Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ.
Өмнө нь тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсан. Тэгвэл үүнийг хүчингүй болгож пүрэв, баасан, бямба гарагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл олгосон байна. Харин эдгээрээс бусад өдрүүдэд 15:00-00:00 хооронд ажиллах бөгөөд 00:00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаагаа зогсоосон байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Мөн,
Нийтийн үйлчилгээтэй цайны газар: өвөл 09:00-20:00 цаг хүртэл
зун 08:00-22:00 цаг хүртэл
Хүнсний мухлагууд: өвөл 09:00-22:00 цаг хүртэл
зун 08:00-22:00 цаг хүртэл
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: өвөл 10:00-20:00 цаг хүртэл
зун 09:00-21:00 цаг хүртэл
Албан газруудын дэргэдэх цайны газрууд: байгууллагын ажиллах цагийн хуваарьт зохицож үйл ажиллагаагаа явуулна
Банк, эмийн сан, шатахуун түгээх станцууд: 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно /нэгдсэн нэг төрлийн эмблем, хаягтай байх ёстой/
24 цагийн түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд: Захирамжаар 24 цагийн үйлчилгээтэй газар байхгүй болгож, түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд өглөө 07:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл үйл ажиллагаа тус тус эрхлэх болсон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.