antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 1 comment

Ч.Нямсайхан ИНЕГ-ын дэд даргаар томилогджээ

нийтлэсэн Admin

2013031804tЗам, тээврийн сайд А.Гансүхийн тушаалаар Б.Алтанцомыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын  үүрэгт ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгчээр Ч. Нямсайханыг томилсон байна.

Ч.Нямсайхан нь 1967 онд төрсөн, инженер-нисгэгч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. 1986-1989 онд хуучнаар ЗХУ-ын Сасово хотын Нисэхийн дунд сургуулийг АН-2 онгоцны нисгэгч мэргэжлээр, 1994-1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Нисэхийн академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгссөн. 2002 онд АНУ-ын Сиэтл хотын “Боинг” компанийн төвд “Боинг-737” онгоцны нисгэгчээр мэргэшсэн сургалтад хамрагджээ. 1989 оноос МИАТ ХК-д АН-2 онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхэлснээс хойш Ю-12 онгоцны нисгэгч, АН-24 онгоцны нисгэгч, Боинг-737 онгоцны нисгэгч, онгоцны дарга гээд салбартаа 24 жил тасралтгүй ажилласан манай туршлагатай, тэргүүний нисгэгч нарын нэг юм. Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө МИАТ ХК-ийн Нислэгийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car