“Хог хаягдлын шинэ менежент”-ийг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.
Энэхүү хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм. Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог хаягдлыг хаях болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээллэх юм байна.Мөн хотын үйлчилгээ сайжран, байгаль орчны бохирдол, агаарын тоосжилт тодорхой хувиар буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрднэ гэж албаныхан онцолж байгаа аж.
Шинэ менежментийн дагуу айл өрх бүрийг хог хаягдал хийх зориулалтын уутаар үнэгүй хангах бол аж ахуйн нэгж байгууллагууд уутыг худалдан авах ажээ. Хогийн уутаар хангах ажлыг эх орны үйлдвэрлэлийг дэмжих замаар холбогдох хууль тогтоолд нийцүүлэн зохион байгуулж ажиллах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.