Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгууль дуусахаас өмнө буюу энэ сарын 26-наас урьтаж нийгэмд дуулиан тариад буй хоёр ч хэргийг шийдэх даалгаврыг холбогдох хүмүүст нь өгсөн гэнэ ээ. Нэг нь МИАТ-ийн тодотголтой хэрэг бол нөгөө нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын тендерийн асуудал аж. Ийм нэг “бор шувуу” өнгөрсөн долоо хоногийн эхээр нисч, үнэн худлыг нь тодруулах гэсээр байтал цаг хугацаа хариултыг нь бараг л өгчих шиг болов.
Тодруулбал, хэд хоногийн өмнө МАН-ын нөлөө бүхий эрхэм “Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай намынхныг иддэг уудаг гэдгийг ямар ч хамаагүй аргаар батлах нь Ардчилсан намынхны зорилго. Тэгж байж нэг талаар манай намын нэр хүнд унах нөгөө талаар өрсөлдөгчид маань сайхан пиар болно. Үүнтэй холбоотойгоор тэд МИАТ болон тендерийн асуудалтай холбоотой хэргийг яаралтай шийдэх үүргийг холбогдох байгууллагуудад нь өгсөн гэнэ. Манай намаар ийм нэг бор шувуу нисээд байна” хэмээсэн юм.
Гэтэл үүнээс гурав хоногиин дараа мөрдөн байцаалт, прокурорын шатанд чамгүй хугацааг үдсэн МИАТ-ийн гэх хэргийн шүүх хурлын тов гэв гэнэт зарлагдаж, шүүгдэгчид төдийгүй өмгөөлөгчдийг нь гайхшруулж, олон нийтийн анхаарлыг ч энэ зүгт дахин хандуулж чадав. Шүүх хурал өнөөдөр, Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд хэвлэлийнхнээс далд хэдхэн хүний л хүрээнд болж байгаа юм. Бид энэ хэрэгт улс төрийн хүрээнийхэн үнэхээр нөлөөлөөд байгаа эсэх, эл хэргийг шүүх хуулийн хугацаа нь болсон байсан уу, үгүй юу гээд олон зүйлийг тодруулах, мэдээлэл авах зорилгоор зарим шүүгдэгч нарын өмгөөлөгчтэй холбогддоо. Гэтэл “Энэ хэрэг мөрдөн байцаалтын бас прокурорын шатанд ямар байдалтай өрнөснийг яривал их л юм байна. Гэвч шүүх хурал болсны дараа мэдээлэл өгье, жаахан хүлээчих. Ер нь жаахан эвгүй л байгаа шүү дээ. Бид шүүх хурлын зарыг гэхэд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр авлаа. Ямар ч байсан хүмүүсээ өмгөөлнө.
Шүүх ямар шийдвэр гаргах нь вэ, харъя” гэсэн товчхон хариултыг өгөөд ярианы сэдэв өөрчлөх жишээтэй. Харин МАН- ын “Ванга” нартай холбогдвол “За тэр. Бид үнэн л ярьсан байгаа биз дээ. Энэ шүүх хурлаар баахан дуулиан тарьж шүүгдэгч нарт ял өгсний дараа Эрүүл мэндийн яамны тендертэй холбоотой асуудал залгаад гараад ирнэ дээ. Чи харж л байгаарай” хэмээн зөгнөв. Үнэндээ ч дээрх үйл явдлын эргэн тойронд өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлын зарим дарааллаас харахад МАН-ынхны “Ардчилсан намынхан МИАТ-ийн болон Эрүүл мэндийн яамны тендертэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх операци болгосон нь баттай” гэдэг нь оргүй үг бас биш юм шиг.
Яагаад гэвэл МИАТ-ийн гэх дуулиан дэгдэх үеэс л энэ хэрэгт МАН-ын нэр нөлөө бүхий хүмүүс нэр, гар холбогдсон нь тодорхой болж ТӨХ-ны экс дарга Д.Сугар нарын хэргийг тусгаарлан мөрдөн байцаалт явуулж эхлээд байгаа. Тэр ч бүү хэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ хэрэгт ихээхэн ач холбогдол өгч мөрдөн байцаалт, прокурорын шатанд хаалттай нууц байдаг гэх мэдээллийг хэвлэлийнхнийг дуудаж байгаад л нээлттэй өгчихөөд байдаг зэргээс нь анзаарвал энэ хэрэг яах аргагүй МАН-нхны өрсөлдөгчдөө бэлтгэж өгсөн амттай зууш ч нь байж мэдэхээр байгаа юм. Мөн Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэлийг тойрсон дуулиан байна.
Түүний хувьд “Тендерийн Түмээ” нэрээрээ алдаршсан нэгэн. Анх түүнийг тус яамны төрийн нарийны суудалд суух гэж байхад нь маш олон хүн эсэргүүцэж байсан юм билээ. Гэвч МАН-ынхан үүнийг нь эс анзаарсан уу, эсвэл тэр бүхний ард ямар нэг шалтгаан байна гэж хардсан уу ямартай ч томилж л орхисон. Үүнд намынх нь нөхөд ч дургүй байсан гэх. Дээр өгүүлсэнчлэн “Ванга” нарын зөгнөснийг баттай гэж үзээд Н.Түмэвдэмбэрэлийнх нь өмнөх хойдхыг Ардчилсан намынхан ухаж төнхөнө гэвэл экс сайд байтугай Засгийн газрын тэргүүн асанг ч араасаа чирч мэдэхээр байгаа юм гэсэн. Яг энэ хэрэгтэй холбоотой бас нэг дуулиан гэвэл сураг алдаад удаж буй Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар байна.
Зарим нэг хүний сонирхуулж ярьснаас сийрүүлбэл мань хүн нэг хэсэгтээ л эх нутагтаа хөл тавихгүй, хүний нүдэнд өртөхгүй байх даалгавартай юмдаг уу даа. Магадгүй түүнийг ирвэл дахиад ямар ч асуудал дэгдэж мэднэ гэж үзсэнээс ийм даалгавар өвөртлүүлсэн гэж ярих нэгэн таарсан юм. Гэхдээ энэ мэдээлэл бас тендер тойрсон тэрбумын хэргүүдийг Ардчилсш намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх операци болголоо гэдэг нь ул төрийн хүрээнд нисч буй бор шувуу; Харин бор шувуудын энэ шулганаан үнэн эсэхийг цаг хугацаа харуулна хэмээн хүлээх л үлдээд байгаа юм.
Холбоотой мэдээ
-
Ulziisaikhan (June 04, 2013 9:50:01 pm )
Jijig garuudiig tom bolgood yahav tom akuluudaa barij chadahgui toirch guigeed baih um? Esvel bugd aalznii torond herchigdsen yalaa shig bolood ami ni temtsej baigaa muur shig tatagnaad hevtej baigaa yu?
-
ЗОЧИН (June 08, 2013 1:14:42 pm )
ЯМАР Ч НО-ГҮЙ БАЙСАН БОЛ ИНГЭЖ ГАРДУУЛЖ ДУУЛИАН ШУУГИАН ТАРИХГҮЙ БИЗ ДЭЭ. МАН БҮХЭЛДЭЭ АВИЛГАЛЫН СҮЛЖЭЭ БОЛСОН НЬ ОЙЛГОМЖТОЙ ХАРАГДАЖ БАЙНА. ЕР НЬ СОНГУУЛИЙН ӨМНӨ Ч БАЙ ХОЙНО Ч БАЙ ЭНЭ БҮГД ИЛЭРЧ БАЙГАА НЬ САЙН БАЙНА. ТЭГЭХГҮЙ БОЛ БУЦААД Л БАХЬ БАЙДАГТАЙ ОЧИХ БОЛ ХЭН ХОХИРОХ ВЭ? АРД ТҮМЭН ХОХИРНО.ИЙМ БУЗАР ХУВАЛЗУУДЫГ ЭРТХЭН МЭДСЭН НЬ ДЭЭР.
2 Comments