Өнөөдөр нээхээр төлөвлөж байсан Дунд гол буюу үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4км авто зам, Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг 6 сарын 5-ны өдөр нээх байсан боловч 25-нд нээхээр хугацааг хойшлуулсан байна. Дулааны 2 компенсаторын өргөтгөл болон цахилгааны шугам шилжүүлэх ажлууд графикт хугацаандаа хийгдэж амжаагүйгээс ийнхүү зам нээх хугацааг 20 хоногоор сунгасан байна. Түүнчлэн зам, барилгын ажилтай зэрэгцэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Дунд голын эргийн дагуу тулц бетон хана хийх юм. Зам засвар өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Си ЭФ Си” групп гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ .
Холбоотой мэдээ
Comments are closed.