МАН-ын сонгуулийн штабаас ШӨХТГ-т Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор гурван гомдол ирүүлжээ. Тус гомдлуудаас хоёрыг нь шалгаж, хууль зөрчөөгүй болохыг тогтоогоод байгаа юм байна.
Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Раднаасэдээс “NBS” телевизтэй холбоотой гомдол, тавдугаар сарын 15-ны өдөр МАН-ын сонгуулийн штабаас манайд НТВ телевизийг хааж өгөөч гэсэн гомдол, өнгөрсөн баасан гаригт Өвөрхангай аймгийн МАН-аас гомдол ирүүлсэн ажээ.
“NBS” телевизтэй холбоотой гомдлын дагуу “Эв биш эдийг эрхэмлэнэ” хэмээн ташаа мэдээлэл цацсан мэдээний албаны сэтгүүлч н.Майцэцэг, Т.Оюумаа нарт хариуцлага тооцож, нэг сарын цалинтай тэмцэх мөнгөн торгууль ногдуулснаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2-т зааснаар нэр дэвшигч Ц.Элбэгдорж нь “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо мөрийн хөтөлбөртэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тиймээс ШӨХТГ-аас хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан тухайгаа мэдээлсэн.
Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн МАН-аас ирсэн гомдлыг шалгаж байгаа юм байна. Тус гомдолд нэр дэвшигч Элбэгдоржийн телевизэд өгсөн шууд ярилцлага 1.30 минут үргэлжилсэн нь хууль зөрчсөн эсэхийг шалгуулах гомдол юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (June 04, 2013 4:55:47 pm )
Shudarga orsoldooniig zohitsuulah gazar Magnai ***r bol Huuli zorchson eshiig totoodog gazar bish
1 Comment