antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 7 comments

Г.Уянга: 2012 онд баячууд нь санал дээрэмдээд ядуус нь баталгаажуулах болчихлоо

нийтлэсэн Admin

Амлалт нэхэх ард түмний хоблооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.нямдоржийг огцруулах санал боловсруулсан. Үүнийгээ УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна. Гишүүдээр дамжуулан УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр төлөвлсөн талаар тус холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянгатай ярилцлаа.

-“Амлалт нэхэх ард түмний холбоо” болон бусад хөдөлгөөнүүд хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах саналаа УИХ-ын гишүүдэд хүргүүлж эхэлсэн. Гишүүдэд бүгдэд нь хүргэх үү эсвэл тодорхой тооны гишүүнд хүргэх үү?
-Бүх гишүүнд хүргүүлсэн. Өнгөрсөн пүрэв гарагт Үндэсний ТВ-ийн нэвтрүүлэгт оролцож байхдаа тэнд байсан гурван гишүүнд биечлэн гардуулсан, бусдад нь албан бичгээр хүргүүлсэн байгаа.
-Цагдаагийн байгууллагын тухай хуулиар нийгэмд эмх замбараагүй байдал бий болоход  галт зэвсэг хэрэглэх болж байгаа. Ингэснээр ард түмний тэмцэл, бухимдлыг дарж чадах уу?
-Ардчилсан намынхны тууштай эсэргүүцлээр энэ хууль батлагдах боломжгүй болсон гэж З.Энхболд гишүүн хэлсэн. Хэрэв ийм хууль батлагдвал ард иргэдийн бухимдлыг өдөөнө үү гэхээс дарна гэж байхгүй л дээ.
-Нямдоржийг огцруулах санал тавьж байгаа нь Энхбаярыг явуулга гэж харж байгаа  хэсэг бий. Энэ үнэн үү?
-Иргэний хөдөлгөөнүүд саяхан эвсэл байгуулаад бие даасан үйл ажиллагаа явуулахаар болсноо хэвлэлийн хурлаар мэдэгдсэнийг та бүхэн харсан байх. Бидний хийж байгаа бүх үйлдлийг Н.Энхбаяр гуайтай холбох шаардлагагүй. Ер нь манай сэтгүүлчид Н.Энхбаяр гэдэг хүнээр бүх зүйлийг хааж асуудлыг ихээхэн явцуу  ойлгож дүгнэх юм. Хамгийн явцуугаар харах юм бол улстөр өөрөө бие даасан хүмүүсийн эрх ашиг, зөрчил, тэмцэл, нэгдлийн цогц гэдэг утгаар нь авч үзэж байвал яасийм бэ? Бидэнд хамтарч нийлэх шалтгаан, нийтлэг эрх ашиг байна, бас хүмүүс л юм хойно зөрчилдөх зүйл ч гарч л таарна.
Ц.Нямдорж сайдыг огцруулах бидний үндэслэл бол түүний оруулж ирсэн цагдаагийн тухай хууль, жагсаал цуглааны журмын тухай болон бусад хуулиудын нэмэлт өөрчлөлттэй холбоотой. Тэр хуулийг хамгийн товчоор ойлгомжтой илэрхийлбэл, 2012 оны сонгуулийг луйвардана, тэгээд иргэдийг эсэргүүцэж жагсахаар нь цагдаа, хилийн цэрэг, армитайгаа нийлж байгаад буудна гэсэн байна лээ. Өөрөө ч ингэж хэлсэн. Ийм хүн хуульзүйн сайд хийж байгаа нь өөрөө 2008 оны 7-р сарын нэгэнд болсон эмгэнэлт хэрэг 2012 оны сонгуулийн дараа давтагдах хамгийн анхны суурь нөхцөл болж байна гэж үзэж байгаа юм.
-Ц.Нямдорж Н.Энхбаяр нарын маргааны талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-Дэлгэлцээд байгаа булхайнуудыг нь шалгах л ёстой. Хэн нь ямар өмч хөрөнгө идэж уусныг маргааны дундаас бид мэдэх боломжгүй байна шүү дээ. Харин Ц.Нямдорж сайд хууль зүйн яамыг толгойлж байхад үнэн зөв нь шударгаар тогтоогдохгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.
-Амлалт нэхэх ард түмний холбоо сайд Нямдоржийн амлалт, өөрийгөө ямар ч буруугүй, хөлсний байранд амьдардаг гэх мэдээллийг баталгаажуулж байгаа юу?
– Мөрдөж шалгадаг бүхэл бүтэн институци ажиллаж байгаа шүү дээ, цаана чинь. Тэр нь сайдынхаа гарт хүлэгдээд хөдөлж чаддаггүй юм бол харин сэтгүүлчийн ажлаа хийж байгаа та бүхэн эрэн сурвалжилж баталгаажуулж болно. Харин олонд мэдэгдэж байгаа зүйл гэвэл тэр хаус хөлсөлж суудаг юм байна. Түүнийг аваагүй гэхэд асар өндөр үнээр түрээсэлдэг байж таарна. Амлалтын тухайд МАНАН-гийн амлалт Ц.Нямдоржид ч бас л хамаатай амлалт.
-Нямдорж сайдтай тэрсэлдсэн хүн сайнаа үздэггүй гэдэг. Энэ эрсдлээс айхгүй байна уу?
-Хувьсгал хийх гэж байгаа хүн хэнээс ч, юунаас ч айдаггүй юм. Хэрэв санаж байгаа бол анх түүний тагнуулын асуудал сөхөгдөхөд би 45 хуудас материалаар нэвтрүүлэг хийж олон нийтэд цацаж байсан, хожим Монгол таймс сониноороо түүнийг бүхлээр нь нийтэлж байсан. Одоо ч гэсэн үүнийгээ сануулъя гэж бас бодож байгаа шүү.
-Ганц Нямдорж бус өнөөгийн төр засгийн эрхэнд байгаа хүмүүсийн амлалтыг барагдуулахын тулд сүүлийн үед юу хийж байна?
-Амласныг нь өгүүлэхийн тулд эрх баригчид биш бид маш их ажилласан гэж хэлмээр байна. Иргэн бүхэнд олгогдсон 120 мянга, сар бүр олгогдож байгаа 21 мянга, оюутнуудад өгсөн 500 мянган төгрөг, тэтгэврийнхний болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн удахгүй гар дээрээ авах нэг сая төгрөг бол эрх баригчдын биш Амлалт нэхэх ард түмний холбооны хийсэн ажил гэж ойлговол зохино. Гэсэн ч амлалт нь бүрэн биелэгдэхгүй нь дээ, дээр дурдсан бүхэн бол нийт амласан амлалтынх нь даан ч өчүүхэн хэсэг нь бөгөөд бас иргэдээ алагчлан ялгаварлалаа. Наснаасаа болж ажил, нийгмийн халамж гээд бүх зүйлээс байнга л хоцорч байдаг дунд насныхан энэ удаа бас л хэлмэгдэн хоцорлоо.
Бид нэг ч өдөр зүгээр суугаагүй. Саяхан холбооныхоо удирдах ажилтны зөвлөгөөнийг хийж сонгууль дөхсөн энэ үед АНАТХ улстөрийн хувьд ямар чиг баримжаатай ажиллах вэ гэдгээ ярилцаж шийдвэр гаргасан. АНАТХ нам эвслүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харж байж улстөрийн чиг баримжаагаа тодорхойлохоор болсон, тэр болтол бие даасан үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Бид ч УИХ-ын гишүүдийг бичиг цаасаар тогтмол дарж байдаг. Байнга л амлалтаа нэхсэн, амласан 2,5 сая төгрөгөөсөө банкны өрийг хаах гэх мэт хүсэлт, шаардлагыг залхтал тавьж байгаа. Харин удахгүй малчны зээл, тэтгэврийн, цалингийн зээлээр банкны өрөнд баригдсан хүмүүсийн хүсэлтээр тэднийг нэгтгэж нэг томоохон цуглаан хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
-Цуглааныхаа талаар жаахан дэлгэрүүлээч?
-Монголын иргэд тэр аяараа өрөнд баригдчихаад байна. Малчид нь малаа барьцаалсан малчны зээлийн өрөнд, төрийн байгууллагын ажилчид нь цалингийн, настангууд нь тэтгэврийн, оюутнууд нь сургалтын  төлбөрийн, залуус нь орон сууцны лизингийн, хамгийн багадаа л цахилгаан барааны лизингийн зээлийн өрөнд байна шүү дээ. Энэ бол бидний хамгийн тулгамдсан асуудал. Ийм хүмүүс нэгдэж яаж өрнөөс өөрсдийгөө чөлөөлөх тухай ярилцъя, гарц олъё. Цуглаан 12-р сарын 10-ны Хүний эрхийн өдрөөр болно. “Оккупай Монголиа” хөдөлгөөн бидэнтэй хамтран энэ цуглааныг зохион байгуулж байгаа.
-Сүүлийн үед Уянга ҮШН-д орсон, Энхбаярын зохион байгуулж байгаа элдэв хурал цуглаанд оролцох болсноор рейтинг нь буурах болсон. Энхбаяртай нийлсэн хүн хэн ч биш болдог гэсэн яриа байна. Улстөрийн сонголтондоо эргэлзэ байна уу?
-Одоо МҮАН болсон. Үндэсний үзлийг бол миний нөхөр А.Баатархуяг бид найман жилийн өмнөөс Монгол Таймс, Улстөрийн сониноороо тунхаглаж байсан юм шүү дээ. Миний нөхөр энэ чиглэлээр хэдэн боть болох өгүүллүүд, улстөр судлаач Д.Ганхуяг ах “Монголын үндэсний үзэл мандтугай” хэмээх болон бусад олон цогтой өгүүллүүдээ, профессор Д.Чулуунжав гуай олон олон эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллүүдээ манай сонинд л зориулан бичиж байсан юм. ҮШН байгуулагдахаас хамаагүй өмнө, ҮШН-ыг хамтарсан засгийн газарт байхад шүү дээ. Дараа нь ҮШН түүнийг улстөрийн эргэлтэд оруулсан юм. Энэ намыг сонгосон нь миний үзэл бодол болохоос албан тушаал эрх мэдэл биш. Ингэж ойлгох хэрэгтэй. Үндэсний үзэлд тууштай байгаагийн төлөө миний рейтинг буурах эсэх нь надад сонин биш. Үндэсний үзлийг зүгээр л өөрийн шоу болгоё гэвэл сониноор бичээд явж байх нь бараг хангалттай, харин төрийн бодлого болгоё гэвэл минийх шиг сонголт хийх хэрэгтэй байх.
Энхбаяр ерөнхийлөгчийн тухайд би очиж нийлсэн гэхээс илүү тэр бидний байр суурин дээр ирж нийлсэн гэвэл үнэнд нийцнэ. Монгол Улсын номер нэг байсан хүн бидэнтэй ирж нэгдэж байгаа нь баярлан хүлээж авах ёстой зүйл мөнөөсөө мөн. Үүний төлөө бас хэн хэний нь рейтинг унах учиргүй юм. Тийм хүн бидний байр сууринд ирж бидэнтэй нэгдсэн нь түүний тухай миний ойлголтыг зарим талаар өөрчилсөн. Бид одоо ямар ч байсан нэг завин дээр явна. Монгол төрийг олигархиудаас аврах, монголчуудыг, ер нь Монголыг өрийн дарамтаас чөлөөлөх бол бидний хамтын зорилго. Түүнийг Монголын номер нэг хүн байхад нь би хамгийн хүчтэй шүүмжлэгч байсан бол одоо жирийн иргэн болсон үед нь нийтлэг эрх ашгийн төлөө зөв зарчим дээр хамтарч чадаж байна. Энэ бол харин ч өөрөөрөө бахархмаар зарчим гэж би бодож байна. Яг л ийм зарчимтай хүмүүс улстөрд нөлөөтэй орж байж нийгэм эрүүлжинэ.
-Тавантолгойн ордын хувьцаа олгох ажил өнөөдөр бүдгэрч байна. Иргэд хувьцаагаа хүлээсээр. Амлалт нэхэх ард түмний  холбоо энэ талаар юу хийж байна?
-Бид ажлаа хийсэн. Бүх ард түмний их хурилдай хуралдаж ард түмэн энэ ордыг 100 хувь мэдэлдээ авах шийдвэрээ гаргасан. Бид үүнийг ажил болгож хийнэ. Гол нь ард түмний хүсэлд тулгуурласан улстөрийн гол шийдвэр гарсан. Үүнийг МАНАН-гийн Засгийн газар биелүүлэхгүй бол бид биелүүлнэ. Гагцхүү тийм эрхийг л ард түмнээсээ хүсч байна.
-2012 оны сонгуульд өрсөлдөхөд бэлэн үү?
-Өрсөлдөнөө. Өрсөлдөөн ч гэж дээ, арван тэрбумыг юман чинээ боддоггүй болчихсон хүн 10 сая ч үгүй хүмүүсийн хооронд ер нь ямар өрсөлдөөн байх билээ дээ? Ийм нөхцөлд бол саналын дээрэм л гэж хэлбэл илүү зохино. Тэд дээрэмдэж, харин ядуу нэр дэвшигчид нь тэдний дээрмийг баталгаажуулах үзүүлэн болчихоод байна шүү дээ, одоо бол.
-Сонгуулийн хууль батлагдвал нөхцөл байдал нилээд өөрчлөгдөхөөр заалтууд орсон байна лээ?
-Гол нь мөнгөтэй мөнгөгүй хүмүүсийн ялгааг л арилгах хэрэгтэй, тэгж байж л шударга өрсөлдөөн бий болно шүү дээ. Одоо сонгуулийн хууль нь батлагдах эсэх нь эргэлзээтэй байна. Дээр нь батлагдалаа ч 20 жил бугшсан идээ бээр өргөс авсан мэт алга болох нь юу л бол. Гэхдээ итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг юм болохоор харж л байна.
-Улстөрд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага байгаа. Сонгуулийн хуулийг үүнийг зохицуулах гэж эмэгтэй улстөрчид ажиллаж байна. Ер нь эмэгтэйчүүдийн квот хэд байгаасай гэж хүсч байна?
-Эмэгтэйчүүд өөрсдөө бэлтгэлгүйгээр өндөр квот авах нь хүсч байсныхаа эсрэг үр дүнг үзүүлж ч мэднэ. Гэхдээ энэ бол болгоомжлол нь болохоос эсэргүүцэл биш. Би бүх бүсгүйчүүдээ өнөөдрийн булингартсан төрийг засахад үүрэгтэй оролцох ёстой гэж үздэг. Сонгуульд нэр дэвшиж бүх бүсгүйчүүдээ би байгаа бүх боломжоороо дэмжинэ.
Б.Тэнгис


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (November 08, 2011 12:40:25 am )

    Shereikiin Gutalt muuriin nud shig huuramch erevdeltei nud gargachihsan zurag baina. Ehleed iim nud haruulj busdyg erevdej bui tsarai gargaad daraa ni menge nehdeg reketchin huuhen dee

  • Anonymous (November 08, 2011 1:58:49 am )

    Çà åð íü øóäðàãà þì ãýæ áàéõã¿é þì áàéíà. Óÿíãààã õàìãèéí èõ äýìæèæ áèøèð÷ ÿâñàí õ¿íèé íýã ÿàõ àðãàã¿é áè ø¿¿. Ò¿¿íèé ýìãòýé óëñ òºð÷ õ¿íä õîâîðõîí áàéäàã ýðýìãèé çîðèã, ýð÷ õ¿÷èéã áàõàðõàí ãýð á¿ëýýðýý æàãñààë öóãëààí çîõèîí áàéãóóëàõ á¿ðä íü õºäººíººñ çîðüæ î÷èí îðîëöîæ äóó õîîëîéãîî íýãòãýæ áàéëàà.Ãýòýë òèéì áèø áàéæ àâèëãà÷èäûí çàãàëìàéëñàí ýöýãòýé õîøóóãàà õîëáîæ áàéãààã õàðõààð áè ººðèé㺺 õýíèéã äýìæèæ áèøèð÷ ÿâñàíàà áîäîõîîñ ãóòàæ áàéíà.

  • Anonymous (November 08, 2011 3:18:52 am )

    энэ янхан биеэ үнэлээд л явж байвал барав нэр төр олж авах гэж олон янзаар л үзэх юм гэвч монголын ард түмэн сайн мэддэг болохоор яаж ч чадахгүй юм даа хөөрхий энд тэнд янз бүрийн хүмүүс сэтгэл санаагаа нэгтгэж янз бүрийн нэртэй зорилготой хөдөлгөөн байгуулахад л уянга гүйгээд л очсон байх юм өөрт нь өмнөө тавьсан зорилго байгаа бол хамилон шиг зүс цариагаа хувиргаж энд тэнд үсчиж явдгаа больвол яасан юм бэ

  • Anonymous (November 08, 2011 3:26:27 am )

    Энэ янхан биеэ үнэлээд л явж байвал барав энд тэнд үсчиж мэлхий шиг явдгаа больвол яасан юм болдоо одоо өвөл болж ичээндээ орох нь ойртож л байна ичээндээ орчихвол монголын ард түмэн нэг хэсэг хугацаанд чих амар байх байхдаа хөөрхий

  • Anonymous (November 08, 2011 3:27:31 am )

    энэ архичны хамрыг хардаа ха ха ха хаа хаа хаа хааа

  • Anonymous (November 08, 2011 9:40:58 pm )

    биеэ үнэлэгч энэ сүүлийн үед дарс их хүртснээсээ болж хамар нь хөөрөгний толгой шиг болж байгааг харж байгаа биз ийм л хүн биднийг төлөөлж ард түмэн минь гэж яриад байгааг бид юу гэж ойлгох бэ

  • Anonymous (November 08, 2011 10:50:51 pm )

    Энэ архичингийн хамрыг хардаа хөөрөгний толгой шиг болжээ энэ хамилон хэн нэгтэй юуч хийж юуч хэлэхээс буцахгүй хаана ямар хөдөлгөөн шинээр гарч байна тэнд л дэвхцэж явдаг мэлхий болж гүйцжээ

antalya rent a car