antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2013 21 comments

Ц.Нямдоржийг уучлал гуйх агшинд гэрч нь болмоор байна

нийтлэсэн Admin

1_1369964259Бид хэнээр Хууль зүйн салбарыг гурван удаа удирдуулсан юм бэ. Үнэн хэрэгтээ бид ч биш тухайн үеийн Засгийн газар томилоод Ерөнхийлөгч нь батлаад байсан хэрэг л дээ. Ингэж хэлэх болсон шалтгаан нь хоёр хоногийн өмнө Нийслэлийн шүүхээс гаргасан шийдвэртэй хол­боотой юм. Эдүгээ УИХ-ын гишүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж буй Х.Баттулга тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Ням­доржийг өөрийг нь гутааж гүтгэсэн гэх үн­дэслэлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-нд шүүхэд хандсан.

Дээрх асуудал нэг жил гаруйн хугацаанд үргэлжилж  анхан шатны болон нийслэлийн шүүхээс “Ц.Нямдорж нь Х.Баттулгаас уучлал гуйх ёстой” гэсэн шийдвэрийг удаа дараа гаргасан билээ.  Гэвч тэрбээр уучлал гуйсангүй. Өөрөө тайлбарлахдаа “Х.Баттулгаас ууч­лал гуйлаа гээд надаас юу ч унахгүй. Гэхдээ төрийн болон шүүхийн дампуурал,  захиалгат шүүх эндээс харагдаж байна” гэсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хувьд  хууль,  шүүхийн  бай­гууллагыг ингэж  тодорхойлон ард түмэнд сурталчлах эрх бий юү гэдэгт олон нийт эргэлзэж дургүйцсэн нь ч нууц биш.

Хамгийн сүүлд уржигдар шүүхээс Ц.Нямдоржид Х.Баттулга гэдэг хүнийг гүтгэснийхээ төлөө анх хэвлэлийн бага хурлаар илэрхийлсэн тэр аргаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түүнээс уучлал гуйхыг даалгасан байна. Энэ бол шүүх байгууллагын шийдвэр, албан даалгавар. “Монгол төрийн, Монголын шүүхийн сүүлчийн могикан” мэтээр өөрийгөө тодорхойлдог Ц.Нямдоржийн хувьд ийнхүү зөрүүдлэх, хийрхэх, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэх нь зохимжтой харагдахгүй байна.

Үнэн хэрэгтээ төмөр замын нууц гэрээ гэгчийг дэвэргэн худлыг үнэн хэмээн мянгантаа ярьсан ч төмөр замын талаар баримтлах бодлогоо УИХ баталсан. Тэр нууц гэдэг гэрээ нь одоо ч сэтгүүлчдийн гар дээр орчуулгатайгаа хамт байдаг юм. Засгийн газар ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа билээ. Өнөөдөр төмөр замын шинэ төслийг хэн хамгийн их эсэргүүцэж байгааг ажиглахад Ц.Нямдорж, М.Энхсайхан нар хамгийн түрүүнд нэрлэгдэх биз ээ. Гэтэл тэд нэгнийхээ эсрэг үгийн мууг сонгон байж дайрч довтолсон бүх ярилцлага архивт бий. Харин Н.Энхбаярын эсрэг, төмөр замын шинэ төслийн эсрэг үзэл бодол тэднийг нэгтгэж байгаа юм болов уу даа.

Ц.Нямдоржийн хуулийг, шүүхийг төдийгүй хуульчийг, шүүгчийг үл хүндэтгэх “онцгой” чанар олон нийтэд нэг бус удаа ажиглагдсан билээ. Энд нэг жишээ дурьдъя. “Шонхор” суваг телевизийн “Ярил­цах танхим” нэвтрүүлэгт тэрбээр нэгэнтээ оролцсон юм. Түүний яриаг эдүгээ дахин сонсоход “На­рангэрэл гэж нэг юм…Өөрийгөө Монголын нэг номерын хуульч гэж үздэг юм.Нарангэрэл нэг номерын хуульч биш л дээ, зайлуул…Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн хууль гэж ганц хууль дээр л наяад оны дундуур ажилласан юм” гэхчлэн басамжилсан өнгө аястай үг хэллэг хөврөх аж. Тэр мэргэжил нэгтнээ ч ийн гоочилдог, үл тэвчдэг нэгэн. Мөн энэ ярилцлагын үеэр Х.Баттулгаас уучлалт гуйх талаар асуусан. Тэгэхэд “Манай шүүх явдалтай шүүх шүү. Тэр нууц гэрээг хааш нь нуучихаад уучлал гуйлгах гээд байна вэ” гэжээ. Тэгээд “Гол сэдэв рүүгээ оръё” гээд бултчихаж. Аргагүй л дээ, УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусах сүүлчийн мөчид хийсэн ярилцлага учраас сэдэв үнэхээр өөр байсан. Гэвч үүнээс хойш бараг нэг жил болох гэж байна.

Одоо тэр улс төрийн хийрхлээ орхиод, хуулиа хүндэтгэх цаг болсон биз ээ гэж найдаж байна. Тэр тусмаа сэтгүүлчийн хувьд “Монголын хамгийн шударга хүн” гэж өөрийгөө тодорхойлдог Ц.Нямдоржийн Х.Баттулгаас уучлал гуйсан улс төрийн “том” соёл, шүүхийн өмнө хүлээсэн албан даалгаврыг биелүүлэх мөчид гэрч нь болж үлдэхийг хүснэм.

 

У.Оргилмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • Cvbn (June 02, 2013 10:15:09 am )

    Ene sonin gurvel gudmand taarval mengiig ni doloogood xuxuud unseed avaxsan.

    • сонин (June 02, 2013 4:18:03 pm )

      ОРГИЛМАА САЙН СЭТГҮҮЛЧ Л ДЭЭ ЗӨВ БИЧСЭН БНА ШҮҮХИЙН ӨМНӨ ОНГИРОО ХҮНИЙ ЖУДАГГҮЙ ХҮН Ч ГЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ НЯМДОРЖ НОХОЙ БОЛ ХАМГИЙН ОНГИРОО ӨӨРИЙГӨӨ ХУУЛЬЧ ГЭЖ ЭНДҮҮРЧ ДАНДАА Л ӨӨРӨӨ ӨӨӨРИЙГӨӨ МАГТДАГ НОХОЙ ДОО ЮМАНД ЭЭЛЖ ИРЭХ ЮМДАА. ШҮҮХЭД БАЯР ХҮРГЭЕ ШУДРАГА АЖИЛЛАЖЭЭ.

    • irgen (June 02, 2013 10:54:51 pm )

      ene kommunist aluurchid hezeech heneesch uuchlal guij chadahgui. ted tertei tergui mongol ulsiin horsnooshuvhai yas n ch haragdahguigeer daldrah tsag n negent bolson. ednii araas. ednii araashamuurch uhsen golognii dainii ch haruusah hun manai mongol ulsad 1 ch baihgui gedegtei buged sanal niileh baih. MAN NAM UM SAIN DALDRAH BOLTUGAI. ARIYABAL UM MA NI BAD ME HUM

  • irgen (June 02, 2013 11:10:28 am )

    Ene shuuhiinhen gej, zahiin hun shiidveriig ni ul tooj baigaag bodohod

  • Anonymous (June 02, 2013 11:23:24 am )

    Orgilmaa guai zahialgaa bieluulseer l yavna uu. Zailaa chi chamaar setguulzui dutahgui

  • bid (June 02, 2013 11:41:29 am )

    nymdorj bol odoo bolsoon namiin ner hvnd,uvsiin neriig balalj baigaa novsh shv de

    • uvgun zaragch sandag (June 02, 2013 4:02:21 pm )

      ug in neg hoyor iimerhuu zangargatai humuus ih hurald bj duugarch bh heregtei l dee

  • zOCHIN (June 02, 2013 11:58:18 am )

    Energy resource-iin tuluu ingej zutgeh hereg bsn ch yumu erhem saidtan asan

  • Anonymous (June 02, 2013 2:05:12 pm )

    NYMKA BATERDENIIN AH SDEE!

  • SNALBAAG (June 02, 2013 2:50:59 pm )

    MAN nam UCNNUUN HUN ALAAD UUCNILALT GUIGAAGUI ALUURCNIDAD HEZEECN UUCN SNIITGEL BAIDAGGUI YUM

    • uvgun zaragch sandag (June 02, 2013 3:59:55 pm )

      harin ch tuhain ued shuud buudchihdag bj ter in ch amar l bj dee odoo bol ah duu turul sadangaar in heden zuun myangaar in oyuun sanaa setgel zuigeer in alj bna setgel sanaa oyuun uhaanaar in alah shuud alah 2-iin ali in hargis ve gedgiig odoogiin zaluus ta nar yalgaj salgah oyuunii byad bgaa yu???

  • uvgun zaragch sandag (June 02, 2013 3:55:28 pm )

    Nyamdorj yasan gej uuchlal guih yum bi unen helchihsen yum uuchlaarai geh yum uu?? ugui bol chi shuuhiig hudaldaj vavh mungutei yum bna mungunii umnu bi huchgui yum bna uuchlaarai geh yum uu?? er in yasan gej uuchlal guih yum Nyamdorjoo chi shudraga l hun yum bol uuchlal guij bitgii tenegteerei ard tumen chinii unen bolohiig medreed ehelsen shuu zorigtoi baigaarai!@!!!!!!!

  • zochin (June 02, 2013 4:35:48 pm )

    baterdeniin orond erunhiilugchid devshsen bol baterdene yana daa erunhiilugch bolchivol yaj onigoond oroh bol

  • Baatar (June 02, 2013 5:14:04 pm )

    Hyamdorj gants Battulga bich mach olon hyhiig gytgesen jinhen hudalch abilgach, tolgoin dotroo muu har inergees uur yumgyi buzriin novch baigaam. Daagiimaa gedeg TB-5- n darabgar har abgaigaar uurguu noimer 1 huulch, hatuu samar geh meteer magtuulaad suudag hulgaich. Ene setgyylch nertei har abgai yu ni yum byy med. Aygyi bol nuu ni baih Hyamkaa material golohgyi.

  • UVGUN ZARGACH GEED BGAA NOVSHID (June 02, 2013 5:26:12 pm )

    CHI ZUGEER BAI NAADAH CHIN NUGEL N IHDEED BGAA POLON YUM BII UDAHGUI GISHUUN BISH BOLOHOOR SHOROND YVAH HUN CHI HEN YU MEDEJ HUTSAAD BGAA YUM UVGUN GEHEER CHIN UHAANTAI GD SONSONO GEJ BODOO YU?

  • zochin (June 02, 2013 10:14:29 pm )

    uuchlal guihaasaa icheed baival sursan zangaaraa 00 doo orood l guichihgui yu.

  • монгол (June 03, 2013 6:25:47 am )

    баячуудын тулалдаанд чи хоорцоглоод яах нь вэ11111 муу хун дайнд хоорно гэгчээр.баттулгийг диилэх хун монголд байхгуй. хууль зуйн сайд байхдаа дийлээгуй юм одоо илэрхий

  • tomoo (June 03, 2013 6:49:32 am )

    Nymdorj UUCHLALT guikh bizdee.Gehdee UUCHLALT gedeg chin uuruu aguu ug soyol yum shuu.Harin ch Nymdorjiig aguu undurt urguh bolnodoo.

  • hahahhaha (June 03, 2013 7:26:32 am )

    yuu lag garchigtai yum bee hehehe

  • zochin (June 03, 2013 8:24:41 am )

    Hyamdorjiin uiliin ur udahgui garna yandaa huurhii

  • төгс (June 03, 2013 8:32:15 am )

    Дөрвөдийг давраавал ийм юм болж байгаа юм даа. Яагаад эзэн Чингэсийн үед энэ муусайнуудыг гэрийн баганаас дээш гаргадаггүй байсан гэж бодож байна. МАН-ынхан аргагүй дампуурч дээ. мах барагдахад богтос шаант ахалнаа гэж эднийг л хэлсэн үг юм байна даа.

antalya rent a car