antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2013 Comments are off

Өсвөрийн шатарчид ААШТ-нд өрсөлдөхөөр мордлоо

нийтлэсэн Admin

349019f613c9660bigТайланд улсын Чангмай хотноо маргааш шатрын өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн эхэлнэ.

Тэгвэл  өчигдөр Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан манай улсын өсвөрийн баг тамирчид 18 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн тэмцээн охид, хөвгүүдийн төрөлд 8, 10, 12, 14, 16 болон 20 насны ангиллаар нээлттэй болно.

Тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр орон нутгийн цагаар 20:00 цагт  болох аж. Харин маргааш өглөө 09:30-10:30 цагийн хооронд нээлтийн ажиллагаа болсны дараа өдрийн 13:00 цагт тэмцээн эхлэх юм байна.

Энэ удаагийн Ази тивийн аварга тэмцээн найм хоногийн турш үргэлжилж, 13-ны өдөр өндөрлөнө. Харин энэ сарын 14-нд хаалтын ажиллагаа болох юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car