antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2011 1 comment

Ц.Нямдорж дөрөвхөн хаустай, Н.Энхбаяр дөрөвхөн обьекттой

нийтлэсэн Admin

Н.Энхбаяр: Миний нэр рейтингтэй байгаа нь Ц.Нямдоржийн дургүй хүргээд байна

-Намайг Ц.Нямдорж олон янзаар оролдож байгаа. “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудлын хувьчлал гэх мэт надад ямар ч хамааралгүй зүйлтэй холбох гэж хичээдэг.
Би тэдгээрийг хувьчлахад оролцож байсан албан тушаалтан биш. Хууль хяналтын байгууллага нь шалгаад намайг тэнд ямар ч гэм буруугүйг тогтоосон юм гэсэн. Одоо тэгээд зохиомол хэрэг үүсгэх гэж байгаа юм болов уу. Намайг оролдох яахав. Хамгийн харамсалтай нь сүүлдээ миний эхнэр, хүүхдээр хүртэл оролдох боллоо. Гадаадад сургууль төгсөөд ирсэн хүүг минь, бас миний дүүг ч оролдож, амар тайван суулгахгүй байна. МАХН гэдэг нэрийг авлаа. Энэ намын нэр хүнд нийгэмд өсч байна.

Н.Энхбаяр гэдэг хүний нэр хүнд ч урьдын адил хадгалагдаад байгаа зэрэг нь Ц.Нямдорж мэтийн хүний дургүйг хүргээд байгаа бололтой. Ц.Нямдоржийг өөртөө дүгнэлт хийгээд, хууль бусаар баяжсан бүх юмаа нэг сайн шалгуулчих л гэж уриалаад байгаа юм. Албан тушаалаасаа огцорч, шударгаар шалгаалаад юу ч гарч ирэхгүй бол би харин түүнээс хамгийн түрүүнд уучлал хүсэх ёстой. Түүний хэдэн тэрбумаар нь хөрөнгө хураасныг ганцхан би биш олон түмэн шалгуулахыг хүсээд байгаа юм.Ц.Нямдорж гишүүнтэй холбоотой асуудал дан ганц хүний хэрэг биш.

Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллагыг төлөөлж байгаа хүн  өөрөө буруу, булхиатай зүйл хийж байгааг бид баримттайгаар дэлгэх болно.  Сүүлийн үед Ц.Нямдорж сайд хэвлэлээр намайг буруутгасан, худал мэдээлэл хийж байгаа. Ц.Нямдорж сайдад би ганц л зүйл хэлсэн. Учир нь түүнийг аль хууль, хяналтын байгууллага шалгаж чадахгүй, шалгасан ч худлаа шалгана. Тиймээс л би албан тушаалаа өгөөд цуг шалгуулъя гэж хэлсэн. Харин тэр чадахгүй байна. Би буруу зүйл хийсэн бол хариуцлага хүлээнэ.

Харин нэг л асуулт би хүсч байгаа юм. Хэрэв би буруу зүйл хийгээгүй бол яах юм бэ гэж. Мөн өнөөдрийн бас нэгэн мэдэгдэх зүйл бол бид салбар бүрт аудитын шалгалт явуулж, дүн мэдээг нь хэвлэлээр дэлгэнэ. Ерөөсөө энэ 76 гишүүний зөвхөн өөрсдийн эрх ашигт зориулж хууль баталж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зүтгэж байна.

Монголын хамгийн үнэт зүйл бол Оюутолгой биш, ард түмэн гэдгийг энэ хүмүүст сануулахын тулд бид хүчтэй тэмцэх болно. Цаашид аудитаар шалгасан шалгалтын дүнгээ долоо хоног бүр та бүхэнд мэдэгдэж байя гэж бодож байна.  Ц.Нямдорж болон МАН, АН-ыхан МАХН-ыг нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл өгч байгаа нь манай намыг сонгуульд оролцуулахгүй гэсэн санаатай үйлдэл гэж бид ойлгож байгаа. Гэхдээ бид ард түмний төлөө тэмцсээр байх болно

 

Ц.Нямдорж: Н.Энхбаяр хүнийг баримжаатай гүтгэх хэрэгтэй

-Н.Энхбаярыг ажлаа хийж байхад айгаад шалгаж чадаагүй юм байлгүй. Гэвч үнэхээр шалгахаас аргагүй зүйлүүд бий. Байгуулагдаад долоо хоносон “Хар дун” гэдэг компанид “Өргөө” зочид буудлыг үнэгүй өгсөн.

Компанийнх нь захирал Хурц гэж Дарханд амьдардаг хүн байдаг юм билээ. Тэр Н.Энхбаярын үүдэнд суудаг байсан Тулгын төрсөн ах. Хурцын “Хар дун” компанийн үүсгэн байгуулагч нь Н.Энхбаярын хүү. Ингэхээр түүнийг шалгахаас өөр яах юм. Энэ бүхнийгээ Н.Энхбаяр тухайн үед албан тушаалтай байхдаа зувчуулаад өнгөрч байсан юм билээ.

Харин одоо “Би ямар ч холбогдолгүй” гэж мянга яриад яахав дээ.  Эцэс сүүлд нь Н.Энхбаяр “Шударга ёсны төлөө тэмцсэн чинь Ц.Нямдорж намайг бариулж, хэлмэгдүүлэх гэлээ” гэж мэдэгдээд, мулгуу ажил хийж  байна. Барьж, хорьдог хүн нь би биш л дээ. Албан тушаалын хувьд ч надад тийм үүрэг байхгүй. Манайх цагдан шалгаж, мөрдөн шийтгэх системтэй орон биз дээ. Хууль зүйн сайд хүн шийтгэнэ гэж байхгүй. Ер нь Н.Энхбаяр өөрөө асуудал үүсгээгүй бол юу гэж ийм зүйл болохов.

Надад авсан авлига байхгүй. Хүний худалдаж авсан байранд хөлсийг нь төлөөд амьдарч байгаа нь үнэн. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ үүнийгээ мэдүүлсэн.  Тэгж ярих юм бол миний амьдарч байгаа байшинг худалдаж авсан хүн нь байгаа.

Миний хоёр хүүхэд зээл аваад байшин бариулж байгаа нь үнэн. Энэ бол тийм үнэтэй байшин биш. Н.Энхбаяр хөрөнгийн үнэлгээчин болчихсон юм байлгүй зургаан тэрбум төгрөгийн үнэтэй байшин гэж хэлсэн байна лээ. Зургаан тэрбум төгрөгөөр хоёр мянган хүний суудалтай, хоёр сургуулийн байшин барьдаг юм. Өнөө жил Баянзүрх дүүрэгт 2.8 тэрбум төгрөгөөр 960 хүүхдийн суудалтай сургууль барина гээд төсөвт тусгачихсан байна. 56 сая төгрөгөөр хөдөөгийн сумдад цагдаагийн кубон барьж байгаа.

Миний хүүхдүүдийн бариулж байгаа байшин бол цагдаагийн хоёр кубоны дайны зардалтай байшин л даа. Тэгэхээр Н.Энхбаяр намайг аймшигтай баян авлигач гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр санаатай гүтгэлэг хийж байна. Хүн гүтгэж болно. Гэхдээ жаахан баримжаатай байх хэрэгтэй . Сүүлийн хэдхэн хоногт өөрсдийгөө мөнхийн улстөрч хэмээн бодож явсан нөхдүүд нэгийгээ  энэ байтугай үгээр дайрч доромжилсон. Зөвхөн түүвэрлэж авахад хэнд нь ч итгэхийн аргагүй гэдгийг мэдрүүлж байна.
Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, байгаа хоёр хүн энэ мэт булайгаа дэлгэж бусдын шившиг болж байна. Сонгууль дөхчихсөн, улстөр хэт халж байгаа үед энэ хоёр эрхэмийн халуун хэрээс хэтэрч байна. Нэгийгээ чадах гэж байгаад бусдыг хөлдөө чирэх вий дээ хэмээн хөнжилдөө бөнбөгнөн чичирч хэвтээ олон хүн ард нь байна .

Харамсалтай нь тэдний хэрүүлийг хуул хяналтынхан хагалж чадаагүй байна. хэнийх нь талд орж хэнд нь буруу тохохыг цаг хугацаа харуулна. Харин шударга шийднэ гэдэгт  нийгэм итгэхгүй байгаа. Ямартай ч тэд нэгнийхээ нуусан хөрөнгө, найруулсан хорыг илчиллээ. Шалгахад ч цаг хугацаа бага орох болж байна. тэгэхээр эргэн сануулахад 2008 онд хоёлаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэж байна.

Ц.Нямдорж 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа АТГ-т хөрөнгө орлогоо ингэж мэдүүлжээ.

Өөрийн жилийн орлог 10 сая 297 мянган төгрөг

Гэр бүлийн хүний жилийн орлого 8 сая, 423 мянга төгрөг

Орон сууц-1

170 сая төгрөгийн үнэтэй үйлдвэрлэл үйлчилгээний обьект 1

10 сая төгрөгийн үнэтэй 10 адуу, 10 хоньтой

Ямар нэг хувийн  эзэмшлийн газар, мөнгөн хадгаламж, хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж байхгүй гэжээ.

Н.Энхбаярын журмын нөхдийн олж илрүүлснээр Ц.Нямдорж хөрөнгө орлогын мэдүүлэгт нь дурдагдаагүй зургаан тэрбумын хаус, Зайсангийн аманд нэг сая ам.долларын харш, Чингэлтэй дүүрэгт гурван давхар хаус, Гүнтийн аманд хоёр хүүхдэдээ тус бүр нь нэг  сая ам.долларын өртөгтэй харш бариулж байгаа гэдгийг нь гэрэл зургаар нь нийтэд ил зарласан. Гэр бүлээрээ төрийн алба хашдаг эрхэм сайдынхан энэ их үнэтэй орд харшийг ямар мөнгөөр бариулаад, худалдаж аваад байгааг олж тогтоож өгнө үү гэсэн ховыг Н.Энхбаяр АТГ-т хүргэсэн.

Тэгвэл Н.Энхбаяр 2008 онд ерөнхийлөгч байхдаа хөрөнгө орлогоо ингэж мэдүүлжээ.

Өөрийн жилийн орлого 90 сая 700 мянган төгрөг

67 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц,

Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай барилга байгууламж байхгүй

6 сая төгрөгөөр үнэлэгдэх Мазда маркийн машинтай

48 адуутай гэжээ. Гэхдээ гэр бүлийнхээ хүний хөрөнгийг мэдүүлээгүй байна. Хуулиараа гэр бүлийнхээ хүний хөрөнгө орлогыг давхар мэдүүлсэн байх ёстой. Гэтэл тэрээр АТГ-ыг өөрийн мэдэлд байдаг болохоор гэр бүлийнхээ хүний хөрөнгө орлогыг мэдүүлэлгүй нуун дарагдуулж хууль зөрчсөн байна. Ц.Нямдорж сайдын даалгавартай гэж хардаад байгаа мөрдөн байцаагч нар  Төрийн ордны зүүн талд байгаа хэвлэх үйлдвэрийн байр, Өргөө зочид буудал, Оргил рашаан сувилал гээд Н.Энхбаярын хураасан, хуримтлуулсан хөрөнгө хэмээн олонд ил болгосон. Гэвч хэзээ ч өөрийх нь нэр дээр байдаггүй гэх.

Тэгэхээр энэ хоёр эрхэм адилдаа адил годилдоо годил болж байна. Олон жилийн улстөрийн гал тогоонд алхах тогтооч, гал зуухны дарга байсан тэд нэгнийхээ идсэн уусныг ийнхүү илчилж байна. харин өрсөлдөгч нам болон бусад намынхан энэ хэрүүлийг цаашид улам хүчээ аваасай. Ганц эднээр дуусахгүй бусдынх нь ч “но” ил болоосой. Энэ хэрүүлийн дундуур гуравдагч хүн орж болохгүй хэмээн хөндлөнгөөс харж сууна.

Нийгэмд ч тэдний хэрүүл их сонирхолтой байгаа бололтой. Орц, автобус, гудамжинд тэдний тухай яриа өрнөнө. Мөнхий нууц гэж байдаггүй.  Юмыг  нууж хаацайлах нь олон жилийн дараа, хэзээ нэгэн цагт зад тавьдаг гэдэг. Тэгэхээр  Ц.Нямдорж, Н.Энхбаяр нарын хэрүүл дөнгөж эхлэл  гэж ойлгоход гэмгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 08, 2011 2:01:47 pm )

    Хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн хэргээр л хоёуланг нь хэрэгт татахад болно, бусад нь аянлаа гараад ирнэ. Үл бүтэх 2 луйварчин

antalya rent a car