antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2013 3 comments

“НАЗУ КОНСТРАКШН”-ИЙН 1,5 ТЭРБУМЫН ШАНТААЖ

нийтлэсэн Admin

c-053703Засгийн газрын хэрэг эрхлэх газрын авто баазын хашаанд 12 давхар өндөр шар байшин бий. Зургаан давхар байсан барилгыг  “Назу констракшн” компани 2010 онд хүлээж аваад гурван жилийн хугацаанд ийм болгосон.  2008 онд суурийг нь тавьж эхэлсэн  энэ барилга олон компанийн гар дамжсаар тавин жилийг үдсэн нь энэ. Харин сүулчийн  эзэндээ очоод ашиглалтанд орохын өмнөхөн   1.5 тэрбум төгрөгийн барьцаа болчихоод ханхай хоосон дүнхийж байгаа юм.

“НАЗУ ӨӨРИЙН ГЭСЭН АЖиЛЧИНГҮЙ БАЙЖЭЭ

Учрыг тодруулбал, 2010 онд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Барилга эахиалагчийн алба “Нату констракшн ‘ комнанийн хооронд гэрээ байгуулжээ. Өмнө нь “Элбэг харш” гэх комнанийн гуйцээн хийж чадаагүй зургаан давхар барилгыг “Нату констракш н“-аар гүйцээлгэн бариулж 88 айлын орон суун болгохоор тохиролцсон байна.  Туүний 60 айлын сууцыг төрийн албаны ажилчдад зориулна. Харин 28 айлын сууцыг нь “Назу констракшн” мэдэлдээ авч борлуулах эрх авчзэ. Ингээд удалгүй ажлыг хүлээлгэж өгөөд  гэрээний  дагуу төлбөрийн 90 хувийг захиалагчийн талаас шилжүулсэн байна. Анхны гэрээ ёсоор гүйцэтгэгч компани  орон сууцыг  2011 оны зургадугаар сард  хүлээлгэж  өгөх ёстой байж.

Гэтэл “ Назу констракшн”-ийн анх амалж байсан бүх зүйл  худал болох нь илэрчээ. Тус компани өөрийн гэсэн үндсэн ажилчингүй орон  тооны инженер техникийн ажилтнууд нь чадваргүй. Ажиллах хүчээ түрээсийн бригадаар бүрдүүллэг байж.  Ингээд  түлхүүр гардуулж өгөх санхүүгийи чадвартай гэж байсан компани мөнгө  дуусчихлаа  тэр бригадтай тийм гэрээ  хийж  байна, судалж байна,  үнэ мөнгөө  тохирохгүй байна гээд олон  шалтаг хэлсээр өдийг хүрчээ. Ингээд уг ажлыг хүлээж  авснаас хойш бүтэн гурван жилийн дараа барилгын ажлыг арай гэж 97 хувьд  хүргэчихээд  заах зээлийн ханш нэмэгдсэн.  Бид маш их алдагдал хүлээлээ, манай компани дампуурах гээд байна гэсэн шантааж хийгээд ашиглалтад орох дөхсөн барилгаа цоожилчихоод  шүүхдэлцээд  явж байна. Өөрөөр  хэлбэл, барилгаа албаар удаан хугацаанд  гүйцэтгэж  ханшийн зөрүүнээс мөнгө олдог башир арга гэнэ. ЗГХЭГ- ын Барилга захиалагчийн албаны тооцоогоор одоогоор өгөх ёстой мөнгөнөөсөө  134 сая төгрөгийг тус компанид илүү төлжээ. Шалтаг, шалтгаан тоочих болгонд нь холбогдох зардлыг гаргаж өгсөөр  энэ хэмжээнд хурсэн байна. Учир нь тус барилгыг хүлээж хүүтэй зээл тавьж түрээсийн байр хэсч байгаа  88 өрх байгаа юм.

 

ХАМААТАН ЭЗДИЙН ХАЛААСНЫ КОМПАНИ

“Назу констракшн” барилга  бариулах  үндсэн ажилчингүй боловч тун олон захиралтай аж. Анх  2010 онд  тус компанийн захирал  Б.Наранцацрал  гэдэг залуу гэрээг нь хийж, гарын үсэг зурсан  байна. Гэтэл 2011 оны   зургадугаар сард эгч нь болох   Б.Наранзул ирээд  “Манай дүү маш  алдагдалтай  гэрээ хийжээ. Би  жинхэнэ  захирал  нь байна” гэж баахан юм ярьчихаад явсан гэнэ. Түүнээс хойш утсаа ч авахаа больсон байна. Гэнэт наймдугаар сард нөгөө дүү нь болох Б.Наранцацралт ирээд  гэрээнд тодотгол  хийх шаарлдагатай, нэмэлт санхүүжилт хэрэгтэй гээд 280 сая төгрөг тэр өдөртөө шилжүүлэн авч. Ингэхдээ  есдүгээр сарын 9-нд ашиглалтад оруулна гэсэн гэрээг дахин хийжээ.  Мэдээж энэ хугацаандаа барилгыг ашиглалтад оруулсангүй. Гэтэл аравдугаар сард нь дахиад  тус компанийн дэд ерөнхийлөгч  н.Эрдэнэбаяр гэдэг хүн арванхоёрдугаар сарын 20-нд хүлээлгэж өгнө гэсэн график бариад  хүрээд  ирж. Тэрээр тухайн үедээ “Энэ  барилгыг одоо би  яг  биечлэн хариуцаж дуусгана.  Энэ бол яг эцсийн хугацаа, дахиж хойшлуулахгүй хэмээн ярьж байсан гэнэ. Ийнхуү  олон  захирал алдагдалтай ажиллаж байгаагаа гайхсан бичиг барьж ирсээр хамгийн сүүлд  өнөөх Б.наранзул  гэдэг  эмэгтэй  ээж зөвлөхөө  дагуулан ирж уулзаад “ Манай ажил гүйцэтгэсэн  бригад  мөнгөө нэхээд манай компани дээр ирээд суулт зарлаад байна. Бидэнд мөнгө алга. Манай компанид  мянган төгрөг ч байхгүй, алдагдалд орлоо” гэсэн байна. Энэ байдлыг нь Барилга захиалагчийн алба мөн л зөөлнөөр хүлээн авч гүйцэтгэсэн ажлынх нь ажлын  хөлс болон  шаардлагатай материалуудыг нь авч өгсөөр дээрх илүү санхүүжилтийг олгочихжээ. Гар бариад бугуй барина гэгчээр цагаан сарын дараа “Назу констракшн”  комнаниас  1,5  тэр6ум төгрөгийн алдагдалд орсон, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өг ” хэмээн Барилга захиалагчийн албыг дарамтлан орон сууцны талбайн үнээ нэмэхийг шаардаж барилгыг ашиглалтад оруулчихвал манай компани юу  ч олж авч чадахгүй болно гэдгээ нуулгүй илэрхийлэн барилгыг барьцаалж ажлаа зогсоосон байна. “Назу констракшн” ЗГХЭГ-ын Барилга захиалагчийн албанаас 950сая төгрөг нэхэмжилж шүүхэд ханджээ. Ийнхүү аав,  ээж, хүү охины  нүдэнд 88 айлын орон сууцны барилга  нь тэрбум гаруй төгрөг олж авах барьцаа болж хувиран, 88 айлын эрх ашиг  юу ч биш зөвхөн мөнгө  л нүдэнд нь харагдах болжээ.

 

ӨӨРСДӨӨ ОБОЙГОО НААЯ,  ХОГОО ЦЭВЭРЛЭЧИХЬЕ  ГЭЖ ГУЙЖЭЭ

Анхнаасаа тохиролцож ажил авчихаад илүү мөнгө нэхэн шүүхдэлцэж яваа  “Назу констракшн”-ийн балгаар 88 айлын эрх ашиг хохироод байгаа юм. Байр, хашаа байшингаа зарсан нэгэн байхад түрээс, зээлийн хүүндээ хамаг цалингаа өгчихөөд явж байгаа нь ч бий гэж захиалагчдын төлөөлөл бидэнд ярилаа.

Тэд цаашид “Назу констракшн” компанид битгий тендер өгөөч, барилга барих эрхийг нь цуцлаач хэмээн хүсч байна. Дахиад хэдэн айл энэ мэт хохироохыг мэдэхгүй гэлээ. Барилгын ажи бараг 97 хувьд хүрчээ. Захиалагчид нь ярилцаад ашиглалтад оруулах түр хороо байгуулсан байна.  Түр хорооны зүгээс барилгын ажлыг хурдан дуусгахаар боломжтой бүх сонголтыг гүйцэтгэгч талд тавьжээ.  Бүр барилгын  өрөөнүүд, коридорын цэвэрлэгээний ажлыг ч захиалагчдын зүгээс хийж хог шорооноос нь салгахад нэмэр болохоор субботник хийж дэмжлэг үзүүлсэн ч гүйцэтгэгч компанийн түгээс ажлаа дуусгахыг үнэхээр хүссэнгүй. Сүүлдээ захиалагчдаас үнэхээр мөнгөгүй юм бол өрөөнүүдийнхээ обойг бид өөрсдөө нааж,  үлдэгдэл ажлаа өөрсдөө хийж дуусган орьё  хэмээн захиалагч нараас санал болгосон ч Назу констракшн компани шүүхийн шийдвэр гарч мөнгөө авахаас нааш нэг ч хүн битгий оруул хэмээн хамгаалалтын албандаа үүрэгдэж дээрх барилгын талбайд  хүний хөл гишгүүлэхээ больсон байна. Тус комиани өөрийн мэдлийн 28 айлын сууцныхаа 20 айльн гэрээг Орон сууц санхүүжилтийн корпорацитай хийжээ. ОССК-иас тус 20 айлын зээлийг шийдвэрлэж  санхүүжилтийг нь “Назу констракшн”-д  шилжүүлсэн байна. Төрийн албан хаагчдаас гадна метр квадратыг нь нэг сая 200 мянган төгрөгөөр  үнэлж авсан эдгээр 20 өрх өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй давхар хохирч байгаа аж.

Б.УРАН “Зууны мэдээ “


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • З очин (June 05, 2013 12:01:21 pm )

    эНЭ ЧИНЬ АН-ЫН ЭРДЭНЭЧИМЭГИЙН ОХИН КАМПОНИ ШҮҮДЭЭ,ХӨНГӨН БЕТОНИ ХХК-НЫ ЭРДЭНЭЧИМЭГ ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ШҮҮДЭЭ НАРАНЦАЦРАЛТ ЧИНЬ ХҮҮХЭД НЬ БАЙХГҮЙ ЮУ ЭЛБЭГДОРЖОО

  • zochin (June 05, 2013 10:08:46 pm )

    yamar balai kompani be. ter aav eej huuhduuteigee niilj ard tumen ***iroohoo bolij uzeechee. baliar luuibarchuud!!!!!!

  • zochin (June 06, 2013 3:59:52 am )

    harmsaltai yumaa,durgui hurch bna

antalya rent a car