хамт, хөөе монголыг мөнгийг гадаадад гаргасан баярцогт одоо хаана явнаа. олж аваад хариуц******** хүлээлгэх ёстой.
-
-
zochin (June 06, 2013 1:55:23 pm )
ene songuuln umnu hiigdej baigaa zohiomol herer bish biz de uyn aimaar um be Elbegdorjoo iim muuhai argaar olon huniig ****rgolson aimaar sur duuliantai um hiih hereg bna uu
-
Anonymous (June 06, 2013 3:46:32 pm )
хн ингэж их луй вардсан хүмүүс lv burberry өмсөж гадаадаар зугаа лах нь аргагүй юм байна. яаж идэхээрээ ханаж цадахаа мэддэггүй байнаа.
-
Anonymous (June 07, 2013 8:43:41 am )
энэ чинь харин өөр юм бодогдуулаад байна аа. Банкныхан хүний хадгаламж, нэрийн данс, карт ашиглаж хуурамч гүйлгээ хийдэг гэдгийг л гаргаж тавьсан байх. Тэр дундаа ХУДАЛДАА ХӨГЖИЛ, ГОЛОМТ банкууд аль эсвэл улс төр байна аа. Би дээрхи 2 банкинд байсан дансуудаа хаалгасан. Түүнээс биш нэг хүний дансаар эзэн нь мэдэхгүй орж гараад байна гэдэг нь сонин Наад барьсан Эрдэнэсолонгоо гаргаад банкныхныг шалгаарай даа. Нийгэмийг эмх цэгцтэй тайван байлгах үүрэгтэй ХУУЛЬ ЗҮЙН САЙд, ЦАГДААГИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ яаран батлаагүй байж зарласан нь хувь хүмүүс өөрсдөө нийгмийн юунд турхираад байна аа. Нэг л сонин байх чинь дээ
-
eh oronch (June 07, 2013 11:00:45 am )
geriig zaagaad og bi bugdiig ***daad ogie
9 Comments