antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2013 4 comments

Г.Дэнзэн: Би ямар ч хууль журам зөрчөөгүй

нийтлэсэн Admin

a16660c1d40c91b1bigЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнгийн талаарх мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татаад байгаа.  Тодруулбал, “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын суудлаа ашиглан  эхнэрийнхээ компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулсан. “Эрдэнэс Тавантолгой” ХK-иас “Говь нүүрс” хэмээх компани 17 тэрбумын тендер авч нүүрс гаргахаар болсон. Уг компани нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охиных. Тэр охин нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр” гэх зэрэг мэдээлэл гараад буй.

Тэрээр хэлэхдээ ” Би “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн. Намайг анх энэхүү компанийг авахад өрөнд орсон, санхүүгийн байдал нь их хүнд байсан. Санхүүгийн зөрчил ихтэй. Тус компани нь дөрвөн захиралтай бөгөөд хоёр нь гадаад. Энэ хоёр гадаад захирлын нэг нь тус “Эрдэс тавантолгой” ХХК-ийн хөрөнгөөр АНУ-ын Харвардын их сургуульд сурдаг. Түүгээр ч зогсохгүй ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн. Хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэхэд тус компанийн үйл ажиллагаа эхнээсээ ашиг сонирхлын зөрчилтэй нь тодорхой болсон. Намайг ингэж хяналт шалгалт явуулж зөрчлийг нь ил гаргахад хэсэг хүмүүс дургүй байгаа бололтой. Гэхдээ би шударга зүйлийг нэгдүгээрт тавьдаг. Сүүлийн үед намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 17 тэрбум төгрөг идсэн, уусан гээд гүтгэх боллоо. Энэ бол 100 хувь гүтгэлэг гэдгийг хэлмээр байна. Би ямар тэр их мөнгийг нь аваад идчихсэн биш. Би аль болох зөрчлийг арилгахын төлөө зүтгэж байна. Энэ гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрлээ. Энэ үүднээс би өөрийн хүсэлтээрээ зохих байгууллагад нь өөрийгөө шалгуулах гэж өргөдлөө өгсөн. Надад ямар ч лиценз байхгүй. Өв хөрөнгө гээд байхаар зүйл ч байхгүй. Би ямар ч хууль журам зөрчөөгүй” гэсэн юм.

Эх  сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Zoo chin (June 03, 2013 8:59:52 pm )

    Amjiltxvsie

  • Hudlaa yari (June 04, 2013 2:44:10 am )

    Hudlaa yariad yah ve

  • зочин (June 04, 2013 9:23:29 am )

    битий худлаа ярь л даа. бидний мөнийг битгий хулгайл л даа ёрөнхий сайдаа! та бидний дэргэд баян хүн шүү дээ бидний хүүхдүүдийн мөнгийг битгий хулгайлаач танийс гуйж байна…

  • Иргэн (June 04, 2013 10:02:05 am )

    Ийм залуугаасаа ичих булчирхайгүй болчихсон хүн юу ч хийж, у ч хэлж мэднэ дээ.

antalya rent a car