“Есүнхэн мэргэн” сурын холбоо анхдугаар наадмаа энэ ням гаригт үндэсний сурын талбайн зурхайд зохион байгуулах болжээ. Энэхүү шигшмэл харваанд 128 харваач цэц мэргэнээ сорих юм байна.
Тэд 75 метрийн зайнаас үндэсний сурын харвааны нум саадгаар товх харвах бөгөөд тэмцээний аваргыг бөхчилсэн дүрмээр тодруулна гэлээ. Энэ жилийн тэмцээн үндэсний их баяр наадмын өмнө болж байгаа нь сурчдын бэлтгэл сургуулилтад сайнаар нөлөөлнө хэмээн холбооныхон дүгнэж байгаа юм.
Сонирхуулахад, тэмцээний нийт шагналын сан нь долоон сая төгрөг байх гэнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.