antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 3 comments

Хятадууд эмнэлгийн хаягдлаар, хүүхдийн тоглоом үйлдвэрлэж Монголруу шахдаг

нийтлэсэн Admin

9007_674Хятад улсад эмнэлгийн хог, хаягдлаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэж байгааг төрийн байгууллагууд нотоллоо.

Гуандун мужийн хүнсний аюулгүй байдлыг хянах газрын 5-р сарын 29-ний тайланд “Хүүхдийн тоглоомын 64,4%, хүүхдийн хувцасны 28%, хүүхдийн гутлын 37% нь Хятадын стандартад нийцэхгүй” гэж дүгнэжээ. Хятадын алдартай компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хүртэл хортой бодис агуулсан байв.

Хяналтын байгууллагууд 10 хотын 97 байгууллагын бүтээгдэхүүнийг шалгажээ. Гэтэл хүүхдийн бараанд формальдегид маш өндөр түвшнээр агуулагдсан байв.

Энэ бодис хорт хавдар, арьсны өвчин, мөгөөрсөн хоолойн үрэвсэл үүсгэдэг аж. Мөн зарим барааны “pH” үзүүлэлт (хүчиллэгийн хэмжээ) нормд нийцээгүйгээс гадна канцерогентэй будаг болон өөр олон төрлийн хортой бодистой байлаа. Харин Гуйжоу мужид хийсэн шалгалтаар хүүхдийн тоглоомын 13%, хүүхдийн хувцасны 60% нь хортой бодис агуулсан байв.

Хятадын “Синькуайбао” сонин 5-р сарын 27-ны нийтлэлдээ “Засгийн газар хориглосон ч эмнэлгийн хаягдал хогийг ашиглаж, боловсруулан хүүхдийн тоглоом хийсээр байна. Эмнэлгийн хаягдал хог нь жирийн хаягдал, хогоос 1000 дахин их хортой. Маш их хэмжээний микроб, бактери агуулдаг” хэмээжээ.

Гуандун мужийн Шаньтоу хотын хүүхдийн тоглоомын үйлдвэрт эмнэлгийн хаягдал нийлүүлдэг Линь гэгч этгээд “Хамгийн их авдаг нь тариур /шприц/, дуслын систем” гэж мэдэгдсэн байна.

Хятадад 2 стандарт үйлчилж байгаа талаар зарим эх сурвалж мэдээллээ. Европ, АНУ, Зүүн урд Азийн орнуудад зориулан чанартай барааг цэвэр түүхий эдээр үйлдвэрлэдэг бол Хятад дотроо эмнэлгийн хаягдлаар хортой бараа хийдэг аж. Манай Монголын зарим наймаачин хямдаас нь түүж, эх орондоо авч ирж зардаг. Гэтэл энэ нь цөөхөн монголчуудад ямар хор уршигтайг төр засаг, холбогдох байгууллагууд судалж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Нэмж өгүүлэхэд, өнгөрсөн жил Гуандун мужийн Фошань хотын 5 настай Сяо Линь охинд цусны хорт хавдар /хурц хэлбэрийн лейкоз/ тусчээ. Гэтэл шалгалтаар охины унтдаг гудсан дахь /матрац/ формальдегидын хэмжээ тогтоосон нормоос 10 дахин их байжээ. Охины эцэг, эх матрас үйлдвэрлэсэн байгууллагыг шүүхэд өгсөн ч энэ хэрэг тэгсхийгээд намжсан байна.

Хятад улс хэдийгээр хүүхдийн барааг хортой эсэхийг шалгаж байгаа ч дэлхийн хөгжингүй орнууд шиг тоглоомд агуулагдах фтолат, химийн бодисыг хянадаггүй, түүнчлэн хүүхдийн бэлгийн бойжилт, өсөлтөд хэр нөлөөлдгийг судалдаггүй. Тиймээс хилээр замбараагүй оруулж ирдэг хятад хүүхдийн тоглоом ирээдүйд манай улсад ямар ч аюул учруулж болзошгүй.

http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9007


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Gerel (June 05, 2013 7:16:43 pm )

    Hyataduud ***hdag bish mongolchuud uursduu ochij abdag um.
    Buruugaa uursduusuu haij sur.

  • urtaa (June 09, 2013 8:14:25 pm )

    hyataduud araichdee

  • moron (June 13, 2013 5:14:21 pm )

    terniig ni avhgvi baixad boloo

antalya rent a car