antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2013 9 comments

“С.Баярцогтыг ёс зүйн дэд хороо биш хууль хяналтынхан шалгах ёстой”

нийтлэсэн Admin

c7a5579ad94b9981great– Авлигатай тэмцэх газар С.Баярцогтыг шалгахаас татгалзав –
УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц дансыг шалгуулахаар найман төрийн бус байгууллага Авлигатай тэмцэх газарт хандсан. Уг хүсэлтийнх нь хариуд тус газраас С.Баярцогтод хариуцлага хүлээлгэж чадахгүй гэдгээ албан тоотоор хариу мэдэгджээ. Авлигатай тэмцэх газрынхан С.Баярцогтыг шалгахаас зүрхшээж байгаагаа “Их хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.2, Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасны дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. С.Баярцогтод холбогдох асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэж бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул хариуг УИХ-ын Тамгын газраас авна уу” хэмээн тайлбарласан байна. Авлигатай тэмцэх газраас өгсөн эл хариуг дээрх найман төрийн бус байгууллагын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэн сэтгүүлчдэд хандсан юм. Аавын хүүг алагчлалгүй шалгах үүрэгтэй Авлигатай тэмцэх газрынхан ажлаа хийж чадахгүй байгааг энэ үеэр шүүмжлэв. Хилийн чанадад нууц данстай байсан хүнийг шалгуулах хүсэлт гаргаад байхад хуруугаа ч хөдөлгөхийг хүсэхгүй байгаа нь тус байгууллага эрх баригчдын утсан хүүхэлдэй болсны баталгаа гэж танхимд ирсэн гишүүд бухимдав. УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дэд даргын сэнтийгээс буулгаад өнгөрөх нь толгойг нь илсэнтэй ялгаагүй хэрэг. Нууц данстай холбоотой асуудлыг Ёс зүйн дэд хороо ч шийдвэрлэхгүй. Үүнийг хууль хяналтынхан эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой хэмээн “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” ТББ-ын тэргүүн Ч.Азар хэлэв. С.Баярцогт 2008 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хилийн чанадад байгаа компанийнхаа талаар нэг үг ч дурсаж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх наад захын үндэслэл гэж төлөөлөгчид үзэж байгаа юм. Авлигатай тэмцэх газрынхан жирийн нэг төрийн албан хаагч эсвэл аймгийн удирдах албан тушаалтныг хөрөнгө орлогын мэдүүлгээ цаг тухайд нь өгөхгүй оройтуулсан тохиолдолд нэрсийг нь хэвлэлийнхэнд сүр дуулиантайгаар зарлаж шоуддаг. Гэтэл таван жилийн турш хувийн компанийн мэдээллээ хав дарсан С.Баярцогтын асуудлыг Авлигатай тэмцэх газрынхан нам дарах хүсэлтэй байгаа нь энэ удаагийн төрийн бус байгууллагуудад өгсөн хариугаас харагдлаа гэж тэд хэлсэн. Эрхэм гишүүнд хэрэг үүсгэх үндэслэл ар араасаа хөвөрч байхад хууль хяналтынхан ус балгасан юм шиг чимээгүй байгаад гайхаж байгаагаа “Монголын байгаль орчны төлөө хуульчдын холбоо” ТББ-ын дэд дарга Ц.Туяацэцэг илэрхийлсэн. Тэрбээр “ С . Баярцогттой холбоотой хэргийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгах нь өрөөсгөл. Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг хянана. Харин ийм илт хууль зөрчсөн хэргийг хууль хяналтыхан нь шалгах ёстой” гэж хэлэв. Авлигатай тэмцэх газрынхан өөрсөдтэйгээ тэмцэх хэрэгтэйг төрийн бус байгууллагын төлөөлөгчид зөвлөсөн. Учир нь энэ байгууллагын олон нийтийн зөвлөл гэхэд л АН-ын угшилтай УИХ-ын гишүүдээр дүүрснийг онцолж байв. Зөвхөн С.Баярцогтын асуудлаас үүдэн Авлигатай тэмцэх газрыг шударга бус гэж нийтэд зарласан юм биш. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгасан байдлыг нь харахад ингэж дүгнэж болохоор байна гэж “Олон нийт иргэний зөвлөл” ТББ-ын гишүүн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Дээрх найман төрийн бус байгууллага Авлигатай тэмцэх газарт хандан С.Баярцогт Швейцарын банкинд хэдэн онд данс нээлгэсэн, гурван найзынх нь нэрийг тодруулах, гадаад дансанд орсон болон гарсан гүйлгээг нь шалгах, гэх мэт найман асуулт бүхий хүсэлт илгээсэн юм. Авлигатай тэмцэх газрынхан дээрх хүсэлтэд нь хариу өгч чадахгүй гэдгээ мэдэгдсэн атлаа С.Баярцогт эх орноо яагаад хятадын Монгол гэж доромжилсныг түүний өмнөөс сэтгэл гарган тайлбарлажээ. Үүнд “УИХ-ын гишүүн С.Баярцогт гадаад улсад байгуулсан “Legend plus capital limited” компанийн бичиг баримтад “Mongolia, China” гэж буруу бичигдсэнийг тус байгууллагаас уучлал хүсч, залруулага хийсэн талаарх албан бичгийн хуулбарыг тус газарт ирүүлсэн болно” гэжээ. Өөрөөр хэлбэл цаад бүртгэсэн компани нь Монгол гэж тусгаар тогтносон улс байдгийг мэдэхгүй будилчихсан юм гэнэ. С.Баярцогтыг буруутгах шалтгаан хангалттай байхад түүнийг нүд ташир өмгөөлөх гэсэн хүмүүс ч хууль хяналтынхнаас авахуулаад олон байх юм даа.

Ц.ОЮУНТУНГАЛАГ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • яагаад (June 02, 2013 2:25:41 pm )

    хэн ч сэтгэгдэл бичихгүй байгаа юм бээ?

    • Anonymous (June 02, 2013 3:25:38 pm )

      ичих нүүргүй худалч, эх орноо луйвардсан сщболохоор хүмүүсийн ой гутаад бичихгүй бгаамаа

  • х (June 02, 2013 3:46:25 pm )

    энэ бол намчирхалтай холбоотой нам төр солигдвол шоронд орно

  • төрд гарсан хүмүүсийн сүлжээ (June 02, 2013 5:05:14 pm )

    Иргэд нь гайхаж бухимдаад байхад төрд гарсан хүмүүс сүлжээ бий болгосныгоо харуулж байх шив дээ.

  • АН анхаарах ёстой (June 02, 2013 5:55:07 pm )

    ЧАЙНА баярцогт бол луйварчин. ОЮУ толгойн гэрээг монголын эсрэг талд хийсэн -хятад авлигачин. АН -энэ луйварчнаа АТГ өгч нэрээ цэвэрлэж авах ёстой. баярцогт, лүндэндорж-согтуу хүн алсан, .. гишүүд АН ыг гутааж байна

  • gggg (June 02, 2013 7:01:01 pm )

    shudraga l baya l daa xaachivaa ene xunee yagaad omoiorood bna daa

  • зочин (June 02, 2013 8:10:14 pm )

    Баярцогтоо, чамд хэлэх нэг зөвөлгөө байна, чи битгий хуц аа гэж…..
    Чиний нүгэл чинь наад ус гүйсэн нүдээр чинь удахгүй цувнаа, чи хараарай.

  • Anonymous (June 03, 2013 5:22:38 am )

    ene ug n dor n l tatvariinhan shuud shuuhed ogson bh yostoi hun.

  • Бямбаа (June 04, 2013 5:00:38 pm )

    Баярцогтоо чи санаж яв монголчууд чамайг үеийн үед санах болноо

antalya rent a car