antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2013 Comments are off

“Авлигагүй төрийн үйлчилгээ” хэлэлцүүлэг болно

нийтлэсэн Admin

авилгаНийслэлийн Засаг даргын захирамжаар “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө”-г баталсан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас “Авлигагүй төрийн үйлчилгээ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, ил тод болгох чиглэлээр нийслэлд хийсэн ажлууд болон, барилга эхлүүлэх, газар эзэмших, өмчлөх зөвшөөрлийг нэг цэгт шилжүүлсэн тухай нээлттэй мэдээлэл өгнө.  Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтанууд оролцохоос гадна Авлигатай тэмцэх газрын мэргэжилтэн оролцож төрийн байгууллагын ил тод байдлын тухай иргэдтэй ярилцах юм. Хэлэлцүүлэг өнөөдөр 12:30 цагаас нийслэлийн Иргэний танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car