antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2013 Comments are off

Байгалийн түүхийн музейг хаажээ

нийтлэсэн Admin

baigaliin-muzein-zam-middleБайгалийн түүхийн музей өнгөрсөн тавдугаар сарын 31-нд үүдээ барилаа. Учир нь 1953 онд ашиглалтад орсон барилга нь элэгдэж муудаад ховор нандин үзмэрүүдээ дэлгэх боломжгүй болж, нурахад ойрхой болсон байна.

60 жил болж буй эл барилгыг 2007-2011 онд мэргэжлийн хяналтын байцаагч нар гурван удаа шалгаад, “Барилга байгууламжид тавих шаардлага хангахгүй байна. Газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь яаралтай зогсоох хэрэгтэй” гэсэн дүгнэлт гаргасан аж. Тэдний дүгнэлтийг БСШУЯ-нд танилцуулахад үнэн, эсэхийг нь хянуулна гээд 2012 онд БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаныхан ШУТИС-ийн дэргэдэх “Ре констракшн” лабораториор шинжилгээ хийлгэсэн. Тус лабораторийнхон манай музейн барилгын бүх материалаас дээж авч шинжлээд 2012 оны долдугаар сард “Мэргэжлийн хяналтынхан зөв дүгнэлт гаргажээ. Музейн “А” блок ослын байдалд тул ашиглаж болохгүй. Барилгыг яаралтай актлан, буулгах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. “А” блок бол олон нийтэд үйлчилдэг хэсэг бөгөөд 1250 үзмэр байдаг байна.  2013 он гараад МХЕГ-аас дахиад “Дөрөвдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь зогсоо” гэсэн албан тоот ирүүлсний дээр ССАЖ-ын сайд тушаал гаргаж, тавдугаар сарын 31-нд үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм байна.

Үзмэрүүдийг баглаж боон фондод байршуулах юм байна. Энэ ажилд нэг жилийн хугацаа шаардагдах ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car